"Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана"

"Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана"

"Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана"

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал, уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.


-Монгол Улсын эрчим хүчний салбарт улаан гэрэл ассан гэдгийг олон жил ярьлаа. Гэтэл эрчим хүчний талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого “бай”-гаа онохгүй байгаагаас үүдэн тус салбарт гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарахгүй байгаа учир шалтгааныг юу гэж харж байна?

-Эрчим хүчний салбарт Улаанбаатар хотын түгжрэлтэй адилхан түгжрэл үүсчхээд байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр сүүлийн 10 гаруй жил хэрэглээний өсөлт  эрчимтэй явагдаж байна.  Нэг талаас хэрэглээ өсч байгаа боловч цаана нь байгаа дэд бүтэц нь хэвээрээ, томрохгүй байна. Улаанбаатар хотод ч яг адилхан хүн ам нь нэмэгдэж, эдийн засгийн эргэлт нь хурдсаад байгаа боловч зам нь нэмэгддэггүй учраас зам дээрээ нийтээрээ түгжирч, гацаад зам дээрээ маш их хэмжээний боломж, цаг хугацаа, мөнгөө алдаж байна.

Яг үүнтэй адилхан эдийн засаг, үйлдвэрлэл хөгжих гээд байдаг эрчим хүч байдаггүй. Тэгэхээр нэг ёсондоо эдийн засгийн түгжрэл үүсээд байна. Энэхүү эдийн засгийн түгжрэлийг үүсгэж байгаа шалтгаан нь эрчим хүчний салбар хөгжихгүй, суурь дэд бүтэц нь өргөжихгүй байгаатай холбоотой.

Маш олон үйлдвэрүүд, барилгын объектууд, шинэ бизнесүүд, үйлчилгээ, эрчим хүчний техникийн нөхцөл ч авч чадахгүй гацчихсан байна. Тэдгээр аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангах нь байтугай өнгөрсөн өвөл оргил ачааллын үеэр ахуйн хэрэглээгээ хүртэл хангахад маш хүнд, арай гэж давж гарсан. Эрчим хүчний удаа дараагийн хязгаарлалт хийсэн. Тог тасалсан.  Энэ байдал одоо ч намжаагүй байна. Саяхан гурав болон дөрөвдүгээр сарын цахилгааны үйлдвэрлэлийн хэмжээ нь төлөвлөсөн хэмжээнээс нь нэмэгддэг. Нэмэлт хэрэгцээг  нүүрсний уурхайнууд яаж хангах вэ гэдэг асуудал тавигддаг. Өөрөөр хэлбэл, томоохон уурхайнууд хэрэглээгээ үйлдвэрлэлд нийцүүлж үйлдвэрлэлийн хэмжээгээ огцом өөрчилж болдоггүй. Тухайн улиралд гаргасан төлөвлөгөөний дагуу  хөрсөө хуулж бэлтгэдэг.  Хөрс хуулахдаа хэчнээн хэмжээний техник хэрэгсэл ашиглахаа тооцоод, техник хэрэгсэлдээ хөрөнгө оруулна. Ингэж бэлдэж ажилладаг. Гэтэл хэрэглээний өсөлт  хэрхэн өсч буурахыг тааварлахад бэрх. Тийм учраас огцом хурдтай өөрчлөгддөг болчхоод байна. Гэтэл уурхайгаа бэлдэх хөрөнгө оруулалт, мөнгө хаанаас орж ирдэг вэ гэхээр уурхайн үйл ажиллагааны ашгаас орж ирдэг.

"ХОТЫГ ХӨЛДӨӨХГҮЙН ТУЛД УУРХАЙНУУД ӨРӨНД ОРООД Л АЖИЛЛАСААР БАЙНА"

-Эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцуудад олборлосон нүүрсээ нийлүүлж байгаа компаниуд ашигтай ажиллаж байгаа болов уу гэсэн төсөөлөл байна. Уурхайн компаниудын бодит байдал ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг хангадаг гол хэдэн уурхайнууд бий. Тухайлбал, Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Адуунчулуун, Бөөрөлжүүт болон  орон нутгийн жижиг уурхайнууд бий. Бүгд л адилхан асуудалтай. Тэр нь ямар асуудал байдаг вэ гэхээр үнийг төрөөс хатуу тогтоогоод өгчхөж байна. Тиймээс эрчим хүчний нүүрсийг худалдаж авах үнэ нь олборлох өртгөөсөө доогуур байгаа учраас уурхайнууд бүгд алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажиллаж байгаа уурхай ашиг байхгүй учраас бэлтгэл ажил болох хөрс суулгалт, техник, технологио шинэчлэх ажлыг хийж чаддаггүй. Бэлтгэл ажлаа хийж чадахгүй бол цахилгаан станцад нийлүүлэх нүүрс байхгүй. Нүүрс байхгүй бол тог тасарна. Тог тасрах юм бол хот хөлдөнө. Ер нь яг ийм чөтгөрийн тойрогт орчихсон. Мэдээж хотыг тэр чигээр нь хөлдөөж болохгүй учраас юу хийдэг вэ гэхээр уурхайнууд жил болгон алдагдалтай ажиллаад, өр хуримтлуулсан. Хуримтлуулсан өр нь жилээс жилд нэмэгдэж байна. Өр хуримтлагдсан ч үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй байдалд хүрчихсэн байна.

-Нэгэнт их хэмжээний өр хуримтлагдаж, үйлдвэрлэсэн өртгөөсөө дор бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байгаа бол үнийг чөлөөлж болох уу. Үнэ чөлөөлөх асуудал дээр хаана, юун дээр алдаад өнөөдрийг хүрэв. Дунджаар уурхайнууд хэд орчим төгрөгийн өр хуримтлуулаад байна вэ?

-Тухайлбал, Багануурын уурхайг аваад үзвэл 2023 онд нэг тонн нүүрс олборлосон өртөг нь 48 мянган төгрөг, борлуулж байгаа үнэ нь 43 мянган төгрөг буюу зөрүү болох 5000 төгрөг нь алдагдал болж тооцогдож байна. Жилд тус уурхай 4.4 сая тонн нүүрс олборлодог гэж үзвэл тонн тутамдаа 5000 төгрөгийн алдагдал буюу өр хуримтлуулж байна. Тухайн өрийг зээл тавьж хойш нь шидээд л яваад байна.

Энэ жил буюу 2024 онд хүрэн нүүрсний нэг тонн олборлох өртөг нь 53 мянган төгрөг хүрэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээрээ алдагдал нь өснө. Хэрвээ үйлдвэрлэлийн өртөг нь өсөөд байхад нийлүүлэх өртөг нь хэвээр байвал жилдээ 50 орчим тэрбум төгрөгийн алдагдал буюу өр үүсэхээр байна. Гэтэл нөгөө талдаа, экспортод гаргах үнэ буюу биржээр зарсан хүрэн нүүрсний үнэ нэг тонн нь 100 гаруй мянган төгрөг байна.

Багануурын хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийгдсэн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээр нэг тонныг нь 60 гаруй мянган төгрөгөөр борлуулах юм бол хангалттай ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоолол гаргарсан. Үнэ тогтоодог бас нэг гол механизм нь эрчим хүчний зохицуулах хорооны 2019 онд гаргасан 522 дугаар тогтоол гэж бий. Тус тогтоол дээр үнэ тогтоох томьёог баталсан. Тус томьёо үнийг хатуу барьж байгаа боловч индекстэй байдаг. Индекст юу нөлөөлдөг гэхээр импортоор авч байгаа дизель түлш, тэсрэх материалын үнийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Эдгээр импортын бүтээгдэхүүний үнээс хамаараад индекс нь өөрчлөгдөж байх ёстой. Гэтэл бодит байдал дээр индексийг ашигладаггүй. Засгийн газрын 522 дугаар тогтоолд  заасан индексийг ашиглахгүй болохоор сүүлийн жилүүдэд хүрэн нүүрсний үнэ зах зээлийн үнэлгээнээсээ доогуур байсаар байна. Нэг ёсондоо энэ  хойрго байдлаас болоод уурхайн бэлтгэл хангагдахгүй байна.

Өнгөрсөн өвөл удаа дараа эрчим хүчний хязгаарлалт хийж тог тасласан нь хүнд өвчний хөнгөн хэлбэрийн симптон илэрч байна. Энэ байдал үргэлжилсээр байвал ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний салбар маш хүнд байдалд орж гал алдахад хүрнэ. Зөвхөн цахилгаан станц биш станцыг хангадаг уурхайнууд хүнд асуудалд орно.

Уурхайн бэлтгэл ажлыг намар хийж болдоггүй. Одооноос эхлээд олон сая куб метр хөрс хуулалт, бэлтгэлээ хийж байх ёстой. Бэлтгэлийн ажил нь сонгууль болж байгаа эсэхээс үл хамаарч тасралтгүй үргэлжлэх ёстой. Одоо энэ асуудалд анхаарахгүй сонгуулийн уур амьсгалд автаад, үргэлжлүүлэн наадамлаад явах юм бол дараа өвөл бол Монгол Улсын эрчим хүчний салбар эдийн засгийн өсөлтөө барих нь байтугай юм болно. Тиймээс үнийнхээ томьёон дээр одооноос ажиллаж, эртхэн шийдвэр гаргах хэрэгтэй байна.

-Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар зоригтой алхам хийхгүй байгаа улстөрчид, бодлого тодорхойлогчид, хууль тогтоогчид яг юунаас айгаад байдаг юм бол. Улс төрөө дийлэхгүй  иргэдээс айгаад байна уу, эсвэл улс төрийн зориг хүрэхгүй байна уу. Бид хэдий болтол улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд хамгийн чухал хувь нэмэр оруулдаг салбарыхаа хувь заяагаар дэнчин тавих ёстой юм бэ. Эрчим хүчний нөөц, эх үүсвэр байхгүй байхад олон мянган орон сууц барих талаар ярих нь ам ажлын зөрүү юм биш үү?

-Бодит байдал дээр Монгол Улсын эдийн засгийн загвар нэг өөр, эдийн засаг, нийгмээ удирдаж байгаа төрийн загвар нэг өөр буюу энэ хоёр загвар хоорондоо нийцэхгүй байна. Монгол Улс чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгмийг сонгосон. Гэтэл төр засгаас явуулж байгаа удирдлагын механизм нь төвлөрсөн төлөвлөгөөт байдаг. Энэ нь эрчим хүчний салбарт тодоор илэрч байгаа. Чөлөөт зах зээл дээр  өрсөлдөх чадвартай үйлдвэр, барилга барья, үйлчилгээ бизнес хийе гэхээр эрчим хүчний нөөц байдаггүй. Эрчим хүчний үнийг төрөөс хатуу тогтоочихсон учраас үнэ нь зах зээлийн зарчмаасаа хоцроод байна. Хэрвээ эрчим хүчний салбар өөрөө бизнес хийх боломжтой үнэ өртөг, тариф нь боломжийн байсан бол хувийн хэвшлийнхэн орж ирж чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно. Ингээд зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлт зэрэгцээд явах ёстой.

Гэтэл бодит байдал дээр том станцууд, уурхайнуудын үнийг өртгөөс нь багаар тооцоод байгаа учраас төрийн өмчийн уурхайнууд хөгжихгүй байна. Төрийн, хувийн  өмчит байхаас үл хамаарч аж ахуйн нэгж бие дааж, бизнесийнхээ зарчмаар ажиллах боломжийг л төр олгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, үнэ дээр, хоёрдугаарт, компанийн засаглал дээр. Үнийн хувьд шууд чөлөөлөхөд хэцүү байгаа бол индекстэй томьёо гаргаад ирэх хэрэгтэй. Уурхайн үйлдвэрлэл явуулахад хамгийн чухал бараа бүтээгдэхүүн болох дизель түлш, тэсрэх материалын үнээс хамаараад нийлүүлэх нүүрсний үнэ нь хэлбэлздэг эрүүл тогтолцоонд шилжихгүй бол бүгд алдагдалд орно. Эцсийн дүндээ тэр алдагдалыг хаанаас нөхөх вэ гэхээр ялгаагүй л улсын төсвөөс төлнө. Үгүй бол гаднаас зээл авч, хүүтэй нь төлнө. БНХАУ бол Хятадын онцлогтой коммунизмыг байгуулж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл нь чөлөөтэй  боловч улс төрийн бодлогын хувьд жинхэнэ төвлөрсөн төлөвлөгөөт бодлого явуулж байна. Тус улсад нүүрсний үнийн таазыг нь тогтоож өгөөд, дуудлага худалдаагаар станцууд нь нүүрсээ авч байна. Төвлөрсөн төлөвлөгөөт гэж байгаа боловч үнэндээ манайхаас илүү чөлөөт зах зээл тэнд байна.

Гэтэл Монгол Улс ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлтэй гэдэг боловч үнийг төрөөс хатуу тогтоочихдог.  Энэ хоёр үзэл баримтлал хоорондоо нийцэхгүй байгаа учраас үр дүнд нь улс орны эдийн засаг тэлэх, хөгжих боломж нь бүрдээд тэлэх гэхээр эрчим хүчний салбар нь төрийн бодлогын алдаа, хойрго хөшүүн байдлаас болоод хөгжлийг нь боомилж байна.

Энэ бол том зургаар нь аваад үзвэл Монгол Улсын хөгжлийг хойш татаж байгаа том шалтгаан. Тиймээс эх үүсвэрүүдийн тоог  яаралтай нэмэхийн тулд эх үүсвэрийг хангаж байгаа нүүрсний уурхайнуудаа шинэ технологи, найдвартай нүүрсээр хангуулахын тулд үнийн бодлогыг нэн яаралтай, зоригтойгоор өөрчлөх хэрэгтэй. Ядаж одоо хэрэгжиж байгаа тогтоол журмаа мөрдөх хэрэгтэй байна. Одоо хэрэгжиж байгаа тогтоол журмаа мөрдөхгүй байгаагаас болоод өртгөөсөө хамаагүй бага үнэ тогтоочихоод байдаг. Энэ өөрчлөлтийг хийхэд  яг юунаас айгаад байгааг нь ойлгохгүй байна. Улсынхаа эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн хаалгаар оруулах, ажилтай, орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоо олон болж байж улс орон хөгждөг. Үнэндээ хувиараа аж ахуй эрхлэх, бизнес хийх хүсэлтэй иргэдийн тоо хямд эрчим хүч хэрэглэх сонирхолтой иргэдийн тооноос давсан гэж бодож байна. Илүү их үйлдвэрлэсэн цагт иргэдийн орлого нэмэгдэнэ. Тийм учраас улс орноо аж  үйлдвэржсэн орон болгохын тулд, хөгжил дэвшилд хүргэхийн тулд эрчим хүчний төслүүдээ урагшлуулах нь зүйтэй.

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн шинэ эх үүсвэр барих мөнгөө нүүрс, эрчим хүчний үнийг хямд байлгахын тулд татаас өгөх, өндөр хүүтэй зээлийн хүүгийн төлбөрт өгөөд эрчим хүчний салбар нь ч өөдөлдөггүй, улсынхаа эдийн засгаа ч хөгжүүлдэггүй ийм л байдалтай болчихлоо.

"ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ ГЭЭД БАЙГАА Ч ҮР ХӨВРӨЛИЙГ БООМИЛООД СУУЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ"

Хүрэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж бололцоо юу байна. Нэгэнт дотооддоо худалдах үнэ нь гадагшаа гаргаж худалдахаас 2-3 дахин хямд байгаа тохиолдолд экспортоо нэмэгдүүлэх боломж байна уу?

-Ямар ч төрлийн худалдаан дээр чөлөөт зах зээл бий болгохын тулд төрөөс зохицуулах гол зохицуулалт бол өрсөлдөх боломж, суурь дэд бүтцийг нь олгож өгөх ёстой.  Нэгдүгээрт, үнийн бодлого, хоёрдугаарт дэд бүтэц, тээвэр. Монгол Улсын тээвэр, хил гаалийн хувьд хүрэн нүүрс тээвэрлэхэд хүнд байна. Одоогоор Сүхбаатар аймаг, Дорнодын зарим нэг хэсгээр хүрэн нүүрсийг авто замаар экспортолж байна. Хэрэв дэд бүтцийн асуудлаа шийдчихвэл хүрэн нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой.

Өнгөрсөн онд буюу 2023 онд 3 сая тонн хүрэн нүүрс экспортлосон байна. Бичигтийн боомт руу төмөр зам барих, үгүй ядаж хатуу хучилттай авто замын концессын ажлыг яаравчлуулвал Монголд орж ирэх орлогын хэмжээ нэмэгдэнэ.

Хүрэн нүүрсний хувьд чулуун нүүрснээс хоёр дахин бага илчлэгтэй, 1/3- ээс бараг тал нь ус буюу чийглэг өндөртэй байдаг учраас хол тээвэрлэхэд хүндрэлтэй. Гол хэрэглээ нь эрчим хүч. Монгол Улсын газрын хэвлийд эртний ургамлын үлдэгдэл далай шиг их хүрэн нүүрс бий. Экспортод гаргахад хүндрэлтэй байгаа ч дотооддоо хэрэглэх хамгийн том боломжит салбар бол эрчим хүч. Хүрэн нүүрсээ ашиглаад эрчим хүчийг хамгийн бага өртгөөр, эх орондоо их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой.

Гэтэл энэ боломжоо ашиглаж чадахгүйн дээр, эрчим хүчний дутагдалд орчихсон, эдийн засгаа тэлэх гээд байгаа ч үр хөврөлийг боомилоод сууж байгаа нь харамсалтай.

-Эрчим хүч үйлдвэрлэх нөөц дээрээ тулгуурлаад шинэ эх үүсвэр барих нь бүү хэл нэг станц барих талаар 10 гаруй жил ярьж байна. Өнгөрсөн хугацаанд бий болсон алдагдсан өртөгийн боломжийг тооцвол их л зүйл гарах байх?

-Өнгөрсөн хугацаанд том цахилгаан станцын төслүүдийн хувьд яг ид хэрэгжих боломжтой байх үед нь зоригтой, шийдэмгий аль нэг  төслийг нь сонгож аваад хийхгүй улс төрийн шалтгаанаар хойшлуулж, гацаасантай л холбоотой гэж боддог. Одоо нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэх олон улсын хөгжлийн санхүүжилт гэж байхгүй болсон. Олон улсын хөгжлийн санхүүжилт байхгүй болчихсоныг мэдсээр байж, хөгжлийн санхүүжилтээр станц барих гэж байгаа мэт дахин, дахин тендер зарлаад байх нь ач холбогдолгүй болчхоод байна. Тэгэхдээ хувийн бизнес, хувийн хөрөнгө оруулалтын сангууд гэж бий.

Тэдгээр хөрөнгө оруулагчдын хувьд Монголд цахилгаан станцад хөрөнгө оруулах нь ашигтай байх хэрэгтэй байна. Ашигтай байна гэдэг нь үнэ тарифын чөлөөлөлт,  худалдаж авах баталгаа, төрийн тогтвортой бодлого байхгүй юу. Эдгээр бодлогуудаа тодорхой болгоод хөрөнгө оруулагчдад нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулахад ашигтай байхуйц нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай байна л даа.

Монголд нүүрсний станцуудын хувьд том гэхээс илүүтэй жижиг, дунд хэмжээний станцууд хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд Чойбалсангийн 50мвт-ын станцын өргөтгөл, Завханы Тосонцэнгэлд эхний ээлжид 18мвт-ын станц баригдаж байна. Сэлэнгэд 50мвт-ын цахилгаан станцын төсөл хэрэгжихээр зарлагдсан. Нарийн сухайт, Шивээхүрэнгийн боомтын ойролцоо 30-аад мегаваттын чадалтай станц баригдахаар бэлтгэл ажил нь явагдаж байна. Энэ мэтчилэн нүүрсний дунд, жижиг станцуудыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Гэтэл энэ салбарт хөрөнгө оруулах хангалттай хэмжээний мөнгө орж ирэхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад ашигтай нөхцөл, баталгаатай эсэх нь эргэлзээтэй байгаа учраас хойш татаад байна гэсэн үг. Тиймээс үүн дээрээ дүгнэлт хийж гадны хөрөнгө оруулагч орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн чиг хандлагыг аваад үзвэл хүрэн нүүрсний хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын хувьд хүрэн нүүрсээ бирж дээр нэг тонн нь 30.7 ам.доллароор борлуулалсан. Угтаа нэг тонн нь 100 гаруй мянган төгрөгөөр гадаад зах зээлд гарч байна гэсэн үг. Энэ бол харьцангуй боломжийн үнэ. Дотоодын уурхайнуудад гадагшаа гаргаж байгаа үнийн дүнгийн 1/3-тэй тэнцэх үнээр нийлүүлж байна шүү дээ. Зарим компанийн хувьд 1/5-тэй тэнцэх үнээр ч борлуулалт хийж байгаа. Экспортын хувьд дэд бүтцээ л сайжруулчихвал зах зээл байна.

Хятад улс  жилд 4,6 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Хэдхэн жилийн өмнө 4 тэрбум тонн байсан бол сүүлийн жилүүдэд 4,6 тэрбум болж өссөн. Ялангуяа 2022- 2023 онд Хятадын болоод дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Үүний шалтгаан нь олон улсын хямралаас үүдэлтэй эрчим хүчний аюулгүй байдлаа хангах гэсэн оролдлогын улмаас өссөн. Байгалийн хий, нефтийн хэрэглээ буураад ирэхээр нүүрсээр нөхөхөөс өөр арга байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа.  Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ цаашдаа нэмэгдэнэ.

Нүүрс, газрын тос, байгалийн хийн эзлэх хувь хэмжээ тогтвортой байна. Өсөлт нь буурна, зарим газар бол хасах руугаа орно. Түүнээс биш өсөлт буурна гэдэг нь үнэмлэхүй хэрэглээ буурч байгаа хэрэг биш. Америк, Хятадын олон улсын эрчим хүчний агентлагийн аль ч прогнозыг аваад үзсэн шатах ашигт малтмалын хэрэглээ тогтвортой урт хугацаанд эрэлттэй хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ хувь хэмжээг нь нэмэхгүйг хичээж байна. Бүх төрлийн нүүрсний хэрэглээг байхгүй болгох боломж бодит байдал дээр эдийн засгийн хувьд байхгүй байна.  Эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологиуд хөгжиж байгаа боловч энэ бол ердөө хүсэл. Хүсэл, бодит амьдрал хоёр өөр. Бодит амьдралаа бараадаад хүслээ хаячхаж болохгүй, хүслээ бодоод амьдралаа хаячхаж болохгүй. Тиймээс мянга сэргээгдэх эрчим хүч хүсээд дэлхийн хүн амын 1/3, эдийн засгийн бараг тал хувь Азийн бүс нутагт байна. Тэд нүүрсэн дээр тулгуурласан эдийн засагтай  байна. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн улс орнуудын нүүрсний хэрэглээ алга болох боломжгүй. Тиймээс хүрэн нүүрс ч бай, эрчим хүчний нүүрс ч бай хэрэглээ нь цаашид  байсаар л байна.

БНХАУ-ын жилд хэрэглэж байгаа 44.6 тэрбум тонн нүүрсний хэрэглээний 1/2 хувь нь Монголын нийт үйлдвэрлэлийн хэмжээтэй тэнцүү. Тийм хэмжээний том зах зээлд тоглох орон зай бидэнд байсаар байна. Хүрэн нүүрс экспортолж орлого олъё гэж байгаа бол дэд бүтцээ сайжруулах, мөн усыг нь багасгаж, илчлэгийг нь нэмэгдүүлэхийн тулд бага зэргийн боловсруулалтууд хийх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гости 2024-04-02 202.9.46.20

ш** ш** хар хятад шээс

Avatar

Нэргүй 2024-04-02 103.168.34.157

тэгээд яах уу? уралдаж хямдруулах уу?

Avatar

Нэргүй 2024-04-02 59.153.114.198

СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЭД НЭГ ИЙМЭРХҮҮ УУЛ УУРХАЙГ МЭДДЭГГҮЙ ХИМЧИН ДҮР ЭСГЭСЭН ХУДЛАА ГАРУУД УУЛ УУРХАЙ ЯРИАД БАЙХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙХ ЮМ. ЗАЙЛААЧЭЭ.

Avatar

Нэргүй 2024-04-02 124.158.109.214

Үнээ чөлөөлж зах зээлийн зарчмаараа явах хэрэгтэй. Сонгуулв бодож, бас ннэг их ард түмэндээ хайртай болж жүжиглэнэ. Ингэж үнэ барьсанаар хямралд орж мөнхийн ядуу байлгана. Зах зээлээ уншиж чадахаа боль дуртай рычагаа татаж э/засгаа унагадагаа ойлгохгүй байна. Аль эрт 2000 оны үед үнээ чөлөөлчихсөн бол өдийд Монгол минь гялалзаж бх байлаа. Улс орныг улаан улстөрчид л унагадаг. Э/Х -ны үнээ чөлөөл.

Avatar

zochin 2024-04-02 103.57.95.40

Хулгай хийхээ боль. Идэж уугаад дампууруулж байгаа. Уурхайд хяналтыг сайжруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-02 203.217.139.241

Бууны нохой

Avatar

Нэргүй 2024-04-02 202.126.89.214

Төрийн уурхай хувийн уурхайгаас ялгаатай нь төр татвар төлөгчдөөс авсан мөнгөөрөө тэр уурхайнуудад татаас өгч татварын хөнгөлөлт үзүүлж эргээд татвар төлөгчид ба бусад иргэдэд цахилгаан дулааны үнийг төлж чадах хэмжээнд нь барьдагт байдаг. Бүх юмны үнэ өсөж байгаа энэ үед төрийн уурхайн үнийг чөлөөлбөл бүх юмны үнэ бүр тэнгэрт хадаж ядуурлын индекс эрс өсөж хүн ам бүрэн ядууралд орно гэдгийг ойлгохгүй байна уу малаа

Avatar

Нэргүй 2024-04-02 107.189.5.121

энэ нэг ороz гөлөг байнаа их хуралд орох санаа н**ш

Avatar

Нэргүй 2024-04-02 107.189.5.121

Энэ с** чинь улаан мояа шдээ хамас нтрыг өмөөрөөд үхдэг с**. Чи сонгуулиар гарна гэж горьдвол май шүү ороz гөлгөө

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.187.201

Үнэ чөлөөлөөд чи станц барьчих юм уу? Чиний хөлаас түнтийхээс өөр үр дүн гарахгүй.

Avatar

зочин 2024-04-02 202.126.91.240

худлаа ярьцгаагаад л . яасан дампуурдаггүй эрчим хүч вэ. гонгинож байхаар бүгдийг хаачихаач

Avatar

зочин 2024-04-02 202.126.91.152

Үнийг чөлөөлж зөв горимд, зах зээлийн зарчимд оруульяа. Нэг хэсэг хугацаанд хүнд тусах ч ирээдүйд хамгийн зөв алхам болно

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.184.155

тэртээ тэргүй гал алдана…МАН-ын эрх баригчид хулгай хийхээс өөр юм үнэндээ байсангүй. 8 жилд ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй МАН-ыг дахин сонгоод яахав.

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.183.188

угаасаа нүүрсний цахилгаан станцыг ногоон энерги гэгддэг дэлхийн мафи бариулахгүй гээд хорьчихсон болохоор мянга орилоод барьж өгөх улс байхгүй,өөрсдөө барьж дийлэхгүй,оросоос өөр дэлхийн мафийг х** гэх улс байхгүй,өөрсдөө анусаас айгаад оростой хамтарч хуучин хэдэн цахилгаан станцаа нэгэнт байгуулсан дэд бүтцээ ашиглаад хүчин чадлаа нэмэх амархан боломж байсаар байтал хөдлөхгүй байгаа юм чинь тэгээд яахийн??? юм л бол үнээ нэмнэ гэхийн,үнээ нэмээд ямар байгааг гурилаас хар ямар ч тооцоогүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж