Казахстан шар усны үерт автаж, 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Казахстан шар усны үерт автаж, 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Казахстан шар усны үерт автаж, 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Казахстанд цаг агаар дулаарч, цас ихээр хайлсан тул шар усны үерийн аюул нүүрлэжээ. Үерийн улмаас тус улсын зарим хэсэгт онц байдал зарлаж, 16 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Онцгой байдлын дэд сайд Бауыржан Сыздыковын Мягмар гаригт хэлснээр эдгээр хүмүүсийн 6000 гаруй нь хүүхэд аж. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг сургуулийн биеийн тамирын заал гэх мэт газруудад байршуулсан байна.

Нутгийн баруун хэсэгт үерийн усыг саатуулахын тулд цэргийн алба хаагчид элсэн овоо босгожээ. Цэргийн алба хаагчид 400 гаруй техник хэрэгслийн тусламжтайгаар үерийн бүсэд ажиллаж байна.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үүсээд буй нөхцөл байдалд хангалттай арга хэмжээ аваагүй гэж бүс нутгийн захирагчдыг зэмлэжээ. Мөн онцгой байдлын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг Казахстаны бизнес эрхлэгчдээс хүссэн байна.

Эрх баригчдыг улирлын чанартай гамшигийн өмнө хангалттай бэлтгэл базаагаагүйд эгдүүцсэн Коянды тосгоны оршин суугчид эсэргүүцэл илэрхийлсэн байна. Тэд гудамжнаа гарч, зам хаацгаажээ. Гэвч жагсагчдаас зургааг нь хууль бус жагсаалд оролцсон гэх үндэслэлээр торгосон байна. Коянды тосгон нь нийслэл Астана хотоос зүүн хойд зүгт 20 км зайд оршдог.

Нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж буй Карима Исагулова гэх иргэн ярихдаа, "Би 2017 оны үерийн дараа байшингаа өөрийн зардлаар засч янзалсан. Энэ удаагийн үерийн хохирлыг нөхөн төлөхийг эрх баригчдаас шаардаж байна" гэв.

Жил жилийн хаварт Казахстаны зүүн, баруун, төвийн бүсийн хот суурингууд шар усны үерт автдаг тухай "Radio free liberty" хэвлэл мэдээлжээ. Энэ жилийн шар усны үер 2012, 2017 оны түвшингээс давсан бөгөөд сүүлийн 30 жилд тохиолдсон хамгийн том үерт тооцогдоод байна.

Эх сурвалж: Radio free liberty

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрүүл хүн 2024-04-03 59.153.112.18

хүн хүнрүүгээ хараад инээхээ болиогүй цагт монголын нутаг дахь олон түмэн эв эеэ олж амьдраг дээ.

Avatar

Жаргасан нар маргааш мандах. 2024-04-03 59.153.112.18

их сайхан мэдээ байна .

Avatar

Согтуу хүн 2024-04-03 59.153.112.18

бүр дэлхтйгээс нүүлгэ.оросод уусаад монголын газар шороонд халдах лалууд биздээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж