Хот ирэх өвлийг халтирдаггүй хавтантай угтана гэв

Хот ирэх өвлийг халтирдаггүй хавтантай угтана гэв

Хот ирэх өвлийг халтирдаггүй хавтантай угтана гэв

Нийслэлийнхэн өвлийн улиралд машинтай бүү хэл явганаар зорчиход зам талбай хүндрэлтэй байдаг талаар шүүмжилдэг. Тэгвэл халтирдаг явган хүний гантиган замуудыг солиход энэ жил нийслэлээс онцгой анхаарч, тусгайлсан төсөв зарцуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдэгдээд буй.

Тодруулбал, явган хүний халтирдаг замуудыг солиход 2024 онд 45,6 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон. Төсвийн дагуу байгалийн боржин чулуу ашиглаж халтирдаг хавтангуудыг солих ажил эхэлжээ.

Иргэдийг хувийн унаагаар биш явганаар зорчиход тулгамддаг гол асуудал нь зам талбай муу байгаатай холбоотой. Тиймээс нийслэлээс халтиргаа, гулгаа ихээр үүсч зуны улиралд борооны ус үерлэж тогтдог зам, талбайг шинэчилж, чулуун хийцлэлийн үйлдвэрүүдийг Хятадаас биш дотоодын аж ахуй эрхлэгчдээ дэмжих хүрээнд шинэчлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Хятад руу валют урсгахгүйгээр дотоодын чулуун хийцлэлийн үйлдвэрүүдийг дэмжих аж.

Учир нь замуудыг шинэчлэхгүй бол өвлийн улиралд явган хүний замуудад хүмүүс олноор унаж, бэртэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа.

Тэгвэл ямартай ч хот ирэх өвлийг халтирдаггүй хавтантай угтах нь.

32-ЫН ТОЙРГООС ХҮНСНИЙ 4-Р ДЭЛГҮҮР ХҮРТЭЛХ 1.2 КМ ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

УБЗАА-наас өгсөн мэдээллээр 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа гэлээ.

Одоогоор ажлын явц 65 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Зарим хэсэгт газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудлууд үүсч байгаа гэв. Үүнд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран газар дээр нь зөвшилцөж, зам дагуух аж ахуйн нэгжүүд болон явган зорчигчдыг хохироохгүйгээр шийдэл боловсруулж байгааг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 202.179.26.150

доод хөрс маш нягт байж суулт өхгүй хийнэ. Суулт өгөөд өм цөм доошлоод хонхор гүдгэр үүсвэл тэрэгтэй хүүхэд түрж явах боломжгүй болно, борооны ус тогтоод хөрсийг задлаад хавтан урсаад гараад ирнэ

Avatar

SDSSSDF 2024-04-02 202.131.225.197

Xutsdag l******d yumaa yamarch xereggui ajil

Avatar

Зочин 2024-04-02 103.168.34.172

сөүлийн гуд.налуу гарцыг тэгшил

Avatar

Нэргүй 2024-04-02 103.145.234.85

Хальтрах үгүйг арчилгаа шийддэг юм.

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.190.80

цементэн хавтан. гялгар биш

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.176.48

Тэр нь ч яахав сайхан л сонсогдож байна. Гэхдээ хийж байгаа хүмүүс нь зай завсар ихтэй хийдэг юм уу, манай хот яагаад ийм их сул шороотой юм бэ. Гадны хотуудыг харахаар ногоон байгууламж, цардмал зам талбай хоёр нь маш гоё нийлэмжтэй, зай завсаргүй хийгдсэн байх юмаа. Жаахан гадагшаа явж юм үзэж харсан хүмүүсээр хийлгэж болдоггүй юм уу. Би чадна-ын хэдэн гараар л хамаг юмаа хямдхан хийлгээд мөнгө цавчаад байх юм

Avatar

Нэргүй 2024-04-02 202.126.88.175

Ирэх өвлөөс өмнө Хотын дарга нар сонгуульдаа хальтраад уначихна аа

Avatar

зочин 2024-04-02 103.212.119.114

ХОТЫН ТӨВД Л ХАЛТИРДАГГҮЙ ХАВТАНТАЙ УГТАХ БАЙХ ДАА.
III-IV ХОРООЛОЛ НТР БОЛ ЛАЙТАЙ ХАЛТИРГААТАЙ ШД
ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД ТИРИЙГЭЭД Л УНАНА

Avatar

1 2024-04-02 202.21.113.50

Utaagui zuuh tai adilhan uu kkk

Avatar

Зочин 2024-04-02 103.212.119.216

халтирдаггүй ЧУЛУУН хавтан байдаг гэж үү үнэмшихэд кэцүү л бна шөа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж