Израилийн хүчин Ираны генералуудыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна

Израилийн хүчин Ираны генералуудыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна

Израилийн хүчин Ираны генералуудыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна

Сирийн нийслэл Дамаск дахь Ираны консулын байр руу Израилийн цэргүүд цохилт өгсний улмаас долоон офицер амь насаа алдсан гэв. Иран болон Сирийн засгийн газар тус халдлагыг буруутгаж, хохирол учруулсан Израильд арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгдэв. Израиль тус мэдэгдэлд хариу өгөөгүй боловч  Сири дэх бай руу олон зуун удаа цохилт өгснөө хүлээн зөвшөөрч, Хувьсгалт гвардийн зэвсэглэсэн, санхүүжүүлж сургадаг Иран болон холбоотон зэвсэгт бүлэглэлүүд рүү  дайрсан  гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш Хизболла болон Ливан, Сири дэх Ираны дэмжлэгтэй бусад бүлэглэлүүд Израилийн хойд хэсэгт хил дамнасан халдлага үйлдсэний хариуд  Израиль цохилтоо нэмэгдүүлсэн гэж мэдээлжээ. Гэхдээ Даваа гаригийн цохилт үнэн хэрэгтээ Израиль Иран болон түүний холбоотнуудын тэвчээрийг шалгасан, дарамт учруулсан үйл явдал  болсон гэж олон улсын шинжээч нар үзэж байна.

Сирийн Батлан хамгаалах яамны  мэдээлснээр, Даваа гаригийн  17:00 цагийн орчимд Дамаск хотын баруун хэсгийн Меззе дүүргийн хурдны зам дагуух  Ираны консулын байрыг Израилийн нисэх онгоцнууд  онилсон байна. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин хариу пуужин хөөргөж, дайралтыг зогсоох гэж үзсэн ч консулын байр оногдож, дотор нь байсан хүмүүс хүнд шархадаж, амь насаа алджээ.  Хэдэн хүн амь алдсан албан тоог нийтэд зарлаагүй ч нуранги доор дарагдсан хүмүүсийг аврах ажилгаа явагдаж байна гэв.

Ираны Элчин сайд Хоссейн Акбари  "Израилийн F-35 сөнөөгч онгоцууд  миний оршин суугаа газар, Ираны офицер, генералуудыг  болон Элчин сайдын яамны консулын байрыг харгис хэрцгийгээр онилсон" гэв. Ираны төрийн телевизэд  зарим дипломатууд болон 5-7 хүн  амь үрэгдсэн гэж мэдээлсэн байна. Ираны Хувьсгал гвардын гаргасан тайланд Бриг-ген Мохаммад Реза Захеди, генерал Мохаммад Хади Хажи-Рахими  командлагч нар нас барсан гэж мэдэгдсэн ба 63 настай Захеди нь Хувьсгалт гвардийн хилийн чанад дахь үйл ажиллагаа явуулдаг Кудсын хүчний ахлах албан тушаалтан байжээ. Захеди  2008-2016 оны хооронд Ливан, Сирид командлагчаар ажиллаж байсан бол Хажи-Рахими нь түүний орлогч байв. Захеди нь  олон жилийн турш онилсон аллагын кампанит ажлын үеэр Израилийн гарт амиа алдсан гэж үздэг Ираны хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Израиль өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Дамаскийн хойд хэсэгт орших Алеппо хот руу пуужингаар харваж Сирийн 28 цэрэг, Ираны дэмжлэгтэй Ливаны зэвсэгт бүлэглэлийн долоон хүн болон, 53 энгийн иргэд амь насаа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Allah 2024-04-02 2.75.211.58

izrailiig delhiigees arilgah heregtei.nutaggui tsagaashnuud.

Avatar

Лапша 2024-04-02 202.126.90.161

исламын хэт даврагсдыг яах вэ,тэд байж байг уу

Avatar

Нэргүй 2024-04-02 103.212.116.157

Оновчтой цохилт хийжээ.. гайхалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж