Хойд Солонгосын пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унав

Хойд Солонгосын пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унав

Хойд Солонгосын пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унав

Хойд Солонгосын хөөргөсөн пуужин мягмар гаригийн өглөөний 06:52 цагийн орчим Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж Токиогийн албаны хүмүүс мэдэгдэв. Одоогоор эдийн засгийн онцгой бүсэд байсан усан болон нисэх онгоцнуудад хохирол учраагүй. Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын баллистик пуужин амжилттай туршсанаа зарласан юм. Хатуу түлшээр ажилладаг пуужин шингэн түлшээр ажилладаг пуужингаас илүү хурдан харвах боломжтой ба Хойд Солонгос  нам өндөрт удаан хугацаанд нисч чаддаг далавчит пуужингуудыг нэг, хоёрдугаар сард туршсан байна. Пхеньян баллистик пуужин дээр  тактикийн цөмийн цэнэгт хошуу суурилуулахыг оролдохоос гадна  “газар-хөл” ангиллын шинэ пуужин туршсанаа зарласан юм.

Хойд Солонгосын  арми гуравдугаар сарын 18-нд хэт том олон пуужин харвагч гэж нэрлэдэг ойрын тусгалтай баллистик пуужингаар харвах сургуулилт хийсэн байна.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дор хаяж зургаан пуужин нэгэн зэрэг харваж буйг харуулсан видео, гэрэл зургийг нийтэлжээ. Пхеньян мөн гуравдугаар сарын 19-нд шинэ төрлийн дунд тусгалын хэт авианы пуужингийн хатуу түлш хөдөлгүүрийн газрын тийрэлтэт туршилтыг амжилттай хийснээ зарлав. Туршилт амжилттай болсон нь төслийг дуусгах боломжийг олгосон гэжээ.

Эх сурвалж:NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 78.174.210.4

Онцгой бүсийнх нь гадна унагаж чадаж л байна ш дээ. Мундаг юм аа.

Avatar

Шагж 2024-04-02 66.181.191.125

манай хойдчууд улаан армитай нийлвэл дэлхийн хаан болно. монгол минь хөгжлийн замд орно. энэ муусайн хулгайчуудыг цаазална. гоё!

Avatar

Зочин 2024-04-02 202.55.188.81

1905 онд Япон улс Солонгост өөрийн захиргааг тогтоож 1910 онд өөртөө нэгтгэсэн юм. Солонгос орон 1945 оны 8-р сар хүртэл 38 жилийн турш Японы колони байв. 1945 оны 8-р сард Японы эсрэг дайн зарлаж Квантуны армийг бут цохисноор Японы колонийн дарлалаас чөлөөлөгдсөн ч америкийн цэргийн командлал дотоодын харгис хүчийг дэмжин 1948 оны 8-р сарын 15 -д Өмнөд Солонгост АНУ-ийн гар хөл болсон тоглоомын дэглэм тогтоож америкийн түлхээсээр 1950 оны 6-р сарын 15 -д Умард Солонгосын эсрэг иргэний дайн дэг

Avatar

иргэн 2024-04-02 103.168.34.159

Хэхэ Өмнөд Солонгосоос Монголчууд валют зөөгөөд байдаг. Их харгис хүчин юм аа даа.

Avatar

Нэргүй 2024-04-02 203.17.23.177

НАМХАН МУУ СУРДАГ, ЮУ Ч ЧАДАХГҮЙ НЭГ НУСГАЙ БАЦААН НАР БАЙДАГ ДАА. ТЭГСНЭЭ ӨӨРӨӨСӨӨ ЧАДАЛТАЙ НЭГНИЙГ ДИЙЛНЭ ГЭЭД Ч ИТГЭЧИХСЭН ДАЛЧГАР ГАРУУД БАЙДАГ ДАА. ТЭГЭЭД ӨДӨЖ БАЙГААД УЙЛААД ААВ ЭЭЖДЭЭ ХОВЛОДОГ ГАРУУД ШИГ Л

Avatar

зочин 2024-04-02 202.126.88.172

Хойт солонгос дэлхийг ганцаар захирах санаатай барууны хөрөнгөтнүүдын түрэмгийллээс эх орноо хамгаалах зорилгоор л цөмийн зэвсэгтэй болсон, Тусгаар тогтнолоо чухалчлагч ОХУ рүү барууныхан яаж бүлэглэн дайрч байгааг дэлхий нийт харж байна, ОХУ ялагдвал дэлхийн бүх орон барууны боол болох нь хэнд ч тодорхой, Иймээс ч ихэнх орон ОХУ-ыг ямарваа нэг хэлбэрээр дэмжиж байна,

Avatar

Нэргүй 2024-04-02 203.17.23.177

ЧАМ ШИГ ТАРХИГҮЙ ООРКУУД СОНГУУЛЬ ӨГЧ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БАЛЛАДАГ НЬ МОНГОЛЧУУДЫН ХЭЗЭЭ ҮЙЛДСЭН ҮЙЛИЙН ҮР БОЛ ДОО БУРХАН МИНЬ ГЭЖ

Avatar

Зочин 2024-04-02 176.6.11.178

ОРОС ЯЛНА ҮХСЭН ХОЙНОО АМЕРИКТАА ОЧООРОЙ.ЯАЖ ГЭВЭЛ ШАТААГДААД ҮНС ЧИНЬ ХИЙСЭЭД ГАНЦ ШИРХЭГ НЬ ТООСТОЙ ОЧИЖ МАГАДГҮЙ

Avatar

Нэргүй 2024-04-02 202.9.46.158

Орос руугаа юм уу, Хойд Со руу зайлж болно шүү, тархиа угаалгасан зомби минь! За даа чи ч тэнд хэрэггүй дээ. Нас нь явчихсан, хийж чадах онцгой юм байхгүй, хэл мэдэхгүй, хөдөлмөрийн лагерьт ажиллуулахад, эсвэл Украйнд байлдуулахад дэндүү хөгшин

Avatar

Зочин 2024-04-02 176.6.11.178

Орос ялна . өөр чам шиг хумхийн тоосонд хэлэх зүйл үгүй

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.186.172

Энэ мояанууд бvдvvн дарангуйлагчын буулган доор тахин шvтэж уйлж унжаад елен зэлмэн амьдрах нь таалагддаг юм байх даа, яваач гэхээр явахгvй. 3 хvний нэг нь мэдээлэгч туршуул улсад удахгvй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж