Субботник хийлгэх бус хариуцлага тооц

Субботник хийлгэх бус хариуцлага тооц

Субботник хийлгэх бус хариуцлага тооц

Алсаа, аюулгүй байдлаа бодолцолгүйгээр авлигаар олгосон газар олголт зөвхөн зун ч биш, жилийн дөрвөн улиралд хотын асуудал болов. Өвөл нь “судсаа” боолгуулснаас хөрсний ус халиа үүсгэж, түүнийг нь өөр бусад гол руу зөөсөн ч мөнгийг нь хуваагаад идчихсэн учраас ус зайлуулагчгүй замаар тогтсон ус явган зорчигч, жолооч хоёрыг талцуулахад хүргэжээ. Ус цацсан жолоочийг торгохыг норсон иргэд шаардаж буй бол ус зайлуулах байгууламж хийгээгүйн хариуцлагыг жолоочид үүрүүлж байгаа нь утгагүй гэх өнцгөөс тайлбарлагсад олон байна. Өвлийн улиралд замын онгорхой, цоорхойг цас нөхөж байсан бол өдгөө хайлж урссанаас хорооллын дундах замын энхэл донхол ил гарч түүнийг нь тойрох гэж яваад явган хүн рүү ус цацах эсвэл машинаа эвдэх нь энүүхэнд болов.

Халдварт өвчний тархалт эрс нэмэгддэг хаврын улирал шар ус, хөрсний бохирдол аюул дагуулжээ. Хаа сайгүй ус соруулах ажил хийх болов.

УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрчээ.

Энэ бүхнийг цэгцлэхээр хотын дарга Х.Нямбаатар хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах шийдвэр гаргасан байна.

Хэдийгээр ойр орчноо цэвэрлэх нь тухайн байгууллагын үүрэг ч хотын иргэд яах гэж хоёр дахин нэмэгдсэн хотын татварыг төлдөг, тохижилт үйлчилгээний компани юу хийдэг юм. Яах гэж хотын үйлчилгээний байгууллага байдаг юм гэх асуултыг эргүүлэн тавихад хүргэж байна. Учир нь, өнөөгийн зах зээлийн нийгэмд нийтийн гудамж, талбайг арчилж тордуулахын тулд хотын иргэд татвар төлж, төлсөн татвараас нь хотын тохижилт үйчилгээг хариуцсан байгууллага санхүүждэг. Тиймээс хот муухай байна гээд хотын иргэдийг нийтийн цэвэрлэгээнд гарахыг шаардах нь шударга бус явдал гэж бухимдах хүмүүс цөөнгүй байна.

Харин түүний оронд ус зайлуулах байгууламжгүй зам барьсан компани, түүнийг нь хүлээж авсан албан тушаалтнаас хариуцлага нэхэх нь зүйд нийцнэ гэж иргэд үзэж байна.

Л.Халиу 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 202.9.46.238

Цас их орсон евел блаа

Avatar

Zochin 2024-04-02 202.126.91.215

Дарь-Эхийн ус тогтдогын баруун талд 200 m хүрэхгүй зайд Сэлбэ гол байгаа. Тийшээ ус зайлуулах далан хийчих ухаан алга уу ?

Avatar

Ц 2024-04-02 202.9.47.9

хотын гудмаар 00 урсаад бгаа юм шиг..тойрч явах ч газар алга..халтирчих гээд..үнэхээр сайн гутал өмсөхийн аргагүй

Avatar

Гэрэл 2024-04-02 59.153.112.141

гадаад оронд ширүүн бороо орж л байдаг гудамж талбайд нь ямар ч ус тогтохгүй цэвэрхэн байдаг.Гэтэл манай оронд цас бороо орсны дараа гадгаш гарахад их хэцүү байдаг.ийм байдалдтай олон жил боллоо.одоо нэг тийш болгох гэж байх шиг байна.нэг удаагийн цэвэрлэгээгээр асуудлыг шийднэ гэвэл худлаа.уг үндэсийг нь зөв голидролд нь оруулж байж л асуудал шийдэгдэнэ.

Avatar

Нэргүй 2024-04-02 122.201.23.83

энэ ер нь яаачихсан газар вэ, Дарьэх

Avatar

иргэн 2024-04-02 59.153.84.210

иргэд ч бас хариуцлагатай амьдарцгаах хэрэгтэй, үер усны хамгаалалтын даланд хогоо хаядаггүй байх, зөвшөөрөлгүй газар бууж амьдрах гээд бас шалтгаалах зүйлс байнаа байна

Avatar

Нэргүй 2024-04-02 103.212.119.153

Haha. UB ch Mongol mayagiinin Vinece bolloo l doo

Avatar

door 2024-04-02 66.181.165.89

зөөсөн усныхаа хэмжээг тоолоол, бахархаал, олон нийтэд мэдээлэл сууж байдаг. Та нарын хийсэн бүтээл биздээ. Зураг төсөвийг нь хийж өгсөн, ажлыг нь хүлээн авсан,

Avatar

Нэргүй 2024-04-02 202.9.46.158

Төлгөн коммунистууд коммунист аргаараа л бүх юмыг хийх гэж үзэж тарж байна.

Avatar

Нэргүй 2024-04-02 82.135.30.192

Ta nariin bugdiin chini hulgaich yavsanii gai ingej gach baigaa yum. Mongolchuud shat shatandaa l hulgaichuud sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж