М.Бадарчийн хуралдаан энэ сард олон нийтэд нээлттэй болно

М.Бадарчийн хуралдаан энэ сард олон нийтэд нээлттэй болно

М.Бадарчийн хуралдаан энэ сард олон нийтэд нээлттэй болно

Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг хасч, цолыг нь хураалаа гэх мэдээ сүүлийн үед цахим орчинд цацагдаж байна. Тэгвэл М.Бадарч арслангийн гаргасан гомдлын дагуух спортын арбитрын хуралдаан энэ дөрөвдүгээр сард болох сурагтай. Тус хуралдаанаас гарах шийдвэр М.Бадарчийн цаашдын тамирчны замналыг шийднэ.

Угтаа өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаан болно гэж байсан боловч шаардлагатай нотлох баримт баримтгүйгээс хойшилсон билээ. Тухайн үед Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр байгууллагын ерөнхийлөгч Г.Батзаяа "М.Бадарчийн тухайд  допингийн хэргийн маргаанд өртөж, хохирсон гэж гомдол гаргасан. Энэ төрлийн маргааныг ихэвчлэн хохирсон гэж үзсэн тамирчид гаргадаг гэсэн үг.

М.Бадарчийн арбитрын шүүх хуралдаан хойшилсон. Хойшилсон хэд хэдэн шалтгаан бий.

Тухайлбал,

Нэгдүгээрт, М.Бадарчаас маргааныг шийдвэрлэхийн тулд нийт 14 төрлийн нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч эдгээр баримтуудын тал нь шүүх хуралдаанаас өмнө зарим байгууллагуудаас ирж амжаагүй.

Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад ажилтай байгаа тул оролцож чадахгүй байна хуралдааныг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан.

Гуравдугаарт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага өмгөөлөгч авч байгаа. Өмгөөлөгч авч байгаагаа мэдэгдээд, өмгөөлөгчөөс нь ажил давхцсан тул хэргийн материалтай танилцаж хугацаа олгооч гэдэг гурван үндсэн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа" гэж байв.

Тэгвэл энэ сардаа багтаан М.Бадарчийн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хурал шиг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд нээлттэй болох гэнэ. Үүнтэй холбогдуулан нээлттэй явуулах хурлын заал танхимын зардлыг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо болон Монголын үндэсний допигийн эсрэг байгууллагаас гаргах аж.

Монголын олон улсын ба үндэсний арбитрын Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 17.8-д "Бүрэлдэхүүн даргалагч хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг удирдан явуулна. Тамирчин эсхүл бусад этгээд хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулах хүсэлтийг гаргах эрхтэй" гэжээ.

Гэхдээ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг хэн төлөөлөх нь эргэлзээтэй байна. Учир нь хуралд холбогдох тал болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага дотоод асуудалтай. Тодруулбал, одоогийн допингийн эсрэг байгууллагын удирдлагыг улсын бүртгэлийн газраас хүчингүйд тооцсон билээ. Гэхдээ үндэсний допингийн эсрэг байгууллагын бүрэлдэхүүн хүчингүй болсон ч допингийн эсрэг төв гэх хуучин нэртэй байгууллага нь хүчинтэй гэнэ.

Ямартай ч наадмаас өмнө дээрх асуудал шийдэгдэж, хэрүүл тэмцэлгүй наадах хүсэлтэй бөхчүүд, бөх сонирхогчид олон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-02 66.181.179.66

Бадарч допинг хэрэглэсэн үгүй дээр бол ямар ч маргаан байхгүй, хэрэглэсэн нь нотлогдчихсон асуудал тиймээс цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хасах хэрэгтэй, үгүй бол нөгөө Оюунболд нь барьцаад бөөн лай болно

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.191.125

бадарч яах аргагүй додинг хэрэглэсэн. бүр аймаар хүтэйгий нь. цолыг нь хурааж эрхийг нь хас. бодоход тэнд байсан тагнуул цагдаа атг ажилчид худал хэлнэ гэжүү?!

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.191.125

шинжилгээгээр хэрэглэсэн гэж гарсан. харваас допингийн донтой болчихсон гар. тэр батсуурь гэж нэг донтон байна. цолыг нь хурааж эрхийг нь хас.

Avatar

Нэргүй 2024-04-02 43.242.242.59

Бадарч ч сайн бөх мөн. Тэрэнд допинг хэрэггүй. хангалттай бяртай бөх шүү дээ. Би түүнийг допинг хэрэглэсэн гэхэд эргэлздэг

Avatar

Нэргүй 2024-04-02 202.72.245.121

Үнэн мөнийг маш сайн нягтлах хэрэгтэй. Үнэхээр буруутай бол буруутайг нь маш сайтар нотол. Буруугүй бол хүнийг хэлмэгдүүлж болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-04-02 59.153.112.246

зайлуул , допингийн донтонг.

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.185.104

Монголчууд ховоор хоол хийж санаа нь цаддаг арчаагүй амьтад л даа. Хурал нь болоогүй байхад л Бадарч барил дахаар болсон гээдл цуурч тэнэгтэж өгнө ,Оюунбол д бас онгирчихсон "намайг барилдвал зуд болохгүй" гэж тэнэгт эж өгнө.
Гэтэл үнэндээ шийдвэр гаргах хурал нь болоогүй бдаг!

Avatar

Нэргүй 2024-04-02 202.126.90.173

Бадарч арсланд Хэнтийн угшил байхгүй бол цолоо хураалгана

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.188.203

энэ хдн шуналт хар явдг жорлонгууд бүгд л допинг лдо тохироо хдг л блхоос бш

Avatar

Зочин 2024-04-02 202.55.188.113

МӨРӨӨРӨӨ, ЧАДЛААРАА ЯВАА БӨХЧҮҮДЭД АТААРХАН ХЭЛСТҮҮЛЖ БОЛОХГҮЙ!

Avatar

Нэргүй 2024-04-02 66.181.185.247

Odoo barildsan ch hol yavahgui dee. Doping shahaj bj gants turuulsen hiih yumaa hiitsen gj uzej bga blgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж