Төрийн банк нь 2020 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавьж, нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.
Төрийн банк “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран харилцагчдадаа эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрт илрүүлгийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бий болгох зорилгоор “Эрүүл иргэн” хадгаламж, картыг зах зээлд нэвтрүүлсэн.
“Эрүүл иргэн” хадгаламж болон картыг идэвхтэй ашигладаг харилцагчдадаа эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран ажиллах гурван талт гэрээг Төрийн банкан дээр үзэглэлээ.
Үндэсний хөрөнгө оруулалттай Магадлан итгэмжлэгдсэн “Мөнгөнгүүр” эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 100 ор бүхий тасаг, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, дижитал рентген, хэт авиа, компьютерт томографи, соронзон резонанст томографи, ангиографи бүхий дүрс оношилгооны төв, хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, эмчилгээний хоолны тасаг, угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүдээр иргэдэд 24 цагийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.
Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид БНСУ-ын 3 эмнэлэг буюу Korea Medical Institute эмнэлэг, Медичек оношилгооны төв, Саранплас эмнэлэг, Бүгд Найрамдах Турк Улсын “Лив эмнэлэг”, Монгол Улсын Дөрөвдүгээр эмнэлэг, Сонмедикал, Сөүл, Жаргалын-Үүд, “Мөнгөн гүүр” эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болж байна.
“Эрүүл иргэн” хадгаламж болон картын талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Холбоотой мэдээ