"Хиймэл нар" туршилт ирээдүйн энергийн эх үүсвэр болно

"Хиймэл нар" туршилт ирээдүйн энергийн эх үүсвэр болно

"Хиймэл нар" туршилт ирээдүйн энергийн эх үүсвэр болно

Өмнөд Солонгосын эрдэмтэд цөмийн нэгдлийн туршилт явуулж нарны цөмөөс долоо дахин их буюу 100 сая хэмийн температурыг үүсгэн дэлхий дээд амжилтыг тогтоов. Энэхүү туршилт нь ирээдүйн энергийн эх үүсвэрт хүрэх цоо шинэ алхам болно гэж эрдэмтэд онцолжээ.

Цөмийн нэгдэл нь нар болон бусад оддын гэрэлтүүлэх урвалыг давтаж, хоёр атомыг нийлүүлснээр асар их энерги ялгаруулахыг эрмэлздэг ба нэг элементийн хоёр атомыг нэгтгэж гурав дахь, илүү хүнд элементийн атомыг үүсгэдэг явц юм.

Цэвэр эрчим хүчний уур амьсгалын шийдлийн "ариун дагшин" гэгддэг энэхүү нэгдэх явц  нь нүүрстөрөгчийн бохирдолгүйгээр хязгааргүй энергийн эх үүсвэрийг бий болгоход тусална. Гэхдээ цөмийн нэгдлийн үйл явцыг мэргэшсэн түвшинд дэлхий дээр судлах нь их хүнд даваа юм. Одоогоор энэхүү туршилтыг устөрөгчийн  плазм үүсгэхийн тулд маш өндөр температурт халаадаг токамак хэмээх пончик хэлбэртэй реакторт явуулж байна.

Цөмийн нэгдэл үүсгэх "KSTAR" томакак

"Өндөр температур болон өндөр нягтралшилтай плазма нь ирээдүйн цөмийн нэгдлийн дээд амжилтуудыг дахин тогтооход гол үүрэгтэй" гэж туршилтыг амжилттайгаар явуулсан  "Fusion Energy" хүрээлэнгийн (KFE) дэргэдэх "KSTAR" судалгааны төвийн захирал Си-Ву Юн хэлэв. Тэрбээр цөмийн нэгдлийн туршилт явуулахад өндөр температурын плазма тогтворгүй шинж чанартай тул  нэгдлээс үүсч буй температурыг хадгалах нь хамгийн хэцүү байсан гэжээ.

"KFE"-ийн "хиймэл нар" гэгддэг хайлуулах судалгааны төхөөрөмж "KSTAR"  нь 2023 оны арванхоёрдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хооронд хийсэн туршилтын явцад плазмыг 100 сая градусын температурт 48 секундийн турш барьж чадсан байна. Энэхүү амжилт  нь 2021 онд тогтоосон 30 секундийн өмнөх рекордыг ахиулсан юм.

"KFE"-ийн эрдэмтэд хайлуулах урвалын үр дүнд үүссэн дулаан, хольцыг ялгаж авдаг "дивертер"-д нүүрстөрөгчийн оронд вольфрам ашиглах зэрэг процессыг сайжруулснаар дулаанаа хадгалах цаг хугацааг уртасгаж чадсан гэж мэдэгдэв. Эдгээр туршилтын эцсийн зорилго бол  2026 он гэхэд плазмын 100 сая градусын температурыг 300 секундийн турш барих чадвартай болох ба энэ нь хайлуулах үйл ажиллагааг өргөжүүлэх "чухал цэг" гэж Си-Ву Юн мэдэгдэв. Эрдэмтдийн Өмнөд Солонгост хийж байгаа туршилт  нь Францын өмнөд хэсэгт "ITER" гэгддэг Олон улсын термоядролын туршилтын реакторын бүтээн байгуулалтад нэмэр болох ёстой.  "ITER"  нь цөмийн нэгдэл үүсэх боломжтой эсэхийг нотлох зорилготой дэлхийн хамгийн том токамак юм. "KSTAR"-ийн ажил нь "ITER-ийн үйл ажиллагааны таамагласан гүйцэтгэлийг цаг тухайд нь баталгаажуулж, цөмийн нэгдэл үүсч хайлуулах эрчим хүчийг арилжааны болгоход ихээхэн тус болно" гэж Си-Ву Юн онцолжээ. 

"Fusion Energy" хүрээлэнгийн (KFE) дэргэдэх "KSTAR" судалгааны төвийн туршилт амжилттай болсноос гадна дэлхийн хэд хэдэн орон цөмийн энергийн эх үүсвэрийг бий болгох туршилтуудыг амжилттайгаар хийж байжээ. АНУ-ын Лоуренс Ливерморын үндэсний лабораторийн Үндэсний гал асаах байгууламжийн эрдэмтэд 2022 онд цөмийн нэгдлийн ачаар туршилтад зарцуулснаас илүү их энерги гаргаж авсан ба цөмийн хайлуулах урвалыг амжилттай хийж түүхэнд бичигдсэн аж.

Энэ оны хоёрдугаар  сард Английн Оксфорд хотын ойролцоох эрдэмтэд нэгдэх урвалын явцад урьд өмнө байгаагүй их эрчим хүч үйлдвэрлэж дээд амжилт тогтоосноо зарлав. Тэд таван секундийн турш 69 мегажоуль хайлуулах энерги үйлдвэрлэсэн нь ойролцоогоор 12 000 байшинг ижил хугацаанд эрчим хүчээр хангахад хангалттай юм.

Гэсэн хэдий ч эрдэмтэд инженерийн болон шинжлэх ухааны ноцтой бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тул цөмийн хайлалтыг энергийн зах зээлд  арилжаалах нь холын төлөвлөгөө  хэвээр байна. Их Британийн Манчестерийн их сургуулийн цөмийн хайгуулын судалгааны ажилтан Аниека Хан хэлэхдээ "Цөмийн хайлуулалт хараахан бэлэн болоогүй байгаа тул цаг уурын хямралыг даван туулахад бидэнд тусалж чадахгүй" гэв.

Цөмийн нэгдэл болон цөмийн хайлш нь хоёулаа их хэмжээний дулаан ялгаруулдаг урвал боловч их хэмжээний эрчим хүч зарцуулах шаардлагатай болдог. Эдгээр туршилтууд нь амжилттай болж, улам өргөжин дэлгэрэх юм бол хүн төрөлхтний хамгийн дээд ололт амжилт болох юм. Мөн цөмийн нэгдлийн  ахиц дэвшил үргэлжилбэл "зууны сүүлийн хагаст ногоон эрчим хүчний нэг хэсэг болох боломжтой" гэж судалгааны ажилтан Аниека Хан онцолжээ.

Эх сурвалж:CNN,Futurism

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-03 122.201.31.120

Поончиг моончигоо болимоор. Хятадууд бас нүсэр туршилт хийж байгаа шүү дээ.

Avatar

Оноч 2024-04-03 202.5.202.2

Үнэн бол эд нар үнэхээр ойртчихсон бна. 100 sec гэдэг бол минут гаран. 5 минут болгочихвол цахилгаан станц ажиллуулж эхлэхэд бараг болох юм байхоо. 5 минь болоол завсарлаал дахиад 5 мин гэх мэт. ийм их халууныг завсарлагагүй гаргах нь боломжгүй бас шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2024-04-03 202.131.245.243

Со нар иймэрхүү маягийн PR залилан хийж, төслийн санхүүжилт босгодог муу аргатай. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.186.172

Тэнэг евген алкашийн атаархуу гэж. Шинжлэх ухаан хегжсен газар архичин чамаас л тэнэг байв гэж, чиний мэдэж байгааг бусад нь тэр дороо мэднэ биз дээ

Avatar

Нэргүй 2024-04-03 66.181.176.48

Сараа унагана, нараа унтраана гэдгээ мэдээд хиймэл нар яриад байна уу, гунигтай хүн дүрстүүд минь

Avatar

Нэргүй 2024-04-03 59.153.112.108

мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж