Дэлхийн хамгийн өндөр бүсэд Хятад цахилгааны цамхаг босгосон орон боллоо. Тодруулбал, баруун өмнөд нутгийн Сычуань мужид 4797.9 метрийн өндөрт өндөр хүчдэлийн цамхагийг байршуулжээ. Энэ "Жиншан-Хубэй" төсөл нь 1901 км урттай бөгөөд Шизангийн өөртөө засах орон, Сычуань муж, Чунцин, Хубэй мужийн нутгийг дамнадаг.
Хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шинэ цамхаг нь 800 киловольтын тогтмол гүйдлээр жил бүр 40 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг Хятадын төв хэсэгт дамжуулна.
Энэ нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэх төсөл болох юм. Байршлын хувьд ургамал ногоо сийрэг ургадаг, хүйтэн уур амьсгалтай, гэнэт их цас ордог газар. Тиймээс энэ нь барилгын ажилд багагүй саад бэрхшээл учруулжээ.
Эх сурвалж: CHINA NEWS
Холбоотой мэдээ