VS: Цэцийн гишүүнээр УДШ-ийн шүүгч ажиллаж болно, болохгүй

VS

VS: Цэцийн гишүүнээр УДШ-ийн шүүгч ажиллаж болно, болохгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс энэ удаагийн VS буландаа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Цогтгэрэл нарын эсрэг, тэсрэг байр суурийг онцлон хүргэж байна.


 

 

 

 

 

 

О.Цогтгэрэл:
УИХ-ын гишүүн

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн төрийн өндөр дээд албан тушаалтнаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх магадлал өндөр байдаг. Цэцийн гишүүд нарийн, эмзэг шийдвэр гаргадаг учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй байдлыг хамгаалахгүй бол аюултай байдал үүснэ. Хоёрдугаарт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь дээд шүүхээс санал болгодог. Улсын дээд шүүхээс санал болгосон хүнийг УИХ хэлэлцээд томилох эсэхийг шийдвэрлэдэг. Тэгвэл одоо өргөн барьсан хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар Улсын дээд шүүхийн шүүгчид Цэцийн гишүүнээр томилох хүнээ гаднаас хайж байхаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо нэрийг нь дэвшүүлдэг байх зүйл заалт оруулсан. Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль бол олон хуулийн суурь шинжийг агуулдаг Монгол Улсын Үндсэн хуулийн том байгууллага. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц олон удаа улс төрийн захилгаар ажил гүйцэтгэж ирсэн гэдгийг бүгд мэднэ.  Тэр ч бүү хэл нэг асуудлаар өөр өөр шийдвэр гарч байсныг ч мэднэ. Тухайлбал, Сонгуулийн тогтолцооны тухай асуудлаар, Сонгуулийн тухай хуулийн асуудлаар, дан давхар дээлний асуудлаар өөр өөр шийдвэр гаргаж байсан. Угтаа тухайн үеийн эрх баригчид юу хүснэ түүнийг шийдэж байсан. Уг нь Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль нь байх ёстой байтал, Үндсэн хуулийн Цэцийн дээр том дарга нар өнгөрсөн хугацаанд гарч ирсэн. Асар хүчирхэг байх ёстой Үндсэн хуулийн байгууллагын хуулийг парламентын бүрэн эрх дуусгавар болох дөхсөн энэ үед, ямар ч ирцгүй үед хэлэлцэж шийдвэрлэх нь цаг хугацааны хувьд сул талтай. Гуравдугаарт, хуулийн шинэчилсэн найруулга дотор зарим нэг хэрэгтэй, дэвшилттэй заалтууд багтсан байна. Тухайлбал, иргэний үндсэн маргааныг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэж шийддэг байх асуудал зөв зүйтэй. Гэхдээ Ардчилсан намын хуульч гишүүд болон өмнө нь гишүүнээр ажиллаж байсан хуульчдын хэлж байгаагаар “Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хуулийн өөрчлөлтийн асуудлыг үеийн үед дэмжихгүй ирсэн. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу том хэмжээний өөрчлөлт оруулахад өөрт хэрэгтэй, давуу талтай заалтуудаа авч үлдээд, иргэний үндсэн эрх хянан шийдвэрлэх тухай маргааныг Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихнэ. Эцэст нь юу болох вэ гэвэл хууль батлагдах үед хүний үндсэн эрхийн маргаантай холбоотой зүйл заалт нь хүчингүй болж, Үндсэн хуулийн Цэцийг хүчирхэг болгосон заалтууд нь үлдэнэ” гэж болгоомжилж байна. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх, дархлаа,түдгэлзүүлэх, эгүүлэн татахтай холбоотой, улс төрийн нөлөө орж болох нөхцөлүүд, зэрэг анхаарал хандуулах нэн шаардлагатай олон зүйл заалт бий. Түүнчлэн иргэний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой Улсын дээд шүүхийн шүүгчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр квотоор орох тухай асуудал бий. Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц хоёр харилцан бие биедээ хяналт тавих ёстой байгууллага. Гэтэл энэ хоёр байгууллагын гишүүд хоорондоо холилдоод суух нь байна. Энэ бүхэн засаглалын будилаан руу аваачих вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын шинэ парламент бүрдэж 126 гишүүнтэй болсон үед нь олуулаа хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн сонгуульд оролцох насны иргэдийн 40 хувийн санал авчихаад тогтолцооны гажуудлаас болоод парламентын 80 хувь буюу олонх болсон эрх баригчид ийм том өөрчлөлтийг дур мэдэн, ирцгүй байгаа парламентаар хэлэлцүүлж баталж болохгүй.Тиймээс энэ асуудалд манай бүлгийн гишүүд оролцох боломжгүй. Олонх болсон нам олонхоороо хүч түрээд батлах юм бол үр дагаврыг нь өөрсдөө хүлээх ёстой.

Ц.Мөнх-Оргил:
УИХ-ын гишүүн

- УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу олонхоороо асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг нь дэмжиж, Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд хоёр санал хэлж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Үндсэн хуульд зөвхөн эгүүлэн татах талаар заасан байхад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг нарийвчлан оруулж ирлээ гэж яриад байгаа юм. Гэтэл яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудал тусгагдсан. Нэг ёсондоо энэ заалт 32 жилийн турш одоо ч хүчинтэй байгаа зүйл. Өөрөөр хэлбэл, 32 жил хэрэгжсэн заалтыг тэр чигээр нь тусгаад оруулаад ирэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн тайлбар тавьж байгаа нь ойлгомжгүй асуудал. Үндсэн хууль зөрчсөн зүйл заалт хуулийн төсөлд байхгүй.Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ямар нэгэн асуудалд орооцолдсон тохиолдолд хэргийг нь мөрдөж шалгадаг.Тухайн үед Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг хөндөхгүйгээр шалгах бололцоо байвал шалгаад явна. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаад явах боломжгүй бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Ямар тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар нарийвчилж, хуульчилж өгөхгүй бол дуртай үедээ Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ярих юм бол хэрэгт холбогдоод шалгагдах үед халдашгүй байдал нь алдагдана. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх талаар нарийн заасан нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг хэн нэгний нөлөөнд автахаас хамгаалсан заалт. Гэтэл уг зүйл заалтыг Ардчилсан намынхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхэд халдсан заалт гэж тайлбарлаад байна. Харин ч эсрэгээрээ заалт юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг яагаад хамгаалах ёстой гэхээр УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улс төрийн намуудын дарамт шахалтад орох магадлал өндөр. Учир нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга, Ерөнхий прокурорыг хууль зөрчсөн эсэхийг тогтоож, огцруулах эсэх асуудлыг хэлэлцдэг. Үндсэн хуулийн Цэцээс “Энэ хүнийг огцруулах үндэслэлтэй” гэж үзвэл асуудал цаашаа яригдана. Ийм нарийн эмзэг, асуудал шийддэг хүмүүсийг халдашгүй байдалгүй болгочих юм бол “аюултай” нөхцөл байдал үүснэ. Энэ асуудлыг Ардчилсан намын гишүүд буруугаар ойлгочихсон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд УИХ-ын тухай цөөхөн заалт бий. Тэдгээр заалтуудыг УИХ, Улсын их хурлын тухай хууль, Улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хууль гэх мэт томоохон хуулиудаараа дэлгэрүүлж, баяжуулдаг. Яг үүнтэй ижил Үндсэн хуульд заасан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн хараат бус байдалтай холбоотой зүйл заалтыг дэлгэрүүлж хуульчилна. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгож дэвшүүлдэг. Дээд шүүхээс санал болгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, Улсын дээд шүүгчдийн нийт зөвөлгөөнөөс санал хурааж нэрийг нь УИХ-д хүргүүлдэг. Тиймээс уг процесс дээр шүүгчид гаднаас хүн хайж байхын оронд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллах хүний нэрийг өгдөг байх өөрчлөлтийг тусгаж оруулж ирсэн. Хүний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ-ээр хэлэлцдэг болох гэж байгаа учраас шүүхийн дадлага туршлагатай хүмүүс тэнд сууж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Ардчилсан намын гишүүд Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Энэ заалт бол эдгээр албан тушаалтнууд давхар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж болохгүй гэсэн заалт. Түүнээс биш Улсын дээд шүүхийн шүүгчээсээ чөлөөлөгдөөд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллах нь нээлттэй. Ийм л ойлголтын зөрүү гараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахлл 2024-04-03 202.9.40.147

нилээд хувийн хэвшил цаана х***а бдаг баялаг сан х***а төр муулж хувь хулгайчдыг магтаж хулгай хийх улс орнууд ийм хогуудыг гянданд хатаадгийн бнлэ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-04-03 66.181.178.185

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэврийн дээд нас 65. Цэцийн тухай хуулиар гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй ч гэсэн 65 хүрсэн тул тэтгэвэртээ гарах ёстой гээд Чинбатыг УИХ-ын зарим гишүүд зөнөсөн гээд байсан. Миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учир ажиллана гээд ажилласан Чинбатыг буруутгах аргагүй. Үүнийг шинэ хуулиараа нэг талд нь шийдмээр. Манайд umbrella-ШҮХЭР /ГОЛ/ хууль гэсэн ойлголт байхгүй тул ийм асуудал үүсч байгаа юм

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-04-03 66.181.178.185

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэврийн дээд нас 65. Цэцийн тухай хуулиар гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй ч гэсэн 65 хүрсэн тул тэтгэвэртээ гарах ёстой гээд Чинбатыг УТХ-ын зарим гишүүд зөнөсөн энэ тэр гээд доромжлоод байсан. Миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учир ажиллана гээд ажилласан Чинбатыг буруутгах аргагүй. Үүнийг шинэ хуулиараа нэг талд нь шийдмээр. Манайд umbrella-ШҮХЭР /ГОЛ/ хууль гэсэн ойлголтыг байхгүй тул ийм

Avatar

Нэргүй 2024-04-03 146.235.199.84

Гурван давхар ИХ -н гишүүн, засгийн газрын гишүүн, цэцийн гишүүн гурван давхар дээл гээд хэрэлдэж гарна тэр хооронд Мөнх-Оргил жинхэнээсээ хуулийн хулгайгаа хийнэ

Avatar

Нэргүй 2024-04-03 139.5.219.49

шүүгчид бол этгэхгүй. ямарын хангалттай харж байна

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-04-03 66.181.178.185

“УДШ-ийн шүүгчээр ажиллаж байсан хүнийг УДШ ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлнэ” гэвэл асуудал үүсэхгүй.Нэр дэвшүүлэх цаг мөчид Ерөнхийлөгч түүнийг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлчихсөн байна.Хэрэв чөлөөлөхгүйгээр нэр дэвшүүлвэл УИХ-ын БХ-ны хуралдаанаар хэлэлцэх үеэс эхлээд л Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан үүсч цаашлаад чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх боломжгүй болох магадлалтай.

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-03 202.9.46.14

.,,,,,ШҮҮГЧ БОЛОХ ШАЛГУУРТ СҮҮЛИЙН 5-ААС ДООШГҮЙ ЖИЛ НАМЫН ГИШҮҮН УДИРДЛАГТ БАЙГААГҮЙ ХҮН ШҮҮГЧИЙН ШАЛГАЛТ ӨГДӨГ БОЛСОНЫГ ТА МАРТАЖ.,,,,,ТИЙМ БОЛОХООР УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАСААРАА НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ ХҮН БОЛОХООР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАРИНЧ ТААРАХ ЮМ БАЙНА ДАА.,,,,,

Avatar

Хуульч 2024-04-03 103.212.119.219

Дээд шүүхийн гишүүн ҮХЦ-д томилогдвол Шүүн таслах эрхийг нь түдгэлзүүлэх байх л даа. Ойлгож ядаад байх юм алга л даа.

Avatar

зочин 2024-04-03 103.212.119.114

65.5.Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно гээд Үндсэн хуульд заасан бна даа. Үүнийг маргах шаардлага байна уу?
Шал усан тэнэг амьтан ч ойлгохоор бичсэн бна шд.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.160.108

Дээд шүүхийн шүүгч чөлөөлөгдсөний дараа Цэцийн гишүүн болж болно л доо! Энд ойлгож ядаад маргаад байх юм ерөөс алга!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж