МАН-ын социопатууд!

МАН-ын социопатууд!

1.

Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхдөө амьд домог, босоо аварга мөн. Самбо бөхийн дэлхийн  дөрвөн удаагийн аварга, жүдогийн Азийн аваргаас мөнгөн медальтан гээд түүний спортын амжилт зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй.

Харин улстөрчийн хувьд социопат нэгэн. Улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн амжилтаараа тэрбээр УИХ-д таван удаа сонгогдсон. Энэ л түүнд хангалттай.

УИХ-д таван удаа сонгогдсон 20 жилийн хугацаанд улстөрч Б.Бат-Эрдэнэ Монголын хөгжлийн төлөө юу хийж бүтээв ээ?!. УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон хүнээс асуух ёстой асуулт мэдээж мөн.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, УИХ-ын 30 жил ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоол гэх мэтчилэн 2009-2024 оны хооронд ердөө 18 хуулийг боловсруулалцснаас урт нэртэй  /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай/ хууль нь хэрэгжилтээрээ ч, үр дагавраараа ч хамгийн муу жишээ болж үлдсэн. Хувь улс төр хийж, “Хэрлэн говь” ус хангамжийн төслийг зогсоосон нь байгаль экологийн эсрэг бараг хар түүх болж үлдэх биз. Хамгийн сүүлд гэхэд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг гацаах гар хөл болоод явж байсан. Гэх мэтчилэн биологийн нас, улс төрийн карьер, улсын хөгжилд оруулсан хувь нэмэр зэргийг нь харвал тэрбээр тэтгэвэртээ суух нас нь, суулгах цаг нь болсон байна.

Бөх бол мэдээж төр биш. Бөх барилдахаас төр барих хэцүү. Үүний хамгийн том нотолгоо нь Б.Бат-Эрдэнэ. Улстөрд “Б.Бат-Эрдэнэ шиг хэрэггүй хүн алга. Үндэсний бөхийн холбоонд түүн шиг хэрэгтэй хүн алга” гэдэг үнэний ортой үг.

2.

Хоржоонтой нь өнгөрсөн 16 жил Хөвсгөл аймаг өрсөлдөх чадвараараа арагшаа ухарч, ялгаатай нь  тус аймгаас дөрвөн удаа УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэнгийн хөрөнгө орлого жил ирэх тусам дээшээ өгсчээ. Төрийн ордонд орж суусан 16 жилд түүний Монголын хөгжилд учруулсан гай нь гавъяанаасаа их. Түүнд эх оронч үзэл байтугай эх орныхоо төлөө гэх сиймхий ч сэтгэл байхгүй. Байдагсан бол юу гэж улсынхаа хөгжлийн эсрэг үг-үйлдэл үргэлж гаргаж явах билээ.

Ц.Даваасүрэнгийн оролцоотойгоор гацсан, зогссон эрчим хүчний олон төсөл бий. Багануурын цахилгаан станцаас гадна Тавантолгойн цахилгаан станц баригдахгүй өнөөг хүрсэн гол буруутныг МАН-ын цагаан байрнаас, засгийн танхимаас  хайхад гарч ирэх нь тодорхой.

Эх оронч-эдийн засгийн алуурчин хоёр нэг арьсны ард нуугддагийн гол жишээ бол Ц.Даваасүрэн. Төрд түйрэн бол эдийн засагт тийрэн тавьж ирсэн жишээ цөөнгүй.

Нэгэн цагт намын дарга нь явсан, улс төрийн зам мөрийг нь засч өгсөн С.Баяр түүнийг товч тодорхойлохдоо “Даваасүрэнг  2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил суулаа” гэсэн нь ёстой аргаа барсан даргын үг байх.  Эрх ашгийн төлөө чөтгөртэй нөхцөж, эрх мэдлийн төлөө улсаа хорлохоос даанч сийхгүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн ухаан болоод зориг нь хүрдэг бол улсынхаа төлөө урвагчдаасаа салах хэрэгтэй. Ц.Даваасүрэн парламентад удах нь МАН-д ч, Монголд ч хортой.

3.

Хүнийг хөгшин залуугаар нь ялгаварлаж байгаа юм биш. Гэхдээ дал гарсан хүн далан гарах тэнхээгүй гэж  үг байдаг. Товчдоо бол улс төрд ачаа үүрэлцэхээс илүү гэртээ ачаа харах нас гэх утгатай хэлц биз. Монгол бол харьцангуй залуучуудын орон. Хүн ам цөөхөн нь нэг шалтгаан нь болдог биз. Хүссэн ч эс хүссэн ч Монголын улс төр, нийгэмд үе солигдож байна. Нүүрсний хэргийн 17 сэжигтний нэгээр нэр цохогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ачаа үүрдэг нас аль хэдийнэ өнгөрсөн. Нас бол тоо байж болох ч үнэт зүйл, үзэл бодлын хувьд “өвгөрсөн” нь үг-үйлдлээс нь уншигддаг. Залуу коммунист хөгшрөхөөрөө өвгөн коммунист болдог гэдэг нь муухай ч гэсэн гашуун үг.

Үе солигдох нь дан ганц нас, зүс солигдохын нэр биш. Үзэл бодол, үнэт зүйл, үзэл бодлын тухай ч хөндөгдөх ёстой. Б.Баттөмөр ялгарах үзэл бодол, гоёх үнэт зүйл алга.

4.

Гурван жилийн өмнө Ц.Нямдоржийг ЗГХЭГ-т томилогдох үед тэрбээр засгийн эмзэг цэг болсныг шүүмжилж асан тэрбээр өдгөө өөрөө жинхэнээсээ Л.Оюун-Эрдэнийн танхимын эмзэг цэг болжээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсноосоо хойш Монголын эдийн засагт ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Өнөөдрийн гурил тойрсон хэрүүлийн эхлэл Х.Болорчулуун сайд болсны дараагаас тавигдсан нь үнэн. Гурилын бүлэглэлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг өгснөөрөө Ардын нам өөрөө ч буруудна. Парламентын гишүүн болсноосоо хойш Монголыг хорлосон уу гэхээс монголчуудын амьдралд хэрэгтэй, нэмэртэй нэг ч зүйл хийгээгүй. Хэлж байгаа үгээ ч өөрөө ойлгодог эсэх нь эргэлзээтэй, хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд гурилын үнэ Оросоос үнэтэй байна, харин Оросод гурилын үнэ дэлхийгээс үнэтэй байна” гэсэн нь МАН-ын рейтингт сөрөг оноо цуглуулсан.  МАН-д Х.Болорчулууны мөнгө хэрэгтэй байж болох ч Монголд Х.Болорчулууны кноп хэрэггүй.

Жич: Монголын парламентаас заналтайгаар зайлуулах ёстой улстөрчид МАН-д олон байна, АН-д цөөнгүй байна. Жидүү, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлига, хүчин, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон  сэжигтнүүд, мөн тэтгэврийн хөгшид болоод тийрэнгүүдээ цэвэрлэж чадах эр зориг болоод ухаан нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарт эс хүрвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тогтолцооны шинэчлэлт хийж, Сонгуулийн хуулиа өөрчилсний хэрэг гарахгүй. Хугацаа нь дууссан барааг хогийн саванд хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 139.5.216.210

Батэрдэнэ аврага сууж л байг өөр нэг муу хулгайчид сандал суудлаа алдчилгүй сууж л байг гэм халгүй хүн шүү дээ

Avatar

Нэргүй 2024-04-02 124.158.109.182

Дахин: энэ 4өө нэр дэвшүүлэхгүй байхыг ман-аас хичээнгүйлэн хүсье!!!

Avatar

Нэргүй 2024-04-02 103.168.34.97

Монгол хүний мөс чанар сайхан байсан үеийг дурслаа. Аав ээжийн минь үпэс хойш бидний үеэр ёс суртахууны сайхан бүхэн дуусах ёсгүй шүү

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.189.22

Энэ хүн АН ын хүн байна. Ер хойшид сонгуулиа зун наадмын үеэр эсвэл намар хийж байвал ямар вэ. Наадмын оронд сонгууль

Avatar

zochin 2024-04-02 203.91.115.55

Mongold ih naydiin luivarchid b*** doloogchdiig buudaj ustgaj baij handling darna. ter tom b*** foloogch tsunh barigch H.Batjargal nuursnii ih bayfiin mongoor Jargalantad ezdiinhee mongiig ugaaj olon 10 house barij mongo ugaasan ediin zasgiin gemt heregtei ofoo bolovdroliin t.n.b.darga. iimerhuu lalaruudiig hor ogch buudan all vaij Mongol hugjinu.

Avatar

ХАХАХА 2024-04-02 202.126.90.184

What the fuck is социапат?

Avatar

Ж.Онгар 2024-04-02 93.170.212.43

Нямсүрэн сэтгүүлчийн ил тод зормиг бичдэг, оновчтой санаа хэлдэг г.м байдлыг ямагт дэмждэг байлаа. Харин энэ удаа арай хэтрүүлсэн бна гэж үзэв. Өөрөө яадах ч болов багийн нийтийн хуралд олон нийтийн итгэл хүлээж байж ярь, сонгогчдийн олонхын санал авах өнөө үед амргүй ээ. Дээр нь Нямсүрэн та ч амьд мэнд явбал хөгширөх байх, танд өвөө, эмээ нар байлгүй дээ

Avatar

Нэргүй 2024-04-02 139.5.216.27

энэ 4өө нэр дэвшүүлэхгүй байхыг ман-аас хичээнгүйлэн хүсье!!!

Avatar

Нэргүй 2024-04-02 139.5.218.167

ДАВААСУРЭНГИЙН УЧРУУЛСАН ХОХИРОЛЫН УР ДАГАВАР МОНГОЛ УЛСАД 20 ЖИЛ УРГЭЛЖИЛЖ БАЙНА БАТТУЛГЫН УЧРУУЛСАН ХОХИРОЛТОЙ БАРАГ ДУЙЦЭХ БАЙХДАА ИЙМЭРХУУ НОВШИЙН ЮМНУУД МОНГОЛ УЛСЫН ХОГЖИЛ ДЭВШЛИЙГ ХААН БООГДУУЛЖ ИРЛЭЭ

Avatar

Зочин 2024-04-02 122.201.31.75

Bitgii olon yum h***. Ardiin namaa songono

Avatar

Нэргүй 2024-04-02 103.57.94.217

МАН-аа сонгож, Монгол улсаа үргэлжлүүлэн хорлоё гэж хэлж бгаа юм бн

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.186.214

Би л гэсэн шиг юм юм руу үсчин дүр эсэгдэх хүмүүс зөндөө байнаа байна Яг асуудлаа судалсан ойлгосон юм байхгүй салбар хамт олноор нь доромжилж бизнесийн нэр хүндийг нь байнга унагаадаг ш дээ

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.160.105

Эх орныхоо хөгжилийн чухал бүтээн байгуулалтуудыг ямагт эсэргүүцэн гацааж байдаг Даваасүрэн, Болорчулуун нарыг ингэж шүүмжлээд орхих биш, Эх орноос урвасан хэрэгт ял шийтгэх ёстой юм!!!

Avatar

Нэргүй 2024-04-02 103.57.94.138

Зөв байна арай цаадүүлсэн байна +++ Чойжилсүрэн ,Анандбазар, Сэргэлэн , Жаргалмаа ,Г Мөнхцэцэг, Цэрэнпунцаг , Ж Эрдэнэбат Чинзориг гээд камерийн өмнө попордог улсыг бүгдийг нь явуулах хэрэгтэй

Avatar

зочин 2024-04-02 202.126.90.153

АН-ынхан шиг нөхдүүд төрд гарвал манай улс бараг Украин шиг сүйрэх биз, Ядаж хөрш гүрнүүдтэйгээ ч хэвийн харьцаж чадахгүй, чадлаа мэдэхгүй байнга дайсагнана, Бүх ард түмний илт олонхын дэмжлэг авч сонгогдсон төрийн тэргүүнүүдийг нь хүртэл үхээсээ улс нь сөнөөсэй усдаасай гэж хараана, Мөрөөрөө байж чадахгүй сагсуурна, Барууны хамаг муу муухай бүхнийг монголд түгээж эх орноо бузарлахыг оролдоно, Бусдыг дээрлэхэх барууны харгис үзлийг зөвхөн дэмжинэ,

Avatar

Нэргүй 2024-04-02 103.57.94.217

барууны ямар муу муухайг түгээчихсэн юм бэ? ккк. Бусдыг дээрэлхэнэ гэнэ үү? ха ха. одоохондоо МАН 8 жил дээрэлхэж бн да

Avatar

Зочин 2024-04-02 66.181.188.100

Одоо тэгвэл бушуухан зайлсан дээр юм байна

Avatar

зочин 2024-04-02 202.126.90.153

Сөрөг хүчнийхээ лидрүүдийг дайрч доромжлон, элдвээр гүтгэж,нэр төрийг нь бузарлаж байж УИХ-д хэдэн суудал ахиу авах АН-ынхны арчаагүй оролдлогын л нэг байна Эд нар төрт гарах бүрдээ иргэдийг хуурч, амласан зүйлээ умартаж ,эдийн засгийг сүйрүүлдэг, Төрийн данс улайлгаж, гадаад дотоодын үлэмж өрөнд оруулдаг, Нийгмийн хөрөнгийг идэж ууж гэдсээ цүдийлгэхийг л боддог,Харин МАН төрд гараад эдийн засгаа сэргээх,иргэдийн амьдралыг тэтгэх,бүтээн байгээлалт хийх гэж яаж зүтгэж байгааг иргэд харж байна

Avatar

Нэргүй 2024-04-02 103.57.94.217

МАН-аа сонгоод бүгдээрээ хамт хөгжлөөрөө ухрая гэж уриалья. ккк

Avatar

Зочин 2024-04-02 103.212.117.184

Батэрдэнэ аваргын санаачилсан Урт нэртэй хуулиас болж монголын хамаг алт Монгол банк руу биш урагшаа хил давсаныг ард түмэн мэдэхгүй л байгаа. Улсын эдийн засгийг хэвтүүлсэн хүн дээ.
Сайхан махан толгой.

Avatar

Нэргүй 2024-04-02 146.235.199.84

МАН ийм нүүртэй сонгуульд орсон дүн нь ОНЦМУУ гарнаа

Avatar

Нэргүй 2024-04-02 124.158.109.214

Бандгар аварга, балай Батэрдэнийг зайлуулах ёстой. Төрийн адаг шаар болж явах хэрэг юу байнаа?

Avatar

Лай болохоор зай болсон нь дээр 2024-04-02 172.58.209.128

Би уг нь нас чацуу, бас мэндтэй устай, аварга аа гэж дууддаг байлаа. Одоо бол эргүү бөх л гэж боддог, ярьдаг болсон.

Avatar

ЖИРИНОВСКИЙ 2024-04-02 66.181.184.155

Тавантолгойн цахилгаан станцын гацаагч нь Ч.Хүрэлбаатар…ТЭЦ-3 ,Багануурын ын гацаагч нь Ц.Даваасүрэн. Энэ 2 ыг гацааж байж Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барих үүд,хаалгыг нээж өгсөн. Шангаа ч хангалттай хүртсэн. Хүрэлбаатар Моннисын Чулуунбаатарт хууль шүүхийн халхавчаар авч өгөх гэсэн боловч даанч компани нь "Би чадна" гэдэг ангилалд орчихсон. Дээр нь Чойжилсүрэн юм холуур өнгөрөг гэдэг зарчим барьсан. Яах гэж сайд болсын..чөтгөр л мэдэх бх

Avatar

Нэргүй 2024-04-02 172.58.209.128

Хүрэлбаатарын шунал хязгааргүй ээ

Avatar

Нэргүй 2024-04-02 80.83.235.89

Элбэгдорж гэдэг а******н юм оруулахад хязгаар тавиад байдаг. Чи тамд очих вий!!!! Чамтай Монгол хүн бүр үзэлцэнэ. Ямарч боловсролгүй мал!!

Avatar

Нэргүй 2024-04-02 203.98.76.69

Яагаад бичсэн юм оруулахгүй байнаа. Өө танайх чинь хүний комментийг цензурдаж оруулдог хогийн сайт бнаштээ.

Avatar

Нэргүй 2024-04-02 203.98.76.69

Харин ч би Даваасүрэнг эх оронч гэж боддог. Хүрэлбаатар 1 сая төгрөгтэй гадаадын хэнбугай ч монголд байнга оршин суух, газар өмчлөх эрхтэй хууль оруулж ирэхэд Даваасүрэн эд нар л зогсоосонштээ. Эх орон, ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн хотгор шанага Хүрэлээ хөгжлийг хурдасгагч уу? Харийнханы хөлсний бичээч Нямсүрээн.

Avatar

Нэргүй 2024-04-02 202.55.188.123

ёстой жинхэнэ хогийн н**ш яаж хорвоо дааж явдаг юм бол даваасүрэн чамайг

Avatar

Болд 2024-04-02 202.9.47.61

Б.БатЭрдэнэ улсад мөн ч их гай тарьсныг эрүүл ухаантай хүн болгон мэддэг. Үндэсний бөхөд маш их хорлонтой гай лай болсныг харин тэр болгон мэддэггүй. Мань бөх барилдахдаа маш уяа, олигтой мэх байхгүй өрсөлдөгчийнхөө шуудгаас зууран цавийг нь шахан муйхарлан зогсдог байж. Арга ядахдаа бөхчүүд жин нэмж уяа байдалд шилжиж барьц сонгодог болж монгол бөх үзэгчгүй болох шахсан. Ба тЭрдэнэ барилдахаа больсноос хойш уяа бөх аажимдаа цөөрч ,хурдан шаламгай үзүүштэй барилдаан гарч эхэлсэн.

Avatar

Нэргүй 2024-04-02 202.9.46.65

Баянмөнх аварга 1 удаа монгол бөх уруудан доройтож байгаа нь муу аваргатай байгаатай холбоотой /тэр үед БЭ ноёлж байлаа/ гэж гэхэд нь юу ч яриад байна даа гэж бодож байсан. Зайлуул үнэн хэлж байж. Хүүхэд байхад энэ Бат-Эрдэнэ уяад зогсчихдог, байсгээд барьц тавиулаад ташаагаа тулаад зогсчихдог, мөн ч ядаргаатай байж билээ. Тэгээд ааваас энэ одоо яагаад барилдахгүй ингэж хүн залхаагаад байдаг юм бэ гэхэд яахав дээ, давчих санаатай, гэвч чадахгүй болохоороо цаад бөхөө залхааж байгаа юм гэж билээ.

Avatar

Нэргүй 2024-04-02 103.212.118.235

САЙД НЭР ЗҮҮСЭН ЧОЙЖИЛСҮРЭН, ЭНХ-АМГАЛАН, БОЛОРЧУЛУУН, БАТ-ЭРДЭНЭ НАРААС БҮРМӨСӨН САЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Kca 2024-04-02 66.181.190.88

Даваасүрэн, Бямбацогт, Болорчулуун, Чойжилсүрэн, Чинбүрэн, Баатарбилэг, Дамдинням, Анандбазар нараас салбал их сайн байна даа.

Avatar

Нэргүй 2024-04-02 202.21.114.170

4 бузар

Avatar

Ган 2024-04-02 59.153.115.109

наад нөхдүүдээс чинь гадна цаана нь бас зөндөө байна. ер нь одоо нэг шинэчилэгдэх цаг нь болсон шүү.монгооо ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй өнгөрсөн хугацаанд өөрийгөө болгодог нөхөд хэт их олон байлаа ганц нэг зөв гишүүд нь яаж ч чадахгүй байна. гишүүд гэхээсээ хуогайч гээд байгаа нь нэг юм хэлээд байгаа саруул ухаандаа тунгаан болгооё

Avatar

Нэргүй 2024-04-02 203.98.77.237

Настай гэж адалбал адгийн шаар болно шүү МАН… Гадны улсыг хархад 60 с дээш настангууд улс төрд залуу 70-80 настангууд улс төрийн ид нас гэж үзэж байхад бид адлаад байдаг.Биеийн,болон Эдийн шунал, атаа хорсол нь арилсан насандаа ард түмэнээ удирдуулдаг байна. Бид гэж нусхай тачаал, шуналаа захирч чадахгүй юмнуудаар улсаа удирдуулж олнб шившиг болж бга шүү

Avatar

Зочин 2024-04-02 66.181.178.185

рр

Avatar

Unshigch 2024-04-02 66.181.189.139

Ene Nymsuren avgai hunii zahilagaar bichij, ymar muuhai avgai ve, chi ch udahgui tetgevertei garah bgdaa.

Avatar

Зочин 2024-04-02 66.181.178.185

Энэ 4 хэнд ЮУГААР саад болов.Нямсүрэн гуай хэний ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ эднийг муулав. ХЭНИЙ ЯМАР ЭРХ АШГИЙГ ТЭР ХАМГААЛААД ЭДНИЙГ МУУЛАВ. нямсүрэн гуайн ард хэн нуугдаад хөөрхий муу нямкаа ажааг урдаа бариад байнав

Avatar

Нэргүй 2024-04-02 202.55.188.35

Энэ Оюутолгойн төлбөртэй нийтлэл юмаа даа.

Avatar

Зочин 2024-04-02 202.55.188.113

ХА ХА. ОЮУ ТОЛГОЙ, МАНАН МАФИЙН ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭЛИЙН ГОЛ ДАМЖУУЛАГЧ, МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХЭНТЭЙ Ч ЯВАЛДАЖ, СҮНСЭЭ ХУДАЛДАХААС Ч БУЦАХГҮЙ НЭГЭН БОЛ ЭНЭ Ж.НЯМСҮРЭН ГЭХ АВГАЙ МӨН ЮМ ШИГ ЭЭ! К К КТ

Avatar

Нэргүй 2024-04-02 122.201.23.83

за даа бараг л хэлсэн бна

Avatar

ЗОЧИН 2024-04-02 103.14.39.2

2 гараа өргөөд дэижиж байна. Батэрдэнэ Даваасүрэн нарыг ахиж дэвшүүлж болохгүй. Даваасүрэн эрчим хүчний бүх төслүүдийг зогсөөж ирсэн.Үр дүнд нь Монголын эдийн засаг зогсоход хүрч байна. Бат эрдэнэ Хэрлэн голоо хэрчүүлэхгүй гээд говь руу хоолой татах ажлыг зогсоосон. Уг нь Хэрлэн Онон гол дээр усан сан бариад үерийн усыг тогтоон нуур үүсгээд түүнийгээ говь руу татсан бол энэ их хятадруу зөөж байгаа нүүрсийг угаасан нүүрс болговол улсын орлого 2-3 дахин нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2024-04-02 119.18.0.102

Монгол сарлагын ширээр хийсэн эдэлгээ сайтай бараанууд байна, гоё ганган биш ч эдэлж байхад яачих бол гэхгүй санаа амар.

Avatar

Зочин 2024-04-02 66.181.178.185

Нямкаа ажаа муулсан бол харин тэр хүмүүс нь улс орны тусгаар тогтнолд хэрэгтэй хүмүүс болж таарна шүү. Яг эсэргээр нь ойлгох рхэрэгтэй. Эднийг муулах гээд хариан хаданд гаргаж баына.

Avatar

Зочин 2024-04-02 202.55.188.113

ХА ХА. МАНАН МАФИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ЭНЭ Ж.НЯМСҮРЭН ГЭГЧ АВГАЙНХААР БОЛ ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН БАТ-ЭТДЭНЭ НАР ХУГАЦАА НЬ ДУУССАН БАРАА, ДАНЖААД ХҮРЭЛБААТАР, ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН СҮ.БАТБОЛД НАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАРАА НЬ БОЛЖ ТААРЧ БНА УУ? ОРОО НЬ ОРООГОО, ӨОРОО НЬ ЖОРООГОО ГЭДЭГ ҮНЭН Л ЮМ БНА! ХА ХА ХА

Avatar

Barak Obama 2024-04-02 66.181.182.143

Gustaarai namaig hogiin savand hiigeegyi bna hicheelee davtaj baigaad 80 garaad Trump Biden ah nar shigee dahin uls turd yzne

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.178.210

Энэ мэт шантаач хийж амь зогоож буй цайрсан өлөн хулгайчид одоо цаг нь болсоон

Avatar

зочин 2024-04-02 66.181.191.92

ХАМГИЙН ХОГИЙН НЬ ДАВААСҮРЭН БОЛОРЧУЛУУН 2 БААГИЙ АВАРГА Ч БАС ХОГИЙН ДОО

Avatar

Нэргүй 2024-04-02 202.126.88.174

Хугацаа дууссан бараа үмхийрдэг хордлого өгдөг бүр аминд аюултай эд нар Монголын маань аминд хүрч мэднэ

Avatar

Нэргүй 2024-04-02 119.18.0.102

Бүгд чиний хажуу дах шиг биш, наад өмхийрсөн бараанаасаа холдоод, хөдөө гарч хордлогоо тайл

Avatar

Нэргүй 2024-04-02 202.179.27.42

Хугацаа дууссан хуучин = хулхи шинэ бараа

Avatar

Нэргүй 2024-04-02 202.9.46.158

Сайн ч ажилласан байсан, парламентын гишүүнийг 3 удаагаас илүү сонгогдохыг хоригломоор байна. Юу гэсэн үг вэ гэвэл, 3 удаа сонгогдож ажиллаад үр дүн гарсан байх ёстой гэсэн үг. Сайн муу байсан эсэх нь хамаагүй, сэлгэх ёстой. Энэ мэтийн гай болсон хүмүүсийг бүүр буцаан татдаг болох механизм хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-02 146.235.199.84

10% хар Даваасүрэн одоо би 9% л авна гээд нэг үзэхгүй юу

Avatar

Нэргүй 2024-04-02 146.235.199.84

Б.Бат-Эрдэнэ гэж үнхий ханхалсан хогийн сав Ш.Отгонбилэгт наалдчихсан Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлгийг ТЭЦ-4 д зарж өгдөг гээд л шар 69 машинтай станцын гуанзанд таваг ёроолдоод суудаг байсан хоёр улсын үйлдвэрийн хоорондоос энэ мөнгө хулгайлах ямар хэрэгтэй байсан юм бүү мэд

Avatar

Нэргүй 2024-04-02 188.162.254.23

30 жил Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагаар удирдуулаад сайжирч байгаа юм алга !!!! Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

906090 2024-04-02 66.181.166.134

Танай сайт цаг агаарын мэдээгээ шинэчлээч ээ. Үгүй юм бол хаалгаа барь л даа

Avatar

Нэргүй 2024-04-02 192.82.65.168

Битгий х**

Avatar

Нэргүй 2024-04-02 80.83.235.89

Хугацаа дуусан бараа хаана байх ёстойг тод томоор харууллаа. Батэрдэнэ хана ч хэрэггүй ийм хүмүүс Монголыг минь мөрөөлөө дөө. Үүний хор уршиг хэдэн зуунаар хэмжигдэнэ. Гэхдээ хариуцлага заавал тооцох ёстой.

Avatar

Irgen 2024-04-02 70.187.210.175

Uuriin bodolyoi gesen dungyyr hediigee muulah ajlaa bolivhihdoo ed nar chine harinch arsi l uls ornoo gesen setgeltei yum shyy

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.185.104

Эд нар чинь УИХ-ын гишүүний нэрээр амин хувийн амбиц аа л хөөцөлдөж явдаг ноходууд яг мөндөө, гэхдээ гарчиг арай бүдүүлэг бнаа ! Ньюс.мн сүүлийн үед нэг иймэрхүү бүдүүлэг ханплага гаргах нь нилээн нийтлэг болоод бгаа юм, ажиллаж бгаа хүмүүсийн соёл, боловсролоос л хамаа рдаг байх даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж