Иран өшөө авахаа мэдэгдлээ

Иран өшөө авахаа мэдэгдлээ

Иран өшөө авахаа мэдэгдлээ

Сирийн нийслэл Дамаск хотод Ираны Консулын газрыг устгаж, нэр нөлөө бүхий хоёр генерал болон ажил албаа гүйцэтгэж явсан 10 хүний аминд хүрсэн Израильд зохих ёстой шанг нь  хүртээнэ гэж Ираны засгийн газар мэдэгдэв. Түүнчлэн Даваа гаригт болсон халдлагын үеэр Сирийн дөрвөн хүн амиа алдсан. Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газар болон Ираны гол холбоотон байсан Хезболла мөн адил Израилийг “шийтгэж, өшөөгөө авна” гэж амласан байна.

Ираны НҮБ-ын орлогч Элчин сайд Захра Эршади "Аюулгүй байдлын зөвлөл" дээр ойр орчмын хэд хэдэн иргэд халдлагын үеэр шархадсан гэж мэдэгдсэн. "Дипломат байр бүхэлдээ сүйрсэн тул нурангид дарагдсан хүмүүсийн эцсийн тоо тодорхойгүй байна" гэжээ.

Израиль Даваа гаригт болсон халдлагын талаар мэдэгдэл гаргаагүй байна. Ираны хувьд Газад тэмцэж буй хамас, палестинчууд болон Хезболлад зэвсгийн тусламж хүргэдэг тул Израиль сануулга өгсөн байж магадгүй гэж олон улсын шинжээч нар үзжээ. Газын зурваст дайн эхэлснээс хойш бараг зургаан сарын өмнө Ливаны хилийн дагуу Израиль ба Хезболлагийн хоорондох мөргөлдөөн нэмэгдсэн юм. Эршади Израилийг бүс нутгийн болон олон улсын энх тайванд заналхийлж байна гэж буруутгаж, "Израилийн дэглэмийн үйлдсэн бүх гэмт хэрэгт АНУ хариуцлага хүлээх болно" гэж мэдэгдэв.

Агаарын цохилтоор 2016 он хүртэл Ливан, Сири дэх Ираны Хувьсгалт гвардийн Кудс хүчнийг удирдаж байсан генерал Мохаммад Реза Захеди, түүний орлогч генерал Мохаммад Хади Хажриахими болон өөр таван офицер амь үрэгджээ.

Халдлагад “Хезболла” бүлэглэлийн гишүүн Хуссейн Юсеф мөн амь үрэгдсэн байна.

Ираны ерөнхийлөгч Эбрахам Раисигаар даргалсан Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөл Даваа гаригийн орой хуралдаж, Израилийн цохилтод шаардлагатай хариу арга хэмжээ авахаар шийджээ. "Бид тэднийг гэмт хэрэг болон үүнтэй төстэй үйлдлүүддээ харамсуулах болно" гэж Ираны төрийн  удирдагч Аятолла Али Хаменеи хэлэв.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дамаскт болсон цохилтод АНУ ямар ч үүрэг гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар урьдчилж мэдээгүй гэж мэдэгджээ. НҮБ-д суугаа АНУ-ын дэд элчин сайд Роберт Вүүд "Бид энэ талаар Иранд шууд мэдэгдсэн" гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлсэн. АНУ энэ үйл явдлын талаар ямар ч мэдээллийг батлах боломжгүй" гэж мэдэгджээ.

Газын зурваст аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчид халдлага үйлдлээ эрчимжүүлж, Хезболла болон Израилийн хооронд өдөр бүр хил дамнасан солилцоо,  Ираны дэмжлэгтэй Хути босогчид Улаан тэнгисийн усан онгоц руу ойр ойрхон халдлага үйлдэж байна. Ираны объектуудад цохилт өгч байгааг хүлээн зөвшөөрөөгүй Израиль Даваа гаригийн өглөө Израилийн өмнөд хэсэгт байрлах тэнгисийн цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсанд Ираныг буруутгасан юм.

Эх сурвалж: APNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-03 43.242.242.59

Арабын 10 гаруй улс нийлж байгаад Израйлийг хашхааж чадахгүй л байна даа. Өчүүхэн жаахан газар нутагтай Израйль нь ганцаараа Арабын орнуудаар хүрээлүүлсэн мөртлөө тэдэн дунд эргэлдэж бүгэдтэй нь зодолдож хашрааж ббайх юм. Эв нэгдэлгүй чадалгүй арабын орнуул үнэн арчаагүй юм. Харин Иран бол Израйлаас хол энэ 2 улс хиллэдэггүй боловч маш муу харилцаатай юм. Израйль өдлөө харин Иран яаж хариу барих нь сонин байна.

Avatar

Цог Мн 2024-04-03 122.201.31.66

өчүүхэн биш. еврей нарын Кеннедигээр босгуулсан улс төрөөс үүдсэн нутаг. 76 онд бил үү. Америк л дэмжиж босгосон. нутаг бэлчээртээ биш . мөн чанар нь ийм мөргөлдөөнт нутагт нэг улс буюу гал үүсгэвэл янкуудийн 3 гол зэвсгийн үйлдвэр цаашдын дайн байлдаанд асар их з****г нийлүүлэхээ л тооцсон хэрэг. Энэ 3 зэвсгийн үйлдвэр л янкуудийн үе үеийн ерөнхийлөгчийг баталдаг. Трамп л ганц удаа будилуулсан

Avatar

Нэргүй 2024-04-03 139.5.216.210

яана даа энгийн иргэд нь хэлмэгдэнэ .чингис хаан шиг өшөө авбал одоо цагт бүр балрана даа

Avatar

Нэргүй 2024-04-03 122.201.31.66

эргүү дагз

Avatar

Нэргүй 2024-04-03 202.9.46.209

Бие биенээ хядаад дуусвал таарна

Avatar

Зочин 2024-04-03 122.201.31.75

Ираны заналт дайсан Израил руу Иран халдвал хариуд нь Израил шууд цөмийн з****г хэрэглэх байх даа. Өөрөөр байлдаал бол Ираныг барахгүй юм чинь

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.186.172

Израйлийг Иран тийм амар барахгvй ээ,. Израйлийн агаарын хvчин, тусгай хvчин, АЭХС нь Ирантай харьцуулашгvй. Тэрийгээ ч мэдээд Иранд халдаж байгаа юм

Avatar

Нэргүй 2024-04-03 122.201.31.66

аль аль нь та 2 өрөвдмөөр 2 юм

Avatar

Нэргүй 2024-04-03 49.0.138.250

Яанадаа.Лалын лалрууд өөрсдийгөө мэдэхгүй өширхөг хүмүүсийг ч хэлэхүү,дайн болчихвийдээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж