Москвагийн иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.04.02-нд нийтлэгдсэн

Москвагийн иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Москвагийн иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Оросын хууль хүчний агентлагууд Москвагийн Курский төмөр замын буудлаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай "Москвагийн төмөр зам"-ын хэвлэлээс мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний 13:00 цагийн орчимд Курский төмөр замын буудал болон ойролцоо орших Атриум худалдааны төвөөс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тухайн хэсэг газрыг минажүүлсэн байж болзошгүй тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа буудлын талбайг битүүмжлэн бүсэлжээ. Тухайн үеийн дүрс бичлэгийг "Анхаараарай, Москва" гэсэн телеграм хуудас нийтэлсэн байна. Бичлэгээс харахад хүмүүс сандарч мэгдэлгүй төмөр замын буудлыг орхиж гарч байв. Төмөр замын яамнаас мэдэгдсэнээр энэ нөхцөл байдал галт тэрэгний хөдөлгөөнд нөлөөлөөгүй аж.

Төмөр замын буудал орчмыг үнэхээр минажүүлсэн байсан эсэхийг шалгаж байна.

Тэгвэл яг энэ мэдээлэлтэй зэрэгцээд Ленинградын амьтны хүрээлэнд мөн мина тавьсан байж болзошгүй тул иргэдийг нь нүүлгэн шилжүүллээ гэсэн мэдээллийг "RT" хэвлэл нийтэлжээ. Мөн Москвагийн хэд хэдэн фитнесс төвд тэсрэх бөмбөг байрлуулсан байна гэсэн мэдээллийн дараа  иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай "Kursk news" мэдээллээ. Үл таних хүмүүс утсаар холбогдож, тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээллийг анх өгчээ.

Эх сурвалж: KURSK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
16
ГайхмаарГайхмаар
16
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж