УДШ: З.Баянсэлэнгэ нарын гомдлыг хэлэлцэнэ

УДШ: З.Баянсэлэнгэ нарын гомдлыг хэлэлцэнэ

УДШ: З.Баянсэлэнгэ нарын гомдлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын гомдлыг маргааш /2024.04.03/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 1157 дугаар цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар магадлалтай, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч З.Баянсэлэнгэ нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.

Өмнө нь энэ хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатган шийдвэрлэж байв. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 17-нд хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарыг бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан гэдэг мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-02 31.17.203.166

Прокуорор, АТГ-ын ажилтнууд, мөрдөгчдийн удирдлагын тогтолцоо нь буруу буюу дээд дарга нараасаа шууд хамааралтай болохоор улстөрчид юуг нь, дарга нь юу гэнэ, сошиал юуг нь тэднийг дагах магадлалтай шүү. Хуульчид аа ? Анхан шатны шүүхийнхэн дээд дарга нараасаа хамааралгүй болохоор зөв шийдээд байгаа шүү. Сошиалаар улстөрчид тэднийг худлаа гөвөөд л. Прокурор, АТГ-ийн тогтолцоогоо зөв болгохгүй бол хэлмэгдэл гарч мэднэ шүү. Томчуудаа авч үлдэхийн тулд хаа хамаагүй хүмүүсийг гүтгэв дээ

Avatar

Нэргүй 2024-04-02 124.158.109.214

Ардчилалын сул тал нь гэвэл энэ мэтийн авгай сайд болдогт байдаг. Энэ авгайг тун аюултай, юу ч хийж мэдэх авилгач авгай гэдэг юм билээ.

Avatar

Нэргүй 2024-04-02 202.55.188.35

ардчилалдаа биш л дээ…манай хууль сонгуулийн тогтолцоондоо байна л даа.Их хуралд дандаа гадны гар хөлүүд том том компанийн эрх ашигийг хамгаалах зорилготой үл бүтэх баахан баагий нарыг нэр дэвшүүлээд сонголтгүй сонгууль хийж ард түмнийг хулгайч урвагчидаас заавал 1 ийг сонгохыг тулгадаг луйварын сонгууль хийсээр ирсэний үр дүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж