Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Японы хойд хэсгийн Иватэ болон Аомори мужид өнөөдөр /2024.04.02/ орон нутгийн цагаар 04:24 цагийн орчимд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Номхон далайн эрэг дагуух Иватэ мужийн хойд эрэг орчимд, 71 километрийн гүнд байжээ. Мөн цунамийн сэрэмжлүүлэг зарлаагүй аж.

Японд газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг Иватэ болон Аомори орчимд тав гэж үнэлжээ.

Дашрамд дурдахад, Токиогийн зүүн хэсэгт орших Чиба мужид ойрын хугацаанд хэд хэдэн удаа газар хөдлөлт болохыг Японы Цаг уурын агентлаг өнгөрсөн сард анхааруулж байсан. Энэ нь эрэг орчимд тектоник хавтангийн гулсалт илэрсэнтэй холбоотой. Тектоник хавтангийн гулсалтын байршлыг нарийвчилбал, Японы эх газрын хавтан ба Филиппиний тэнгисийн хавтангийн зааг дээр Босо хойг орчимд юм. Албаныхны мэдээлснээр хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн царцдасын хэвийн бус хөдөлгөөн илэрсэн байна.

Тухайн бүс нутагт сүүлийн үед болсон газар хөдлөлтүүдийн хүчийг харгалзан үзвэл цаашид хүчтэй газар хөдлөх магадлалтайг Цаг уурын агентлагаас анхааруулжээ. Газар хөдлөлтийн хүч 5.0 магнитудаас давсан тохиолдолд хүмүүс ямар нэг тогтвортой, хөдөлгөөнгүй зүйлээс барих шаардлагатай болж, тавиур дээр байгаа эд зүйлс унадаг.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 202.21.107.11

энэмуу самуурайн тэр чигээрээ усанд живээсэй…

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.185.104

Нүгэл гэм битгий муу ёрлооч ! 2-3 үеэрээ шашингүй явж ирсэн хүмүүсийн үр хүүхдийн амнаас ийм хүйтэн цэвдэг, хүн чанаргүй үгс аяндаа л урсаж байдаг болчдогийм бнаа !

Avatar

зочин 2024-04-02 64.119.30.210

Чи бол Монгол хүн биш байна. Япон улс манай улсад хамгийн их тусламж үзүүлдэг орон шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж