Тайвань: 4 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан

Тайвань: 4 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан

Тайвань: 4 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан

Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2000 гаруй хүний аминд хүрч байсан "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн цаг уурын төв мэдээлжээ.

ХЯТАД, ЯПОНД ЦУНАМИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭВ

Тайваньд Лхагва гаригийн өглөө 7.4 магнинутын хүчтэй газар хөдөлж, ойролцоох Японд цунамийн эрсдэлээс сэрэмжлүүлэв. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт Тайванийн зүүн эрэгт орших Хуалиень эргийн ойролцоо болсон байна. Тайванийн цаг уурын төв мөн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг тэмдэглэжээ. Газар хөдлөлтөөс болж хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээлжээ.

Тайванийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт дэлхийн гадаргаас 33 км гүнд байсан. Нийслэл Тайпэй хотод нэг минут гаруй хугацаанд чичиргээ мэдрэгдсэн ба  мэдээллийн сувгуудаар барилга чичирч буй дүрс бичлэгийг үзүүлжээ.

Японы "NHK" телевизийн мэдээлснээр, 30 см өндөр цунамийн давалгаа орон нутгийн цагаар өглөөний 09:14 цагт Йонагуни арлын эрэгт хэдийнэ хүрч эхэлсэн бол 10:00 цагийн үед  Мияко, Яэяама арлуудад хүрч гурван метр хүртэл давалгаатай байх төлөвтэй байна.

Японы өмнөд хэсэгт орших Окинава, Мияко, Яеяма арлуудын оршин суугчдыг далайн эргийн бүс нутгуудаас аль болох хол байхыг уриалав. Газар хөдлөлт Хятадын Шанхай хотод мөн мэдрэгдсэн гэж нэгэн гэрч Ройтерс агентлагт ярьжээ. Хятадын Фүжянь мужийн Фүжоу, Шиамэнь, Цюаньжоу, Ниндэ хотод мэдрэгдсэн гэж Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг Тайваньд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа цунамийн сэрэмжлүүлэг гаргаж, эрэг орчмын бүс нутгуудад Номхон далайд "цунамигийн өндөр давалгаа" тохиолдох төлөвтэй байгааг Ройтерс агентлаг мэдээлэв. Хэд хэдэн мужийн эрэг орчмын оршин суугчдыг нэн даруй өндөр газар руу нүүлгэн шилжүүлэх, эсвэл илүү хол газар руу нүүхийг зөвлөсөн гэж зөвлөмжид дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж