Хогийн сав, будаг, замаск, хуванцар гээд сав суулга тоссон энэ газар бол Үндэсний урлагийн их теарын бүжгийн заал. Театрын үүдээр ормогц чийг дааж, хөгц үнэртэнэ. Улаанбаатар хотод орсон нойтон цас хайлсны улмаас театрын дээврээс дусаал гоожин шат, коридор, албан өрөө, бүжгийн заал, уран бүтээлчдийн өрөө бүгд усанд автсан нь энэ.
Үндэсний гэх тодотголтой, 70 гаруй жилийн түүхтэй театрын дүр төрх ийм байгаа нь эмгэнэлтэй.
Театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар биднийг очиход "Театрын энэ хэсэгт хүн усанд орох боломжтой болж байна. Юуг нь үзүүлж харуулах вэ дээ" хэмээн бухимдангуй хариулав. Үйлчлэгч нар нь "Одоо харин ч намдаад байна. Бид өглөөнөөс хойш нэг цагт 60-70 литр ус зөөж, асгасан" гэдгийг хэлсэн юм. Ажилчид дээврийн цасаа буулгаж, цэвэрлэхэд эрсдэл ихтэйгээс гадна зогсоол байршуулсан машин дээр цас, мөс унадаг учраас тусгай хаалт хийх шаардлагатайг хэлж байв.
Энэ бол Үндэсний урлагийн их театрын 70 хөгжимчний хувцасны өрөө. Энд бүх тоглолтынх нь хувцсыг хадгалдаг. Гэвч гуравдугаар сарын 9-ний өдрөөс дээврээс нь ус гоожиж, хувцас тавих боломжгүй болжээ. Тиймээс коридор хэсэгт хаалт хийж, тавиур дээр давхарлан тавихаас гадна өөр бусад өрөөнд хураасан байдалтай байв. Хувцас хэрэгсэл усанд норж, хөгцрөх эрсдэлтэй байгааг Хувцасны эрхлэгч Ц.Амаржаргал учирлав.
Уран бүтээлчдийн зүгээс өнгөрсөн жил дээврээс ус гоожиж буй хэсгээ барилгын ажилчдаар засуулжээ. Уран бүтээлчдийн хувцасны өрөөг гэхэд гурван удаа засварласан байна. Гэвч барилга дотроос нь мянга засвар үйлчилгээ хийлгээд нэмэргүй болсон байна. Хамгийн эрсдэлтэй нь дээврийн ус нэвчиж, заалны тааз нурах аюултай байгааг театрын ажилчид хэлж байгаа юм.
Улсын драмын эрдмийн театрын тайз өнгөрсөн жилээс засвартай байгаа учраас уран бүтээлчид "UB palace" болон Дуурь, бүжгийн эрдмийн театр, Тусгаар тогтнолын ордон зэрэг газруудад төлөвлөгөөт тоглолтуудаа хийжээ.
Одоо уран бүтээлчид ээлжийн амралтаа авч байгаа. Уран бүтээлчид ажилдаа эргэн ороход энэ асуудал шийдэгдсэн байна гэдэгт найдаж байгаагаа ерөнхий удирдаач Н.Буянбаатар хэлсэн юм.
"НЭГЭН ДЭЭВЭР ДООРХ 3 ТЕАТРЫН НЭГИЙГ НЬ Л ЗАСВАРЛАЖ БАЙНА"
Улсын драмын эрдмийн театрын барилга дотор Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театр гэсэн гурван том соёл урлагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл 2023 оны долдугаар сараас ганцхан театр буюу УДЭТ-ыг хоёр тэрбум төгрөгөөр засварлаж байна. Харин үлдсэн хоёр театрын барилгыг 2025 онд засварлана гэдэг тайлбарыг албаныхан өгчээ. Бид Соёлын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэнтэй холбогдож мэдээлэл авах гэсэн боловч чадаагүй юм.
Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.БУЯНБААТАР:
-Үндэсний урлагийн их театрын бүжгийн заал үндсэндээ манай Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн дасгал сургуулилалт хийдэг гол танхим. Монголдоо нэгдүгээр зэрэглэлийн бүжгийн танхим. Улсын хэмжээнд ийм заал байхгүй. Театрын барилгын дээврээс бороо цасны ус гоожоод 30 жил болж байна. Ганц энэ заалны дээврээс бус уран бүтээлчдийн хувцасны өрөө, хөгжимчдийн өрөө, албаны өрөө усанд автсан. Сураг сонсох нь ээ Улсын хүүхэлдэйн театр усанд автаж, дусаал гоожиж байна.
Хавар дээврийн цас хайлахаар, зун бороо орохоор л усанд автаж, дээврийг нь битүүлдэггүй.
Энэ зааланд бүжгийн дасгал бэлтгэл хийхээс гадна уран бүтээлчдийн хувцас норж, элэгдэх, хөгжмийн зэмсгүүд норох гээд бэрхшээл тулгардаг. Бид Улсын драмын эрдмийн театрт санал хэлсэн боловч улсын төсөв нь энэ жилдээ хүрэлцээгүй. Ирэх жил театрын засварын ажлыг улсын төсөвт тусгана гэдэг хариултыг өгсөн. Миний бодлоор барилгын дээврээ нэгтгэж засварласны дараагаар бусад засвараа хийж болдоггүй юм болов уу. Улсын драмын эрдмийн театрын үзэгчдийн танхимыг 2023 оны долдугаар сараас засварлаж эхэлсэн. Энэ төсөвт барилгын дээврийн засварыг бүрэн тусгаж болоогүй юм бэ. Соёлын яамны Хөрөнгө оруулалтын газар болон УДЭТ-ын захирлаас энэ асуултыг асуух хэрэгтэй. Манай театр дээр урсгал засвар, мөнгө санхүүжилтийг хариуцдаггүй гэдгийг хэлсэн юм.
УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЭНД ТЭНДГҮЙ УС ГООЖИЖ, УСАНД АВТЖЭЭ
Улсын хүүхэлдэйн театрт бас адилхан дүр зураг угтав. Барилгын дээврээс нь ус гоожиж энд тэндгүй хувин, сав тосчээ. Барилгын хананы цаана ус гүйж, цүлхийж харагдана. Хуруугаараа хатгах төдий л ус гоожино. Театрын уран бүтээлчдийн төлөөлөл Э.Базарханд "Үзэгчид дүүрэн, хүүхэд багачуудын хөл тасардаггүй. Гэтэл барилгын асуудал хүнд байна. Манай театрын хувьд өвлийн улиралд халаалтгүй хүйтэн байдгаас эцэг эхчүүд гомдол мэдүүлдэг.
Хоёрт, хавар цас мөс хайлахаар дээврээс ус гоожиж, усанд автдаг. Одоогийн байдлаар захирлын өрөө, гэрэл дуу шумны өрөө, үзэгчдийн заал, тайзан дээрээс ус гоожиж, усанд автсан байдалтай байна.
Мөн авто зогсоол байхгүй болсноос хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна" гэв. Тус театрын хувьд ялгаагүй шинэ барилга барихаар зураг төслийг нь баталсан хэдий ч барих төсөв нь улсын төсөвт тусч чадаагүй юм.
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫГ ЯАРМАГТ БАРИХ ЭСЭХИЙГ СУДАЛНА
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг барихаар төлөвлөсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх ажлыг хийж, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрөл нь ч гарсан. Барилгын зураг төслийг "Бьюлдингс техноложи" ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгөөд байна гэдгийг Соёлын яамнаас мэдээлж байв. Төсөл хэрэгжих хугацаа нь 2020-2023 он буюу гурван жил байхаар төлөвлөсөн байдаг.
Энэ талаар Соёлын дэд сайд асан М.Батбаяр өмнө нь мэдээлэхдээ "Театрын шинэ барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулахаар болсон. Анх олгосон газар дээрээ газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа. Газар чөлөөлөлт 70 хувьтай байна. Мөн энэ хугацаанд Яармагт бүтээн байгуулалтыг хийх асуудлыг ярьсан. Гадаадын зээл тусламжаар хийх бүтээн байгуулалт тодорхой үе шаттай байдаг.
Хамгийн сүүлд гурван улсын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, 2023 оны арваннэгдүгээр сард багтан Хятадаас судалгааны баг ажиллахаар болсон.
Нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй ч БНХАУ-аас 700 сая юанийн санхүүжилтээр барихаар судалгааг хийж байна. Нийт төсөв эцэслэн батлагдаагүй байгаа" гэдгийг хэлж байв. Үндэсний урлагийн их театрын шинэ барилга нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байх юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Нэргүй 2024-04-02 122.201.31.111
Оросын армийн онигоо Монголд. Цавчаа л биз дээ өөр яадын. Дайн болоход цэрэг нь олигтой хувцас ч үгүй, б** нь сумгүй зогсож байдаг. Бүхэд бүтэн улсад ганц байшингийн дээвэр засчих мөнгөгүй л байв гэж үү дээ. Цавчсаар байгаад л энэ.
Чагнаа 2024-04-02 103.212.116.112
Бусад улсад элдэв ёслол хийдэг үүдэн хэсэгээ шатанд нь тултал машины зогсоол хийж мөнгө олох ухаан сийлсэн дарга нар дээвэрээ засах сэтгэлшүй байсан байна-шүү дээ.
Зочин 2024-04-02 66.181.184.220
Монголчуудаа шинэ театр барьж болно гэхдээ хуучнаа засварлаж байж шинэ театраа барь
Жүжиг 2024-04-02 45.117.35.4
Цасаа арилгаад Дээврээ засчихдаг дарга ол
Нэргүй 2024-04-02 203.217.139.241
Hurelsukh France-d morin khuuriin chuulga uzeed maasaigaad suuj bna lee, jaadakhdaa jookhon setgel gargamaar juum daa. Ichig Ichig……!!!
Нэргүй 2024-04-02 66.181.178.71
Өөрсдөө сэтгэл гаргаад засаж сэлбэж болдоггүй юм уу!Бусдаас буруугаа хайна.Сэтгэл дутаж бөйдаг газар вэ
Нэргүй 2024-04-02 202.131.248.198
oorsdoo dotood nootsoo ashiglaachee orlogo olj bgaa bizdee
иргэн 2024-04-02 103.168.34.159
Хариуцсан яам, тамга нь ажлаа хийгээч ээ.
Нэргүй 2024-04-02 103.212.162.85
Ч.Номин сайдаас асуу. Театр төсвөөс санхүүждэг
зочин 2024-04-02 202.126.88.172
Aрдчилагч гэх этгээдүүд бүх зүйлийг бүү улс төржүүлж бусдын нэр төрийг бузарлах хар санаа бүү агуулж бай, Байгууллага өөрөө санаачлагатай бай, Төсөв хүрэлцэхгүй л хасагдаа биз, Төсөвийг Номин сайд биш УИХ-ын гишүүд батладаг, Ардчилагчид улс орны эдийн засгийг сүйрүүлдэг
Нэргүй 2024-04-02 203.17.23.177
МОЯА НАР МОДООР БАРЬСАН ШАВАР БАЙШИНГ ЕВРОПЫН ХЭДЭН 100 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ЧУЛУУН БАРИЛГА, ЁСТОЙ ЖИНХЭНЭ УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙГ ТҮҮХИЙН ДУРСГАЛТ БАРИЛГА ГЭЖ АНДУУРАХАА БОЛЬМООР БАЙНА. ЗҮГЭЭР Л НУРАА.
Нэргүй 2024-04-02 66.181.190.80
Цасаа буулгаад нүхийг нь бөглөөч
Zochin 2024-04-02 202.21.111.170
Номин сайдын гэрт юу гэж ус гоожих бээ. Амьжиргаа, ажилтай айл шүү. Харин театрын удирдлага нь энэ олон жил юу хийж цалингаа авч байсан бэээ. Цэрэнсамбуу гэдэг энгэрээ дүүрэн одон медальтай хүн байдаг гэсэн. Тэр хүний гэр, ажил хоёрт нь ус гоожиж байна. Ажилгүй% арчаагүй хүн байгаа биз
Нэргүй 2024-04-02 103.212.162.85
Номин өмгөөлж, долооход боль
зочин 2024-04-02 202.126.88.172
Харин чи бусдын нэр төрийг бузарлах чонон санаа бүү агуу, Хүн бол
Нэргүй 2024-04-02 103.212.116.112
Ардын жүжигчин, баатар энд их удаж, удирдаж ирсэн гэсэн…
Зочин 2024-04-02 103.212.119.216
дээврийн цасаа цэвэрлэчих сэтгэлтэй дарга бай за
Уншигч 2024-04-02 66.181.184.48
уг нь хөнгөн шингэн хүн, эсхүл мэргэжлийн хүмүүст нь мөнгө төлөөд цасаа арилгачихвал дусаал гоожихгүй юм шд, арилсных нь дараа ан цавуудыг нь силикон ч юм уу зориулалтын материалаар бөглөөд будчихад л болчих юм. сэтгэл дутвал юм бүхнээр дутна гэж энэ буюу.
Нэргүй 2024-04-02 203.23.49.199
Энэ байгууллагын удирдлагуудыг ойлгосонгуй. 30 жил ус гоожиж байгаа гэнэ үү. Юугаа хийж сууж байдаг байна аа. наад байшин чинь усанд автаад нурах болсон юм биш үү.
Нэргүй 2024-04-02 202.126.90.240
Дээврийн цасаа цэвэрлээч!
Нэргүй 2024-04-02 202.72.245.121
Ийм дампуу улс байдаг болов уу. Соёлын ийм сайхан үнэт өв яг энэ ус шиг урсан байгааг харж байгаа болов уу. Энэ уран бүтээлчид бүтээл туурвилаа л хийх ёстой биз дээ. Номин хүүхэн ажлаа хий л дээ. Монгол улс танай гэрийнхэнд өргүй шүү
Нэргүй 2024-04-02 103.57.92.210
их мөнгөөр дээврийн засвар хийгээд л байсан. Засвараа чанартай хий л дээ. Бусад улсад засч сэлбээд олон зуун жил театраа аваад л явж болоод л байна.Дандаа л нураах юм ярих юм
Нэргүй 2024-04-02 66.181.160.107
Үндэсний урлагийн их театр гэж аль билээ? Төв талбайн зүүн урд талын ягаан байшин уу?
Нэргүй 2024-04-02 183.177.97.14
Дээврийнхээ цасыг буулгачиж болдоггүйм байхдаа эхний удаа
Зочин 2024-04-02 202.9.46.82
номин сайдын гэрт ус гоожиж байгаа болов уу. айл гэрийн өнгө зүс эмэгтэй хзнээс л хамаардаг гэдэгсэн. дутахын ковлонгүй өсөж аавынхаа хөрөнгөөр сайд болсон айлын эрх охины гарт соёл урлагын хэдэн тeатр амьсгал хураах зураг төөрөгтэй байж дээ
Нэргүй 2024-04-02 66.181.161.85
Засвар хийж байна гээд өөрсдөө төсвөөс нь цавчина. Ер нь манайд утгаа олдсон олон театрын хэрэг байна уу? Ямар зохиол дээр билээ "Ер нь N хотынхон үс гэзгээ янзлуулж, царай зүсээ тордож аваад бүгдээрээ оршуулганд явцгаадаг юмуу даа гэмээр хэтэрхий олон үсчний газар хийгээд оршуулгын товчоотой" гэж гардаг. Опера Балетын театр 1 ш, үндэстний соёл урлагийн театр хоёр байхад л болно. Гэтэл манайд одоо хувь хувьсгал нийлээд 20-иод юм байгаа байхаа.
иргэн 2024-04-02 103.168.34.159
Театрын их багадаа биш л дээ. Харин ч бага шүү. Сошиалын хэдэн юмнуудыг урлаг, соёлын хэрэгцээ хангаж байна гэж үзэхгүй.