Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод өнгөрөгч долоо хоногт болсон “Азийн чуулга уулзалт -2024 “-ын үеэр Азийн санхүүгийн зах зээлийн хөгжил ба санхүүгийн даяаршлын асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцов.

Дугуй ширээний уулзалтад Боаогийн Азийн чуулга уулзалтын дэд дарга Жөү Шиаочуан, Лаосын Төв банкны Ерөнхийлөгч Бунлеуа, Тайландын Төв банкны Дэд ерөнхийлөгч Алисара Махасандана мөн ОУВС, АХБ, Олон улсын төлбөр тооцооны банк болон бусад санхүүгийн байгууллага оролцлоо.

Тэд ярианыхаа гол сэдвийг Азийн бүс нутгийн санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн нээлттэй байдлаа улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд баримталж буй бодлогод хандуулж өөрсдийн саналыг илэрхийлсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцолж, худалдааг хөнгөвчлөхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг өргөжүүлэх талаар олон талт алхамд уриаллаа. Мөн тэрбээр Азийн жижиг орнуудыг багтаасан санхүүгийн тогтолцоог бий болгох нь зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засагт ашигт тусаа өгнө гэж үзэж буй тухай өөрийн байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-04-03 102.89.22.252

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-04-03 103.212.116.42

ЭНЭ МАНГАР ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР ЮУГАА ХИЙЖ ЯВДАГ БАЙНА ВЭ ДУР ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ ДУНД ЧӨМӨГ СҮҮЖЭЭ ГОЛОХГҮЙ ГЭЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж