Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болжээ. Гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа гэдгийг орон нутгаас мэдээлж байна.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04.10 цагийн орчимд станцад хүчтэй дэлбэрэлт үүссэн байна.
Станцын бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн байна. Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байна. Тиймээс дулааны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийж байна гэж мэргэжлийн хүмүүс мэдээллээ.
Холбоотой мэдээ