Монгол оюутнууд: Тайваньд одоо ч хүчтэй газар хөдөлсөн хэвээр байна

Монгол оюутнууд: Тайваньд одоо ч хүчтэй газар хөдөлсөн хэвээр байна

Монгол оюутнууд: Тайваньд одоо ч хүчтэй газар хөдөлсөн хэвээр байна

Тайваньд өнөөдөр /2024.04.03/ 07:58 цагаас 7.4 магнинутын хүчтэй газар хөдлөлт болж, ойролцоох Япон цунамигийн эрсдэлээс сэрэмжлүүлээд буй. Тэгвэл одоо нөхцөл байдал ямар байгаа талаар тус бүс дэх монголчуудаас тодрууллаа.

Тайвань дахь монгол оюутнуудын өгч байгаа мэдээллээр, газар хөдлөлт 07:58 цагаас эхэлж хүчтэй мэдрэгдсэн, одоо ч зогсоогүй байна гэв.

Хоёр цаг гаруйн хугацаанд газар хөдлөлт болж байгаа бөгөөд ойр, ойрхон хөдөлсөн хэвээр байна гэсэн юм.

Бидний холбогдсон оюутнууд Тайванийн Хуалин хотын "National Dong Hwa University"-д сурдаг. Тэдний хэлж байгаагаар, Тайвань дахь Монголын төлөөлөгчийн газраас оюутнуудтай холбогдож, яаралтай биш тохиолдолд гадагш гарахгүй байхыг зөвлөж, нэмэлтээр холбогдох дугаарууд тэмдэглэж авсан байна.

Тус хотод ойр, ойрхон газар хөдөлдөг бөгөөд өнөөдрийнх шиг онц аюултай газар хөдлөлт болж байгаагүй гэлээ.

Төлөөлөгчийн газраас монгол оюутнуудын бүртгэлийг семестр бүрийн эхэнд хийдэг байна. Мөн аюултай нөхцөлд орсон тохиолдолд нэн даруй холбогдохыг оюутнуудад зөвлөжээ. Одоогоор газар хөдлөлтөд өртөж, бэртэж гэмтсэн монгол оюутан байхгүй гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж