АНУ-ын 52 настай иргэн толгойн өвдөлт нь хүндэрсний улмаас Флорида мужийн эмнэлэгт хандсан байна. Эмнэлгийн тархи, мэдрэлийн тасгийн эмч нар тус эрэгтэйн тархины зургийг авснаар хачирхалтай зүйл олжээ. Сүүлийн хэдэн сарын турш Флорида мужийн иргэн толгойн өвдөлтөөсөө болж амарч, унтаж чадахгүй байсан гол шалтгаан нь түүний тархинд туузан хорхойн өндөг үүссэнтэй холбоотой байв. Эмч нар булчин, тархи зэрэг эд эсэд нэвтэрдэг гахайн туузан хорхойн авгалдайн уйланхайн халдварын нэг хэлбэр болох тэниазын улмаас үүсдэг "нейроцистицеркоз" гэж оношилсон ба юунаас болж үүсэнийг олж тогтоохийг оролдов. Тухайн эр халдварт өвчин тархсан, шавьж хорхой цугларсан эрсдэлтэй бүсэд ороогүй байсан ч Америкийн "Journal Of Case Reports" сэтгүүлд гарсан судалгаанд "Өвчтөн амьдралынхаа ихэнх хугацаанд хөнгөн чанаж болгосон, бүрэн шажигнуургүй хагас түүхий гахайн мах иддэг зуршилтай гэдгээ хүлээн зөвшөөрсөн" гэжээ. Эмч нар тухайн эрэгтэй идэх зуршлаасаа болж тэниаз туссан ч гараа бүрэн угаагаагүйгээс автоматаар халдвар толгойн тус газар тархсан гэж мэдэгдэв.
"Нейроцистицеркоз нь гахайн туузан хорхой (Taenia solium) авгалдайн уйланхай (шимэгч хорхойн боловсорч гүйцээгүй үеийг агуулсан битүү уут) -ноос үүдэлтэй урьдчилан сэргийлэх боломжтой шимэгчийн халдвар юм. Авгалдайн уйланхай нь биеийн янз бүрийн хэсэгт халдварлаж, цистицеркоз гэж нэрлэгддэг эмгэгийг үүсгэдэг. Тархины авгалдайн уйланхай нь нейроцистицеркоз гэж нэрлэгддэг цистицеркозын хэлбэрийг үүсгэдэг ба энэ нь хүн таталт өгөхөд хүргэдэг"гэж "CDC" тайлбарлав. Түүнчлэн "Тархинд нөлөөлдөг өвчний хамгийн хүнд хэлбэр болох нейроцистицеркоз нь үхэлд хүргэж болзошгүй.
АНУ-д халдвартай гахайн махнаас болж үүссэн өвчин бол улсын нийт иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлэх асуудал. Хүн дутуу болгосон, халдвартай гахайн мах идсэнээр гэдэс дотор нь туузан хорхойгоор өвчилдөг. Дараа нь туузан хорхой нь өндгийг ялгадсаар дамжуулдаг. Хэрэв угаалгын өрөөнд орсныхоо дараа гараа угаахгүй бол эдгээр өндөг агуулсан ялгадсаар хоол хүнс, гадаргууг бохирдуулж болзошгүй. Хэрэв бохирдсон хоол идсэн бол эдгээр өндгийг өөр хүн залгиж болно. Бие махбодид орсны дараа туузан хорхойн өндөг нь авгалдай болж тархи руу ордог. Эдгээр авгалдай нь нейроцистицеркоз үүсгэдэг" гэж "CDC" нийтэлсэн байна. Флорида мужийн эрэгтэй оншоо тодруулсаны дараа шимэгч хорхой, үрэвслийн эсрэг эмж ууж эхэлсэн байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд вэб сайтдаа "Хэдийгээр ховор боловч цистицеркоз нь АНУ-аас гадуур явж үзээгүй хүмүүст тохиолдож болно. Тухайлбал, гараа угаадаггүй туузан хорхойтой хүн бусдад хоол бэлдэж байхдаа санамсаргүйгээр туузан хорхойн өндгөөр хоол хүнсээ бохирдуулдаг" гэж нийтэлсэн байна.
Эх сурвалж:People
Холбоотой мэдээ