Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлагдлаа

Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлагдлаа

Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлагдлаа

ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхар, ХААН театр
Хурал болох өдөр, цаг: 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)
Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Танилцуулах асуудал:
“ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
• “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
• 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
• “ПиДаблюСи аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.

Хэлэлцэх асуудал:
1. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
2. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж батлах.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
2. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
3. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга;
4. ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийн танилцуулга;
5. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төсөл;
6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
8. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

Хувьцаа эзэмшигч та 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
• Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
• Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
• Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 99007781; 86588877,
цахим шуудан investor_relations@khanbank.com.

Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-р дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цаг байна.

"ХААН Банк" ХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж