Туркийн сөрөг хүчний удирдагч ялалтаа тэмдэглэж байгаад нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.04.02-нд нийтлэгдсэн

Туркийн сөрөг хүчний удирдагч ялалтаа тэмдэглэж байгаад нас баржээ

Туркийн сөрөг хүчний удирдагч ялалтаа тэмдэглэж байгаад нас баржээ

Туркийн орон нутгийн сонгуульд ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний AK нам сөрөг хүчинд ялагдсан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл сөрөг хүчний Бүгд найрамдах намын дэд дарга Мехмет Палаз ялалтын баяраа тэмдэглэж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ялалтын баярын үеэр намын гишүүд тагтан дээр гарч ирж, тэднийг дэмжсэн олон байшингийн доор цугласан байжээ. Энэ үед байшингийн тагт гэнэт нурж унаснаар Мехмет Палаз нас барсан байна.

Түүнчлэн өөр найман хүн эмнэлэгт хүргэгджээ. Эндээс гурван хүн нь хүнд шархаджээ.

Мехмет Палаз анх эмнэлэгт хүргэгдсэн боловч очсон хойноо удалгүй нас барсан байна.

Эргэн сануулахад сөрөг хүчний Бүгд найрамдах нам энэ удаагийн сонгуулиар үндэсний хэмжээнд 38 хувийн санал авснаар эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын эсрэг томоохон ялалт байгуулсан юм. Ийнхүү Бүгд найрамдах нам Туркийн 81 мужаас дор хаяж 35-ынх нь нийслэл, томоохон хотуудыг хяналтдаа авах болжээ. Шударга ёс, хөгжлийн нам 24 мужийн нийслэлд л ялалт байгуулж, сонгуулийн өмнөх суудлынхаа гуравны нэгээс илүүг алдсан байна.

Mehmet Palaz

Эх сурвалж: PRAVDA, DAILY HUNT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж