Баян-Өлгий аймагт салхи 32 метрсек хүрч шуурчээ | News.MN

Баян-Өлгий аймагт салхи 32 метрсек хүрч шуурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт салхи 32 метрсек хүрч шуурчээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангайн зарим газраар салхи 18-32 метр секунд, Баян-Өлгий аймагт салхи 32 метр секунд, Ховд аймагт 25 метр секунд  хүрч цасан болон шороон шуурга шуурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ. Увс, Архангай, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Завхан аймагт  цас орсон гэнэ.
 Харин өнөөдөр ихэнх  нутгаар үүлших бөгөөд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 метр секунд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи 18-20 метр секунд, түр зуур 24 метр секунд хүрч шороон шуурга шуурах аж. Увс нуур, Дархадын хотгор, Тэс, Буянт голын сав нутгаар 6-11 хэм, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байх аж. Харин  Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 метр секунд, 4-6 хэм дулаан байна.
19, 21-нд ихэнх нутгаар, 20-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орох юм байна.

Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж