Прогноз: V тойрогт Б.Азжаргал, С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байна

сонгууль-2024

Прогноз: V тойрогт Б.Азжаргал, С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байна

Прогноз: V тойрогт Б.Азжаргал, С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байна

Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэж, 10 мандаттай байхаар зохицуулсан. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд дээрх гурван аймгийн сонгогчид МАН-д итгэл хүлээлгэж, сонголтоо хийсэн байдаг. Тус тойрогт МАН хуучин нэр дэвшигчдээ бэлтгэж байгаа бол Ардчилсан намын хувьд шинэ, залуучуудаар багаа бүрдүүлсэн гэсэн мэдээлэл бий.

V тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг 10 мандаттай.

МАН: Н.ЭНХБОЛД, Б.БАТТӨМӨР НАР ӨНЖИХ ҮҮ?

Төв аймгийн хувьд хэзээнээс “улаан” тойрог гэж нэрлэх нь бий. Төв аймгаас МАН-ын хоёр Энхболд тасралтгүй сонгож байсан нь ийн “улаан” тойрог гэж тодорхойлж болох юм. МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболдод нэр дэвших эрх өгөөгүй бөгөөд Н.Энхболдыг, аймгийн Засаг даргаар ажилласан байсан Ж.Батжаргал нарыг нэр дэвшүүлсэн байдаг. Тэд ч ялалт байгуулж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв аймгийнхныг УИХ-д төлөөлсөн. Харин энэ удаад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг МАН нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарах болсон.  Гэхдээ тойрогт томсгосон, олонд танигдсан гэж үзвэл түүнийг нэр дэвшүүлэх боломжтой. Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг Төв аймагт нэр дэвшүүлэх бөгөөд түүнтэй хамт шинэ хүн нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Угтаа бол тойрог томсгоогүй байсан бол Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг Төв аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж, тойргоо усалж байсан юм. Гэвч тойрог томорсон учраас сонгуульд нэр дэвших эсэх нь эцэслэгдээгүй байгаа юм. Мөн 2020 онд нэр дэвшиж байсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хувьд тус аймагт нэр дэвших санаа байгаа ч Дархан-Уул, Сэлэнгэ аймагт танигдаагүй учраас энэ удаад нэр дэвшихгүй, дэвшүүлэхгүй болов уу. Төв аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Д.Мөнхбаатарын хувьд нэр дэвших хүсэл байгааг үгүйсгэхгүй.

Дархан-Уул аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нарт итгэл үзүүлж, сонгосон байдаг.  Энэ удаагийн сонгуульд тойрог томсгосон учраас Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар тойрогтоо нэр дэвшихээр бэлгэл ажилдаа орсон бол Б.Баттөмөр гишүүнийг энэ удаад нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа гарах болсон. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ч энэ асуудал яригдсан бөгөөд Б.Баттөмөр гишүүний хувьд тунчиг бухимдуу яваа гэх бор шувуу Төрийн ордонд жиргэх болсон. Харин түүний оронд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, АН-аас “урваж”, МАН-д элссэн Л.Наранбаатар, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Боомтын сайд Б.Тулга нар горилж буй.

Сэлэнгэ аймаг өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нарт итгэл үзүүлж, сонгосон. Онцлог нь 2020 оны УИХ-ын сонгуулиар 461-т хоригдож байхдаа сонгогдсон Ж.Эрдэнэбатад сэлэнгэчүүдийн сонголт байв. Ж.Эрдэнэбатын хувьд Сэлэнгэ аймгаас хамгийн их санал авсан бөгөөд улс төрийн түүхэнд анх удаа хоригдож байгаад сонгогдсон тохиолдол болж байв. Ж.Эрдэнэбатын хувьд энэ удаад ч мөн тойрогтоо нэр дэвших бөгөөд Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын хувьд хэн нь дэвших вэ гэдгээ эцэслэгдээгүй байгаа. Тэд хоёул нэр дэвших хүсэлтэй ч тэдний нэгийг нь дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий.

АН: С.БАЯРЦОГТ ЖАГСААЛТАД, С.ЭРДЭНЭБОЛД "ОРЛОХ" УУ?

“Улаан” тодотголтой Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгодсон хүн бол Ц.Туваан. Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад нь  уяачдын холбоогоор М.Энхболдыг “битүүхэн дэмжсэн” гэх яриа ч улс төрийн хүрээнд гарч байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний ажил хийсэн Ц.Туваан энэ удаад Төв аймаг, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Түүнтэй хамт Эрчим хүчний дэд сайд асан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Д.Доржпүрэв нэр дэвшинэ. Мөн эдийн засагч Р.Шинэгэрэл нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Харин эмэгтэйчүүдийн квотоор Д.Эрдэнэсувд өрсөлдөх магадлалтай. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан юм. С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж буй. С.Эрдэнэболдын хувьд саяхныг хүртэл Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ жил Төв аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байсан.

Дархан-Уул аймагт Ардчилсан намыг Даш-ууд удирдаж, маргаан дагуулж байсан нь өнгөрсөн хоёр ч удаагийн сонгуульд ялагдал хүлээх шалтгаан болсон гэж дүгнэх нь бий.  2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, Б.Бямбасайхан нар нэр дэвшиж байсан юм. Энэ удаад Дархан-Уул аймагт тус аймгийн Ардчилсан намын дарга Б.Баяраа нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Түүнтэй хамт хэн өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй багаа ч албан бусаар А.Батсуурь, Д.Батбаяр нар яригдаж буй. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч, “Монголчехметалл ХХК”-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр нар өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж буй.

Сэлэнгэ аймгийн хувьд хувьд цэнхэр, улаан сонголтуудыг хийж байсан ч сүүлийн хоёр удаагийн сонгуульд МАН-д итгэл хүлээлгэсэн байдаг. Ардчилсан намд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Эрдэнэбат гээд олон лидерүүд бий. Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Үүрийнтуяа нар өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан билээ.  Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт энэ удаагийн сонгуульд оролцох ч намын жагсаалтад орох болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд бий. Д.Эрдэнэбатын хувьд мөн тойргоо зорих хүсэлтэй байгаа ч түүний асуудал одоогоор тодорхойгүй байгаа юм. 2020 оны сонгуулийн сурталчилгаанаас эхлээд олны анхааралд өртсөн Д.Үүрийнтуяа ч мөн энэ удаад тойргоор зорьж, нэр дэвшихээр горилж буй.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-03 59.153.113.142

Ч. Ундрамын тархи толгой жаахан юм боддог бол өөрөө мэдээд дэвшихгүй байлгүй дээ
МӨн тэр анагаахын захирал Хүрэлбаатар бас адил. Нөгөө хог дээр хаясан 600 сая төгрөг энэ тэр

Avatar

ZOCHIN 2024-04-03 66.181.160.42

ЛАВ Л БЯМБАЦОГТ Л БИШ ШҮҮ,,, ХОВДОД НЭР НҮҮРГҮЙ ХҮН ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-03 103.212.117.48

Н Хүрэлбаатар бөөн онигоо нууц хүүхэд нууц орон сууц сейфтэй мөнгөө хулгайд алдаад хогон дээрээс олсон гээд кино цаашаа хүн шүү дээ

Avatar

Зочин 2024-04-03 76.220.74.140

УИХын гишүүнээр сонгогджил байвал сайн муу хийсэн хамаагүй,хариуцлага хүлээх юмгүй,лобби хийж байгаад хувийн амьдралаа хөөрхөн болгоод авна. Ухамсартай эх орноо боддог 1нь би ийм юманд оролцохгүй гэдэг юм байна лээ.

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.178.210

Ха ха ханаж цадахгүй үнэн өлөн новшнууд гэж. МАН АН нэртэй хулгайч луйварчдаас сонголт үгүй

Avatar

Нэргүй 2024-04-03 202.21.101.14

Ж.Эрдэнэбат гишүүнийгээ дэмжинээ. Лифтэнд оцогногчтой хамт байсан Идэр гэдэг шүүгч Женкогийн гар хөл болж хууль бусаар шоронд хийсэн шүү.

Avatar

Нэргүй 2024-04-03 103.10.21.104

Ж. Эрдэнэбат адгийн луйварчинг болилдооо… зүгээр хүнийг шоронд хийх үүүү

Avatar

Нэргүй 2024-04-03 59.153.115.78

p**a ene MAH g amraamaar bh um daan ch tsaad hed d n uzeed uguh um alga

Avatar

Зочин 2024-04-03 172.105.4.195

С.Баярцогт ац жагсаалтаар орвол Дарханы засаг дарга Азжаргал байсан ч сонгохгүй, түй май!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-03 188.162.254.71

хэн ч сонгуульд битгий оч !!!!Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж