Зургаан сайдын нүүр үзсэн Дарханы зам эвдрэв

Зургаан сайдын нүүр үзсэн Дарханы зам эвдрэв

Зургаан сайдын нүүр үзсэн Дарханы зам эвдрэв

Дарханы замд эвдрэл үүсч, зорчиход эрсдэлтэй нөхцөл үүссэн талаар нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн мэргэжилтнээс тодрууллаа.

Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч байгаа мэдээллээр, Дарханы замд үүссэн эвдрэл гэмтлийг засварлахаар шуурхай арга хэмжээ авч байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэв.

Замын бүтээн байгуулалтын төслийн зохицуулагчаас тодруулахад, замын эвдрэлийг засахаар ажиллаж байна. Шар усны үерээс болж 20-иод метр замд эвдрэл үүссэн гэлээ. Одоогоор замыг сэргээхээр ажиллаж байгаа аж.

Анх Д.Ганбат сайдын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх шийдвэр гарч байсан бөгөөд түүнээс хойш зургаан ч сайдын "нүүр" үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажил Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, С.Бямбацогт гээд зургаан сайдын гар дамжсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.161.201

1 км нь 1 сая доллароор хийгдсэн зам.

Avatar

Нэргүй 2024-04-03 203.91.115.38

Харахад Дарханы замын гүйцэтгэгч шалгарсан манлай МАН ы сайдууд мөнгө угааж замын даланг захын нэг шар шавар хөрс асгаад тэгшлээд оромдсоноос үерийн усанд зам нь урссан зураг харагдаж байна Хаврын шар усны үер улирлын насгүй замын булхайг илчиллээ Бүтэн долоон жилийн түүхтэй Дарханы замын энэ байдал МАН ы сэдсэн Метроны бүтээн байгуулалт ямар аймшиг дагуулах бол доо Бурхан минь

Avatar

Нэргүй 2024-04-03 203.98.77.237

Халтар гэгч эргүү дагз чинь мэдсээр байж гүүр хоолойн нягтрашуулалт хийлгэж хяналтаа тавиагүй гээд ярих юм Өөрөө өнгөрсөн жилүүдэд юугаа хийж явсан элий балай бэ

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.190.80

хайлсан цас нь хаашаа ч урсах боломжгүй замаа идээд. манайд инженер байхгүй.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.190.80

энд тэндгүй л усанд автсан зам, урсаж эвдэрсэн зам.

Avatar

Нэргүй 2024-04-03 202.70.34.98

МАН ай л…….р ууууд зам тавихгүй ээ

Avatar

чингис зочид буудал нуурын усны захиргаа 2024-04-03 66.181.190.80

уулын үер борооны ус хуримтлагдах зам тавиад байгөө. цас борооны ус хуримтлуулах тэр талын ажил хийвэл яасын бэ. хэдэн жил ийм байгоо

Avatar

Нэргүй 2024-04-03 103.215.14.2

MAH ыг одоо дахиж сонгох юм бол энэ улсын ирээдүй ийм л болно гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.190.80

нам зам тавьснаас боллоо. жаргалтулга мэргэжилтэн хэрэггүй. нам чадна гэсэн үнэхээр чадчдгийм бна

Avatar

МАН-д хулгхйч, луйварчид сайд дарга болсон 2024-04-03 202.126.89.225

МАН метро барьж чадах уу, арт түмэн итгэх үү??? Бодит байдал ийм л байна. Та бүхэн сонгуульд яаж оролцохоо бодно биз ээ.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.161.139

metro bas usaar duurne bh

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.190.80

хойд жорлонгуудын урссан усаар дүүрнэ. бактери үржүүлж бүгдээрээ чяцаг алдаад л явжийхна. гүйзгий балай чяцаг царайлцгаа

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.178.210

Аргагүй л дээ. Зургаан сайд гэхээр ойлгомжтой бус уу өлөн гарууд ш дээ

Avatar

Нэргүй 2024-04-03 139.5.218.27

МАН гаруудаас олигтой юм нэг ч гарахгүй. Одоо сонголтоо олигтойхон хийгээрэй дээ Мал сонгогчид минь.

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-03 202.9.46.14

ЗАМЫН АЖЛАА ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ ЗОРЧИХ бас ХӨЛӨЛГӨӨНИЙГ АЮУЛГҮЙ ЯВУУЛАХ ЁСТОЙ ГЭДЭГ СОЁЛ ,,ЁС ЗҮЙ ,,,,ЗАМЫН ИНЖЕНЕР,, КОМПАНИ ,,АЖИЛЧИДАДАД тогтоогүй цагт МӨНГӨ ГЭЖ ХАРАНА ШҮҮ ДЭЭ..,,,,,ХҮН ТӨЛӨВШИХ ГЭЖ ҮЕ МУТАРХААС НААШ ҮҮСДЭГҮЙ ГЭЖ ҮНЭН ЮМ ДАА.,,,,,,

Avatar

Бат инженер 2024-04-03 119.40.103.6

ээ чаавас

Avatar

Нэргүй 2024-04-03 195.175.16.182

МАНгаруудын маань 8 жилийн бүтээн байгуулалт нэг хаврын насгүй байжээ. МАНгарууд маань бас ийм настай байгаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж