МАН 300 мянган айлын орон сууц барина гэж “бүлтрэв”

Хуучирсан мэдээ: 2024.04.03-нд нийтлэгдсэн

МАН 300 мянган айлын орон сууц барина гэж “бүлтрэв”

МАН 300 мянган айлын орон сууц барина гэж “бүлтрэв”

УИХ-ын сонгууль дөхөнгүүт 20 минутын хот байгуулна гэж уянгалсан эрх баригчид хөдөөгийнхний тархийг “базах”-ын тулд 300 мянган айлын орон сууц барина гэж “бүлтрэв”.

2016 оноос хойш Засгийн эрхийг барихдаа 3000 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулж чадаагүй МАН 2024 оны УИХ-ын сонгуулиар эрх мэдлээ алдах вий гэхээс эмээхдээ дээрх үлгэрийг ярьж байгаа нь энэ  л дээ. Уг нь орон сууцны эрэлт хотод ч, орон нутагт ч бий. Одоо ч энэ эрэлт бий болсон юм биш, Сү.Батболдыг Засгийн эрх барж байхад буюу аль 2009 оноос энэ хэрэгцээ бий болсон.  Гэвч МАН Засгийн эрх авсан үеэс үнэ өртөг багатай, орлогод нийцсэн орон сууц барьж байгуулна гэж ярьсаар суутал үнэ нь хаданд гарсан. Залуучууд өнөөдөр Монголоос хэдэн зуугаараа дүрвэн харийн орныг зорьж буй нь байрны урьдчилгаа мөнгө олох гэж л тэр.

Гэтэл зах зээлд борлуулагдаж байгаа байрных нь 1 м кв-ын үнэ 5 сая төгрөг. Бөгс эргэх төдий 30 м кв талбайтай байр худалдан авахын тулд 150 сая төгрөг олох шаардлагатай болно. Залуу гэр бүлд ийм хэмжээний мөнгө байхгүй. Ипотект хамрагдая гэхээр эх үүсвэр нь хангалттай бус байгаагаас  иргэдийн хувьд энэхүү зээлд хамрагдана гэдэг бараг аз сорьсон асуудал болж хувирсан.

Хаа очиж, Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа ипотекийн 8 хувийн зээлийг санаачлан хэрэгжүүлсний хүчинд 200 мянга гаруй иргэн өнөөдөр тохилог орон сууцанд амьдарч байна. Үнэ ч боломжийн орон сууцанд орсондоо тэд сэтгэл дүүрэн байдаг.

Уг нь эрх баригчид Ардчилсан намын бодлогыг хэрэгжүүлж, бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулахад анхаарсан бол  Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулаад зогсохгүй, хөдөөд төрийн албан хаагчдыг ажиллуулах бас нэг түлхэц нь болж болох л байсан. Харамсалтай нь, чадаагүй. Цементийн үнийг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авдаг болгож, түүнийг дагаад байрны талбайн үнийг тэнгэрт гаргасан. Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч хэлээд байгаа.

Иймээс МАН сонгуульд амжилт олъё гэвэл 300 мянган айлын орон сууц орон нутагт барина гэж худал ярьж байснаас бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулахад анхаарсан нь зөв болов уу.

Тэгэхгүй бол тэнгэрийн үнэтэй орон сууцны үнийг дийлж орох иргэн цөөн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж