Байнгын хороо: Мэнэнгийн тал бол там болно шүү

Байнгын хороо: Мэнэнгийн тал бол там болно шүү

Байнгын хороо: Мэнэнгийн тал бол там болно шүү
-Тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Би байнгын хорооны дарга байхдаа энэ тогтоолыг гаргасан. Өнөөдөр та бүхний ярьж байгааг сонсоход ямар ч үр дүн алга. Ийм л байдалтай байна. 1990-ээд онд биднийг гадна жагсч байхад хэрэгтэй юмсыг нь гадаадын баахан хүмүүс худалдаад авчихсан байдаг. Оюутолгой гэж яригдаж байдаг. Жишээлбэл, "Митакопль" компани Монголын зэсийн 60 илэрцийг авсан. Тэрний нэг нь Оюутолгой. Энэ оны төсвийг хэлэлцэхэд "Оюутолгой" төсөл улсын төсөвт 748 тэрбум төгрөг өгнө. Гэтэл Монгол Улсын нэгдсэн төсөв 27 их наяд төгрөг. Улсын төсвийн 2.7 хувийг дэлхийн дөрөв дэх том алт, зэсний компани эзэлж байна. Монголд ямар ч ашиг алга. Одоо 1.3 их наяд төгрөгийн маргаантай. Татвар дээр зохицоно гэдэг асуудал байхгүй. Хоёрт, "Петрочайна дачин тамсаг" ХХК байна.
Социализмын үед "Соко интернэйшнл ЛЛС" гэдэг компани Хятадын "Петрочайна дачин тамсаг" ХХК-д худалдчихсан. Энэ худалдаа хэр зохицуулалттай, татвар төлдөг юм уу. Энэ мэтчилэн Монголын хоёр том төсөл үр дүн байхгүй. Татвар төлөхгүй, эдийн засагт хувь нэмэр оруулахгүй төсөл хэрэггүй.
Дарга нарын ярьж байгааг сонсоход жил бүр 500-600 мянган тонноор төлөвлөж, багассаар байгаа газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад орох үед 300 мянган тонн газрын тос олборлох юм байна. Үүний 24 хувь гэхээр газрын тосны хэрэгцээнийхээ таван хувийг хангах юм байна. Үлдэж байгаа 95 хувийг хаанаас хангах вэ. Тэр газрын тосны үйлдвэр нь 2021 онд ашиглалтад орно гэсэн. Одоо 2027 он болж хойшилоод байна. Өнөөдөр Монголын бүх ажил ингэж л явж байна. Усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Мэнэнгийн тал бол там болно шүү. Зарим газар нэг литр тосноос нэг литр ус нь илүү үнэтэй байгаа юм биш үү.  Тэр байгалийн цэнгэг усыг хамгаалахад дорвитой ажил хийсэнгүй. Менежментийн гэрээ хийсэн байна. Аливаа гэрээ хоёр талдаа үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй" гэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Манай яамтай хамаарал бүхий асуудлыг танилцуулъя. "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, мөн 2021 болон 2022 оны төлөвлөгөөг батлах үүргийг хариуцуулсан. Ажлын хэсэг гарч ажилласан боловч дүгнүүлж чадаагүй. Салбар яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг гарган, Дорнод аймагт газар дээр  нь хугацаатай есөн асуудлаар үүрэг даалгавар өгч ажилласан. Химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж, зориулалтын бус ил задгай газар хадгалж байсныг тогтоосон. Гэмт хэргийн шинжтэй хэргийг нийслэлийн прокурор болон Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулж байна.
АМГТГ-ын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал:
-Энэ гэрээг 1991 оны Газрын тосны тухай хуулийг үндэслэн анх 1993, 1995 онд "Соко интернэйшнл ЛЛС" ХХК байгуулсан. Тэгээд 2005 онд лицензээ "Петрочайна дачин тамсаг" ХХК руу шилжүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаагаа "Петрочайна дачин тамсаг" ХХК хариуцан ажиллаж байгаа. Анх гэрээ байгуулахад тухайн үеийн хуулийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээн дээрх 10 дугаар зүйл заалт тэр чигээрээ татварын зохицуулалтыг тусгасан. Туслан гүйцэтгэгч компаниудыг бүх татвараас чөлөөлсөн. Ер нь 2012 онд анх нөөцөө оруулж, орд ашиглах төлөвлөгөөгөө 2012 онд батлуулж, үүнээс хойш 2022 онд дахин орд ашиглах төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, тодотголоо хийх шаардлагыг тавьсан. Энэ дагуу манайд төслөө ирүүлчихсэн байгаа.
Өнгөрсөн 2012 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу бол жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос олборлоно гэсэн. Үүн дээр үндэслэн манай газрын тосны үйлдвэр ТЭЗҮ-гээ хийж, жилдээ 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэж, шатахуун нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Үүнээс хойш 2015 онд хамгийн их буюу жилдээ 1.1 сая тонн тосыг олборлож, үүнээс хойш байнга буурсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор олборлолт байнга буурч байгаа. Дөрвөн үндсэн шалтгаан байгаа. Засгийн газар төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагыг тавьж байгаа. Татварын ерөнхий газраас актуудыг тавьж, өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавиад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 4.7 тэрбум төгрөгийн акт тавьж, хүчээр биелүүлсэн. Мөн Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан. Дорнод аймгийн Аудитын газраас акт тавьсан. Хоёрт, АМНАТ-ын асуудал байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр АМНАТ нь Монголын Засгийн газарт хуваах бүтээгдэхүүнд орсон гэж тусгасан. Гэтэл 2014 оны Газрын тосны тухай хуулиараа АМНАТ-ыг ногдуул гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэрийг "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуравт, орон нутгийн болон төрийн бус байгууллагын эсэргүүцэл маш их байгаа. Жишээлбэл, 2022 оны долдугаар сард газрын тосны үнэ 100 ам.доллараас дээш байхад өдөрт хоёр мянган тонн тос олборлож, экспортолсноор бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нэг тэрбум төгрөг авдаг байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Юу шийдэв 2024-04-02 66.181.186.28

Баахан тайлбар л тавьжээ. Хуралдаад ямар асуудал шийдэв. Баттөмөр гишүүний хэлсэн үгнээс манай барьж байгаа газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороод түүхий эдгүй зогсох юм байна. Тэгэхээр Энэтхэгээс авсан зээлийг ард түмэн төлөх үү

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-02 66.181.178.185

Жалгын нэг тарсан малчинтай, 100-200 га талбайтай иргэн- тариаланчидтай үйлдвэрлэл явуулаад нэмэргүйг ойлгож ХАА-н үйлдвэрлэлийн зохион байгуулалтаа өөрчилмөөр. Хөрсөн дээрх таван эрдэнэ, алтан намрын өнгө нэг иймэрхүү. Монголчууд бид баян байх боломтой мөртлөө ядуу байгаагийн учрыг олоход санаа болгох зорилгоор үүнийг тэрлэв. Улс орныг удирдаж авч явна гэдэг зангарагтай хүний хийх ажил болохоос замын хүний хийх ажил биш юм шүү дээ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-02 66.181.178.185

МАА-н үйлдвэрлэл иймэрхүү байгаа бол газар тариалан байгаль цаг уураас хамааралтай бүрч хүнд байна. Нөгөө талаас монополь гурилын үйлдвэрүүдээс болоод тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэж байна.Ядаж байхад ЗГ гаалийн татвар тэглэж гурилын үйлдвэрүүдийг хашраах гээд давхар тариалинчдаа хохироох алхам хийж байх юм. Газар тариалангийн салбарт техникийн бодлого гэж байхгүй болсон

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.178.185

Мал аж ахуй байгаль цаг уураас бүрэн хамааралтайг энэ жилийн зуд харууллаа. Малын өвчнөөс шалтгаалаад мал, махаа гадаад зах зээлд үнэ хүргэж чадахгүй байгаа, билчээрийн доройтол, нэг малаас авах ашиг шим багаас таваарлаг чанар муу гээд тоочвол асуудал олон. Одоо Эмээлт, Налайхад хятад эзэнтэй махны үйлдвэрүүд л мал хямд авч байна.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-02 66.181.178.185

Түүхий эдийнх нь асуудлыг сайн тооцолгүй газрын тосны үйлдвэр байгуулаад эхэлчихсэн.Одоо бинзен, дизелийн түлшний хараат байгаа бол цаашдаа түүхий нефтний хараат болох шинжтэй боллоо.Одоо уран, газрын ховор элементээр бэрс гаргана гээд манай Ерөнхийлөгч гадныхантай тэврэлдээд байгаа. Юу л болдог болдоо. Хөрсөн доорх есөн эрдэнийн байдал иймэрхүү дүр төрхтэй..

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-04-02 66.181.178.185

.Нэг нөхөр Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад гаднаас зээл аваад зээлэ төлж чадахгүй бөөн маргаан болсон. Энэ нь Ардын намынхны хийсэн ажил. Оюу толгойн гэрээг маш муу хийсний гай одоо хэр нь дуусаагүй шүүхдэж байна. Зарим нь аавын хаалга татсан.Мэдэхгүйгээс гэрээ байгуулахдаа алдсан зүйл бий биз.Үүнийг МАН, АН-ны хамтын бүтээл гээд байгаа

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Манай улсын ажил нэг иймэрхүү ундуй сундуй байх юм даа. 2024-04-02 66.181.178.185

Монголчууд баян уу, ядуу юу. Хөрсөн дороо алт, зэс зэрэг есөн эрдэнэтэй, хөрсөн дээрээ таван эрдэнийн мал сүрэгтэй гэж бодохоор баян юм шиг. Ихэнхийн маань амьдралын түвшин доогуур, гадагшаа виз л олдвол дүрвэх гээд байгаа байдлыг үзвэл ядуу юм шиг.Оросууд Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшлийн хувийг гэрээний дагуу авах уу гэхэд манай ЗГ “авахгүй, харин манй нэг хувийн компанид өгчих гэснээс үүдсэн маргаан одоо хэр дуусаагүй. Энэ нь АН-ынхны хийсэн ажил.

Avatar

зочин 2024-04-02 66.181.160.26

Яг дээрээ бол тэнд чинь газрын тоссоод байх юм байхгүй шдээ ….Соко олигтой юм байхгүйг нь мэдээд л Петрочайнаг хульхидаад зугтаасан байхгүй юу!…

Avatar

Нэргүй 2024-04-02 202.126.91.145

Гэрээний муу сайныг энэ шүүхгүй.Хөндлөнгийн дүгнэлт гаргуулаад нэг талдаа гариаар байна.Тэнгэрлэг мояа иргэд нь шаналаад гутраад хийрхээд архидаад дууслаа.

Avatar

Нэргүй 2024-04-02 124.158.126.107

монголын төр нэг хятад компанийг дийлэхгүй, баялгаа дээрэмдүүлээд олон жил болж байгаа. гол буруутан бол хятадуудаас хахууль авчихаад сууж байгаа дорнодын нутгийн дарга нар, төр засагт байгаа албан тушаалтнууд

Avatar

Нэргүй 2024-04-02 202.126.88.174

Баттөмөр хөгшин талхи дахин сонгогдох санаатай гэнэт ухаан орж гэнэ улин ху цалгүй зайлж үз

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.188.194

Ниргээд там болсон хойно нь мэдэв үү

Avatar

Нэргүй 2024-04-02 192.82.65.88

Ийм байнгын хороо байдаг байсийнмуу. Газар там болтол, монгол усгүй болох дээр тултал юу хийж байсийн бэ? Рио тинто, Дачин тамсагыг хөөж зайлуул? Олон улсын шүүхэд шилжүүл. Эзэн нь юмаа мэдэж, эргэ нь усаа хашмаар байна.

Avatar

ббббб 2024-04-02 66.181.165.89

Одоо 2024 онд 2021-2022 оны төлөвлөгөө ярьж байгаа эргүүг яах вэ

Avatar

Зөв 2024-04-02 202.179.13.66

маш зөв ярьж байна. зөвхөн газрын тос биш, тэр орчмын ургамлын аймагт гарч буй өөрчлөлт, байгаль орчин дордож буйг судлах Түр хороо байгуулая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж