Сургуулиас 5-хан алхмын зайд хүүхдэд "хор" зарж байна

Сургуулиас 5-хан алхмын зайд хүүхдэд "хор" зарж байна

Сургуулиас 5-хан алхмын зайд хүүхдэд "хор" зарж байна

Ахлах ангийн гурван сурагч "GS-25" сүлжээ дэлгүүр дотор ширээ тойрон суужээ. Тэдний нэг нь найзуудынхаа тоогоор савтай бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа худалдан авч байгаа харагдана.  Хэдийгээр сургуулийн сурагчдын ээлжийн амралт эхэлсэн ч бидний орсон сүлжээ дэлгүүрүүдээр аав, ээжийнхээ гараас хөтөлсөн цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчид үйлчлүүлж байв. Сурагчид түргэн хоол, бэлэн гоймон худалдан авч байгаа бол цэцэрлэгийн багачууд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс сонгож байлаа.

Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын 150 метр газарт хүүхдийн эрүүл мэндэд хортой хориотой хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хуулиараа хориглосон байдаг. Гэтэл энэ хууль журам өнөөдөр огт хэрэгжихгүй байна.

Сургуулиас 150 метр зай битгий хэл тавхан алхмын цаана эрүүл бус хоол хүнс сурталчилж, эрүүл мэндэд хортой хоол хүнсийг зарж борлуулж байгаа юм. Тэр битгий хэл сургуультай хаяа залган насанд хүрэгчдийн дэлгүүр, баар, паб ажиллах нь энгийн үзэгдэл болжээ.

"ХҮҮХДҮҮД СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС ИДЭЖ ЧАДДАГГҮЙ"

"Хүүхдүүд сургуулийн орчинд эрүүл хоол хүнс идэж чадахгүй байгаа. Уг нь сургуулийн ойр орчимд эрүүл мэндэд нь хортой, хориотой хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглодог шүү дээ. Гэтэл энэ хууль журам нь огт хэрэгждэггүй. Үүнийг нь эцэг эхчүүд болон багш нар маш сайн мэдэж байгаа. Хариуцлага хүлээж чадахгүй байна. Үүнээс болж бага насны хүүхдүүдийн таргалалт, шүд амны хөндийн өвчлөл буурахгүй байна. Хоол хүнстэй холбоотой олон асуудал гарч байгаа. Тэгэхээр сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих орчин алга. Энэ асуудалд анхаарч дорвитой арга хэмжээ авах ёстой" гэдгийг иргэн Ө.Ганцэцэг хэлсэн юм.

Харин зарим иргэдийн зүгээс "Энэ бол цэвэр эцэг эхийн хариуцлагын асуудал. Хүүхдийнхээ идэж буй хоол хүнсэнд нь анхаарах ёстой ойлгуулах шаардлагатай. Тэр болгоныг ойлгуулж, анхаараагүй байж хэн нэгэн хүнээс бурууг хайх хэрэггүй" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Сүлжээ дэлгүүрийн ажилтнуудын зүгээс "Бага насны хүүхдэд хориотой хүнсний бүтээгдэхүүн худалдаалаагүй" гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэтэл бодит байдал дээр хүүхдүүд тэндээс бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, чипс зэрэг эрүүл мэндэд "хортой" хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгааг эцэг эхчүүд хэлж байв.

Дэлгүүрээр үйлчлүүлж буй Г.Ган-Эрдэнэ "Хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарахыг хичээдэг. Өдөр бүр сургуульдаа явахдаа бэлэн мөнгө авч явна. Тэр мөнгөөрөө амттай, чихэрлэг эсвэл халуун ногоотой чипс, бэлэн гоймон авах гэнэ. Зарим чихрийг нь эцэг эхчүүд ч мэдэхгүй байх жишээтэй. Сургуулийн нэгдсэн эмчийн үзлэгт хамрагдахаар ходоод нь өвдөж, бактери үүссэн байна гэдгийг хэлдэг. Энэ бүхэн хоол хүнстэй шууд холбоотой гэж бодож байна" гэсэн юм.

СУРГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР, ЗООГИЙН ГАЗАР, ПАБ, БААР ИХ БАЙНА

ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.ГЭРЭЛМАА :

-Мэргэжлийн хяналтын байгууллага яамны харьяанд ирснээс Эрүүл мэндийн яамны дэргэд эрүүл ахуйн чиглэлийн бүх хяналт шалгалт болон эмчилгээний чанарыг хяналт шалгалтыг хийж байна. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоол хүнстэй холбоотой тусгайлан хууль хэрэгжээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна.

Энэ хүрээнд хүүхдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах зорилгоор сургуулийн эдэлбэр газраас 150 метрт хүүхдийн эрүүл мэндэд хортой хоол хүнсийг худалдаалахыг хуулиараа хориглож өгсөн.

Эдгээр хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан гаргасан байдаг. Эрүүл мэндийн яамнаас сургуулийн орчинд хориотой хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа сүлжээ дэлгүүрүүдэд эрүүл ахуйн талаас хяналт тавьж байгаа. Сургуулийн орчинд ихэвчлэн жижиглэн худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. Хариуцлагын заалтын хэрэгжилт нь хангалтгүй байдгаас энэ асуудал арилдаггүй. Сүүлийн жилүүдэд тухайн сургуулийн цайны газрууд хүнсний бүтээгдэхүүндээ анхаардаг болсон бол одоо сургуулийн гадна орчинд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, зоогийн газар, паб, баар их байна гэв.

СУРГУУЛИЙН ОРЧИНД ЭРҮҮЛ БУС ХООЛ ХҮНС СУРТАЛЧИЛДАГ

Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулиас тавхан алхмын зайд сүлжээ дэлгүүр ажиллаж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулиар сургуулийн орчинг 150 метр гэж тогтоосон. Мөн энэ орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг баталсан. Гэсэн хэдий ч сургуулийн орчимд хориглосон хүнсний бүтээгдэхүүний худалдаа байсаар байна. Тэгэхээр зөвшөөрөл олгож байгаа төрийн байгууллагууд онцгой анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатай" гэсэн юм.

Тэрбээр  "Бид Эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын зөвлөлийн хурлаараа сүүлд хийсэн эрүүл ахуйн хяналт шалгалтаар ямар зөрчил дутагдал илэрч байгааг сонсч, зөвшөөрөл олгож буй байгууллагуудад зөвлөмж, албан даалгаврыг хүргүүлнэ" гэдэг хариултыг өгөв.

Сургуулийн орчинд нийт 1459 хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хоол хүнсийг сурталчилдаг. Харин сургуулийн цайны газарт худалдаалж буй эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл эрүүл хүнснээс гурав дахин их байсныг судалсан судалгааг албаныхан хамгийн сүүлд 2013 онд лхийж байжээ.

Хүүхэд, өсвөр үеийнхэн өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уухад тэдний таргалалтад өртөх эрсдэл 2.8 дахин нэмэгддэг байна.

Насан туршийн хоол тэжээлийн чухал жилүүд 10-19 нас байдаг гэх судалгаа бий. Монгол Улсад 10-19 насны хүүхдийн 13.9 хувь нь илүүдэл жинтэй, 4.2 хувь нь таргалалттай байна. Бүр тодруулбал, хүүхдүүдийн 38.5 хувь нь өглөөний цайгаа уудаггүй бол 85.1 хувь нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдэг. Хоёр хүүхэд тутмын нэг нь хийжүүлсэн чихэртэй ундааг өдөр бүр ууж хэрэглэдэг, гурван хүүхэд тутмын нэг нь түргэн хоол долоо хоногийн гурав ба түүнээс олон өдөр иддэг гэдэг судалгааг Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан "Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал" судалгаанд дурджээ.

Сургуулийн сурагчид аль ойр сүлжээ дэлгүүрээс түргэн хоол, чихэрлэг хүнс худалдан авдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xen zasaglyylaad bnaa sait deer1XT; ? 2024-04-03 216.38.195.74

yduun xool bysduin

Avatar

Нэргүй 2024-04-03 149.102.242.168

Ингээл cолиордын. Өөрсдөө хүүхдүүдээ хүмүүжүүлээч

Avatar

L 2024-04-03 66.181.185.81

TUTSNUUUDIIG BUGDIIG NI BUULGAACHEEEE HOTIIG ONGO UZEMJGUI BOLGOJ BNA DEER NI ELDEV YM ZARJ BNA

Avatar

конъяктай амттан гэж байна шдэ 2024-04-03 158.59.146.30

монгол хүмүүс : төгрөгний төлөө юу ч хийхээс буцахгүй, бие биенээ худалдаж иднэ, ая тал засах, хэрэгтэй бол хэний ч хамаагүй тарган гөбс долооно, амтална, өөрөө л болж байвал, мөнгө олж л байвал ямар аргаар гэдэг нь хамаагүй байдаг. сул дорой хүний араншин. тарган тарган шар өөхөндөө хучигдсан жамганы тарган

Avatar

Нэргүй 2024-04-03 202.9.46.150

3 р сургуулийн дэргэд автобусэы буудал дагасан 4 ТҮЦ тамхи зардаг Энэ болох уу????Мөн баялаг хүнсний дэлгүүр аль хориотой хятад чихэрийг ямарч хяналт НӨАТ ын баримтгүй үйлчилдэг шүү

Avatar

иргэн 2024-04-03 59.153.84.210

Хүүхэддээ багаас нь иймэрхүү зүйлсийг эцэг эх нь идүүлж сургасан учраас тэд авч идэж байгаа юм, зөв хооллолт дээр эцэг эхчүүд өөрсдөө анхаараасай ,

Avatar

Goimoo 2024-04-03 103.168.34.131

Huuhdiin erhend b** hald. Ted yu idehee oorsdoo songog.

Avatar

Нэргүй 2024-04-03 202.179.15.130

Тамхины хяналтын тухай хууль гэж байна, зүгээр дэлгүүрт татвар энэ тэрээ өгөөд зардаг байсныг болиулаад ТҮЦ-д нууцаар ямарч татвар төлөхгүй ширхэглэж зардаг болгосон.

Avatar

Нэргүй 2024-04-03 188.162.254.9

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-03 174.194.196.230

Пда минь энэ балай юмаа сэтгэгдэл болгон дээр хуцаж байхаар саналаа зөв өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж