Шинжлэх ухааныг туршиж үзье

Шинжлэх ухааныг туршиж үзье

Шинжлэх ухааныг туршиж үзье

Монголд анх удаа олон улсын хамгийн том боловсролын арга хэмжээ болох STEAMEX 2024 энэ сарын 5,6,7-ны өдрүүдэд “Zaisan Hill”-д зохион байгуулагдах гэж байна. STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу Шинжлэх ухаан, Технологи, Боловсрол, Инженерчлэл, Урлаг гоо зүй, Математик гэсэн үгийн товчлол юм.

Арга хэмжээний үеэр 360 Hand’s – On Workshop буюу бага ангийн болон байгалийн ухааны багш нарыг чадавхжуулах 100% практик туршилт болон STEAM боловсролын олон улсын амжилттай туршлагуудаас хуваалцах болно. Үүнд оролцсоноор багш нар шинжлэх ухааны хичээлийг хэрхэн сонирхолтой, бүтээлч байдлаар хүргэхэд суралцах юм. Түүнчлэн уг арга хэмжээнд хүүхэд багачууд шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг ч мөн мэдэж авна.

Энэхүү хөтөлбөрт 21 аймаг бүрээс багш нар оролцуулах зорилготой бөгөөд ХХБ-с жил бүр зохион байгуулдаг Хязгааргүй Мөрөөдөл төслийн хүрээнд 100 багшийн төлбөрийг төлөн дэмжин ажиллахаар боллоо. ХХБ өнгөрсөн удаад ч мөн “Дэлхийн сансарын 7” хоног арга хэмжээг дэмжин ажиллаж, шинжлэх ухаанд дуртай хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг дэмжсэн билээ.

Худалдаа Хөгжлийн Банк нь олон улсад нэр хүндтэй, секторын анхдагч банкныхаа хувьд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын мэдлэг боловсролын төлөөх ажлыг үргэлж дэмжин ажиллах болно.

STEAMEX юугаараа онцлог вэ?

  • Бүх зүйлсэд хүрч туршиж үзэх боломжтой.
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой.
  • Хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, сонирхон судлах сэдлийг төрүүлэх шинжлэх ухааны шоу үзүүлбэр туршилтуудтай.
  • STEAM боловсролыг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар оролцогч талууд санал бодлоо солилцох, олон улсын шилдэг туршлагуудаас суралцах боломжтой.
  • Боловсролыг түгээгч хамгийн гол оролцогч болох багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөртэй.
  • Гэр бүлээрээ үр бүтээлтэй, дурсамжтай цагийг өнгөрүүлэх боломжтой

Яг юу болох вэ?

  1. ЭКСПО: 4 сарын 5-7-ны өдрүүдэд STEAM боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн, туршилт, воркшопууд явагдана.
  2. ФОРУМ: 4 сарын 6-нд 10-13 цагийн хооронд STEAM боловсролын салбарын асуудал, шийдлийг хэлэлцэх, олон улсын амжилттай туршлагуудаас хуваалцах арга хэмжээ явагдана.
  3. 360 Hand’s-On Workshop” буюу бага ангийн болон байгалийн ухааны багш нарыг чадавхжуулах 100% практик туршилт бүтээлд суурилсан хөтөлбөр 4 сарын 6-нд 13-18 цагийн хооронд явагдана. Үүнд оролцсоноор багш нар хичээлээ хүүхдүүдэд сонирхолтой, бүтээлч байдлаар хүргэхэд суралцах юм. Энд дарж бүртгүүлэх.
  1. SCIENCE FESTIVAL: 4 сарын 7-нд маш олон төрлийн туршилт бүтээлүүдийг хийж, Шинжлэх ухааныг бодитоор туршиж үзэх, шинжлэх ухааны хамгийн том фестиваль болно. /Үнэ төлбөргүй/

ХЭЗЭЭ: 2024 оны 4 дүгээр сарын 5, 6, 7-нд өдөр бүр 10:00-18:00

ХААНА: УБ хот, Зайсан хилл цогцолбор

Шинжлэх ухааныг туршиж үзье!

Шинжлэх ухаан бол хүн төрөлхтний ХӨГЖИЛ ДЭВШИЛ

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.160.105

Эдүгээ 15 хүртэлх насныхан 40 орчим нас хүрэх үед төр маань цэвэршиж, иргэдийн маань сэтгэл ариусаж, улс минь эрх биш огцом хөгжих байх гэж найддаг даа?!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж