Өмнөд Солонгос шинэ хурдны галт тэргээ танилцуулав

Өмнөд Солонгос шинэ хурдны галт тэргээ танилцуулав

Өмнөд Солонгос шинэ хурдны галт тэргээ танилцуулав

Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам  320 км/цагийн хурдтай “KTX-Cheongryong” нэртэй шинэ хурдны галт тэрэг бүтээжээ. "KTX" нь "Korea Train Express" гэсэн үгийн товчлол ба Өмнөд Солонгосын өндөр хурдны галт тэрэгний Корил компани ажиллуулах юм. Өмнөд Солонгосын хамгийн шинэ өндөр хурдны галт тэрэг болох "Cheongryong" нь өмнөх "KTX" загвараас хурдан ба зорчигчид Сөүлээс Бусан хүртэл 2 цаг 10 минут, Ёнсанаас Гванжу хүртэл 1 цаг 30 минут орчим явах боломжтой. Нээлтийн арга хэмжээнд оролцсон ерөнхийлөгч Юн Сук Ёол “Бид өндөр хурдны галт тэрэгний системээ үргэлжлүүлэн сайжруулж, зорчигчдод илүү хурдтай, илүү тохиромжтой болгох болно. Бидний зорилго бол орон даяар сүлжээгээ өргөжүүлж, орон даяар хоёр цагийн зайнд  амьдрах орчныг бий болгох явдал юм” гэлээ.

"Cheongryong" нь  цөөн зогсолт хийснээр холын замд хүрэх хугацааг багасгах зорилготой юм. Жишээлбэл, Сөүлээс Пусан хүртэлх чиглэл нь зөвхөн Дэжон, Дундэгү хотод зогсдог бол Ёнсанаас Гванжу руу явах нь зөвхөн Иксанд зогсдог. "Cheongryong" байгуулах төсөл нь анх 2007 онд Газар, дэд бүтэц, тээврийн яамны өндөр хурдны төмөр замын судалгаа, хөгжлийн хөтөлбөрийн дагуу эхэлсэн ба бүх эд ангийг дотоодод үйлдвэрлэсэн.

Одоо байгаа "KTX" загваруудаас ялгаатай нь "Cheongryong" нь хуваарилагдсан эрчим хүчний системийг ашигладаг. Мөн цахилгаан эрчим хүчний нэгжүүд нь галт тэрэгний бүх хэсэгт тархдаг ба  энэ нь илүү сайн хурдасгах, удаашруулах боломжийг олгоно. Энэхүү системийн бас нэг чухал давуу тал нь урд болон хойд зүтгүүрийн хэрэгцээг арилгаж, зорчигчдод илүү зай талбайг бүрдүүлдэг. "Cheongryong" нь өөр нэг "KTX" загвар болох "Sancheon"-аас 136 суудлаар илүү ба  суудлын хонгилын өргөн өмнөхөөсөө 154 мм-ээр том юм.  Солонгосын Газар,дэд бүтэц,тээврийн яам тавдугаар сард "Cheongryong"-ийн хоёр нэгжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба 2028 он гэхэд 31 нэгж нэмж оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.190.127

давхар галт тэрэг гэсэн

Avatar

Нэргүй 2024-04-02 103.57.95.66

bid nar heddugeer zuund amidraad bgaa yum be?! busad ulsuud yaj amidraad bgaan…manai muu yambii tumor zamyn bj baigaag

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.160.105

1950 хэдэн оны Солонгосын дайнд бүрэн сүйрсэн Өмнөд Солонгос өлсгөлөнд нэрвэгдэн шарилж идэж байхад монголчууд тарган хонины махаа идээд сууж байлаа. Гэтэл өнөөдөр Өмнөд Солонгос дэлхийн тэргүүн хөгжилтэй улсын тоонд орсон байхад монголчууд бид дороо хий эргэсээр!!!

Avatar

Нэргүй 2024-04-02 172.58.165.54

Japan Korea 2 hyadadiin araas mulhdug boljee metro baribal hyadad orchincyed tohirson bolomjiin unetei Japan hotsrogdson veitnam Thailand geed Japan aas gereegee tsutsalsan udaan hiisen geed bugd hyadadiin company songoson shu sudlaarai

Avatar

болор 2024-04-02 88.125.82.223

шинэ хурд гэж байхгүй. хурданд шинэ хуучин гэж байхгүй. хурдны шинэ галт тэрэг гэж ярьж бичнэ.

Avatar

Нэргүй 2024-04-02 122.201.23.83

гоё юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж