АНУ-д инфляци өсч, эдийн засгийн түвшин буурав

АНУ-д инфляци өсч, эдийн засгийн түвшин буурав

АНУ-д инфляци өсч, эдийн засгийн түвшин буурав

АНУ-ын үнийн өсөлт хэрэглэгчдэд дарамт учруулж байна гэж тус улсын инфляцийн тайланд дурджээ. Холбооны нөөцийн сангийн /ХНС/ инфляцийн тайланд хувь хүний хэрэглээний зардлын индекс 2023 оны хоёрдугаар сараас 2024 оны хрёрдугаар сар хүртэл 2,5 хувь өссөн байна. Мөн сар сараар харьцуулсан индексд энэ оны хоёрдугаар сарын хувь хүний зардал нэгдүгээр сарын үзүүлэлтээс 2,4 хувиар өссөн байна. Жилийн инфляцийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл нь өнгөрсөн сард эрчим хүчний үнэ 2.3 хувиар өссөнтэй холбоотой. Худалдааны яамны өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр ХНС инфляцийг 2 хувь хүртэл бууруулах зорилго нь биелэгдэшгүй гэв.

Гэхдээ ХНС-ын дарга Жером Пауэлл үүнд санаа зовсонгүй. Пауэлл  Сан Францискогийн ХНС-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр үнийн өсөлтийн  үзүүлэлт  нь  хүлээлттэй бараг нийцэж байсан  гэжээ.

Мэдээлэл Төв банкны таамаглалтай нийцэж байвал ерөнхийдөө сайн гэж тэрбээр нэмж хэлэв. АНУ-ын Төв банк эрчим хүч, хүнс оруулаагүй инфляцийн тайланд сэтгэл хангалуун байгаа бололтой. Өргөн хэрэглээний хоол хүнс, эрчим хүчний үнийг хасаж гаргасан тайланд нэг жилийн инфляцийн түвшин 2,9 хувиас 2,8 хувь болж буурсан байна. Мөн сар бүрийн инфляцийн тооцоолол 0,5 хувиас 0,3 хувь болж буурсан тул суурь үзүүлэлтүүд хүлээлттэй нийцэж байна гэж Төв банк мэдэгдэв.

Хэдийгээр сүүлийн үеийн  эдийн засгийн мэдээллүүд хэрэглэгчдийн зарцуулалт удааширч байгааг харуулсан ч өнгөрсөн долоо хоногт гарсан нэгдүгээр сарын индекс хэрэглэгчид худалдан авалтаа ихэсгэсэн гэдгийг онцлов.  Хэрэглэгчийн зарцуулалт нэгдүгээр сард 0.2 хувиас өнгөрсөн сард 0.8 хувиар өссөн байна. Энэ нь нэг жил гаруйн хугацаанд гарсан хамгийн том өсөлт юм.

Үндэсний ахлах эдийн засагч Кэти Бостянчич  "Нэгдүгээр сарын үзүүлэлт  нь хэрэглэгчид  тахал өвчинтэй холбоотой 2.1 их наяд ам.долларын хадгаламжийг бүхэлд нь ашигласан болохыг онцолж байна.Үүнийг зээлийн картын өр нотолж байгаа ба  энэ нь дээд амжилт юм. Хөдөлмөр эрхлэлтийн өсөлт хүчтэй хэвээр байгаа бол энэхүү үзүүлэлт  нь их хэмжээний  зардлын үндэс суурь болж чадна. Гэхдээ хэрэглэгчид ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээлээс чөлөө авахад  бэлэн биш байна" гэжээ.

Инфляцийн сүүлийн үеийн мэдээлэл нь ХНС-ийн хүүг бууруулах төлөвлөгөөг өөрчлөх магадлал багатай юм. Пауэлл тэргүүтэй төв банкныхан 2 хувийн инфляцид хүрэх нь хэцүү байна  гэж дохио өгсөн.

ХНС-ын захирагч Кристофер Уоллер энэ долоо хоногийн ихээр үнийн өсөлтийг 2 хувьд хүргэхийн тулд эдийн засгийн салбарууд яарахгүй байна гэв.  ХНС-ын ажилтнууд энэ онд гурван удаа хүүгээ бууруулна. Хөрөнгө оруулагчид эдгээр гурвын эхнийх нь зургадугаар сард болно гэж таамаглаж байна.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-02 202.9.46.20

Монгол хэл сайн сураач нэргvй халтайсан гуйлгачин хар данжаадын шээсээ.Монголоос зайлаарай.

Avatar

зочин 2024-04-02 202.126.89.183

АНУ-ын талаар муу мэдээ цацаж болохгүй, АН-ын нэр хүндэд хортой нөлөөлнө гэнэ,, Болж өгвөл монголд ягаан хувьсгал хийж Украины загвараар улс орноо устгах хүсэлтэй энэ хүчин манайд одоо нилээд хүчээ авч байна , Иргэдийг хуурч мэхэлж мунхаруулж ялангуяа залуусыг ахмад үеийн эсрэг хандуулж чадаж байх шиг,Хоёр хөрш гүрэн тэдний удирдагчдыг доромжилж гүтгэж хараах нь эдний улс төрийн бодлого,эзэндээ үнэнч буйн жишээ ажээ,,

Avatar

Нэргүй 2024-04-02 107.189.5.121

яанаа одоо ороzууд баярлаад сүйд болохнээ архиан бага ууна шүү ороzын гүлэгнүүдээ

Avatar

Нэргүй 2024-04-02 188.166.92.179

доллараа хэвлээд асуудлаа шийдчихнэ гээд нацист бандер Америк шүтдэг троллууд хуцалдаад сүгсэлзэд байдаг биздээ? тэгээд шийдээч дээ 😄😄😄

Avatar

Хм 2024-04-02 66.181.177.139

"эрчим хүч, хүнс оруулаагүй инфляцийн тайланд" – ийм тайлан байж болдог л юм байх даа. том улсууд мэдэж байгаа байлгүй дэ. гэхдээ л хамгийн чухал идэж уух зүйл, эрчим хүчнийхээ инфляцыг тооцоогүй инфляцын үзүүлэлт гэдгийг сайн ойлгохгүй юм байна

Avatar

Нэргүй 2024-04-02 43.242.242.59

Манай АН-д гунигтай л мэдээ байна. Надад бол ямар ч ялгаа байхгүй. Тэд яах Монгол улсад ач холбогдолгүй юм

Avatar

Нэргүй 2024-04-02 94.142.244.16

долларын принтерээ ажиллуулаад доллараа хэвлээд байх хэрэгтэй, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж