УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтаж буй. Энэ гурван аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-д итгэл хүлээлгэсэн байдаг. Тиймээс МАН, Ардчилсан нам, гуравдагч хүчнүүдийн хувьд эдгээр тойргуудад ач холбогдол өгч буй. Хүн амын тоогоор Хөвсгөл аймаг улсын хэмжээнд тэргүүлдэг.
IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл 8 мандаттай.
МАН: Ц.ДАВААСҮРЭН, Ц.АНАНДБАЗАР НАРЫН ОРОНД ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ҮҮ?
Орхончуудын хувьд аль ч сонгуулиар аль нэг намд дангаар нь итгэл үзүүлж байсан тохиолдол тун ховор. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, МАН-аас нэр дэвшүүлсэн Д.Батлутад итгэл үзүүлсэн байдаг. Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар мөн тойргоо зорих бөгөөд Хөвсгөл, Булган аймгийн сонгогчдоос итгэл хүлээх давхар даалгавартай яваа. МАН-аас түүнтэй хамт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшихээр тойргоо усалж яваа. Уг нь нүүрсний хэрэг гараагүй бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан, шүүхээс ял аваад буй Б.Ганхуяг 2024 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байсан билээ. Гэвч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ удаад Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшихээр бэлтгэлдээ гарсан. Тэдэнтэй хамт эмэгтэйчүүдийн квотоор “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, Хойд бүсийн хөгжлийн төв ТББ-ын ТУЗ-ын дарга Д.Үүрийнтуяагийн нэр яригдаж байна.
Булган аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэсэн ч орон нутгийн сонгуулиар АН-д итгэл хүлээлгэж, өнгөрсөн дөрвөн жил тус аймгийг АН удирдсан байдаг. УИХ-ын сонгуулиар тус аймгаас МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарыг сонгосон. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд МАН-аас сонгогдсон ч дуулиан, шуугиантай олон асуудалд холбогдож, намаасаа хөөгдсөн. Тиймээс ч намын гишүүн биш учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн мэдээлэл гарах болсон ч түүний хувьд бие даах эсвэл Үндэсний эвсэлд нэгдэж, нэр дэвшихээр улс төрийн хүрээнд уулзалтууд хийсэн гэх яриа гарах болсон. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд 2016, 2020 оны сонгуульд өрсөлдөж, булганчуудаас итгэл хүлээж байсан учраас энэ удаад тойрогтоо намаасаа нэр дэвшинэ.
Түүнтэй хамт дөрөө харшуулахаар Батлан хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай бэлтгэлээ базааж буй. Одоогоор түүнд нам нь итгэл хүлээлгэх эсэх нь тодорхойгүй ч тэрбээр нэр дэвших бэлтгэлээ удаан хугацаанд хангаж, горилж буй.
Хөвсгөл аймгийн хувьд УИХ-д суух гурван төлөөллөө мөн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нар сонгогдсон. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 оноос хойш, Ц.Даваасүрэнгийн хувьд 2008 оноос хөвсгөлчүүдээс тасралтгүй итгэл хүлээж, сонгогдож буй. Харин Б.Мөнхбаатарын хувьд 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогдож байсан. Энэ удаад Л.Энх-Амгалан, Б.Мөнхбаатар нар тойрогтоо нэр дэвшихээр баталгаажсан гэх мэдээлэл байгаа бол Ц.Даваасүрэнгийн хувьд нам, Засгийн газрын бодлогын эсрэг ажилласан хэмээн нэр дэвшүүлэхгүй хүмүүсийн дунд нэрс бий. Хэрэв МАН нэр дэвшүүлэхгүй бол бие даагаад нэр дэвших боломжтой эсвэл эсрэг намтай нэгдээд улс төрийн тоглолт хийх боломжтой нэгэн учраас түүнийг нэр дэвшүүлэх эсэх дээр МАН-ын удирдлагууд эцэслээгүй байгаа. Ямартай ч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хүмүүсийн дунд Ц.Даваасүрэнгийн нэр явж байгаа ч эцсийн мөчид ямар сонголт хийх нь МАН-ын удирдлагуудаас шалтгаална. Мөн МАН-аас нэр дэвшихээр горилж буй хүн бол УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн хүү, Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо. Тэрбээр Хөвсгөл аймагт нэр дэвшихээр горилж байгаа ч нам нь Ц.Даваасүрэнг дэвшүүлэх эсэхээс түүний хувь заяа шийдэгдэх болов уу.
АН: Х.БАТТУЛГЫН “БАГ” БА БУСАД
Орхон аймгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие даагч Н.Алтанхуяг, Та бидний эвслийн С.Ганбаатар нарт итгэл үзүүлсэн байдаг. Тэдний хувьд одоо Ардчилсан намын гишүүд болсон ч Н.Алтанхуягийн хувьд намын жагсаалтад орох хүсэлтэй байгаа бол С.Ганбаатарын хувьд Орхон аймагт нэр дэвшүүлэх эсэх шийдвэрээ Ардчилсан намын удирдлага гаргаагүй байгаа юм. Орхон аймагт энэ удаад Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбатыг нэр дэвшүүлэхээр тохиролцсон. Түүний хувьд харааны бэрхшээлтэй ч улс төр судлалаар мэргэшсэн нэгэн. Мөн Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганболдыг нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй гэх мэдээлэл бий.
Булганчууд 2020 оны УИХ-ын төлөөллөө МАН-аас сонгосон бол орон нутгийн удирдлагаа Ардчилсан намд итгэж, хүлээлгэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын Засаг даргаар ажилласан Б.Ариун-Эрдэнэ энэ удаад УИХ-ын сонгуульд хүч үзнэ. Түүнтэй хамт 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр нар нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Б.Ариун-Эрдэнэ, С.Гал-Эрдэнэ нарыг улс төрийн хүрээнд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс гэж яриа бий.
Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээж байсан. Тэгвэл энэ удаад тус намаас Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Эрдэнэбаатар нарын нэрс яригдаж буй. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж байсан ч нам нь түүнд итгэл хүлээлгээгүй юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөвсгөл аймгаа усалж, энэ удаад даагаа нэхэхээр зэхэж буй.
Ш.ЧИМЭГ
ZOCHIN 2024-04-02 66.181.160.30
Ж,БЙТЭРДЭНЭ ГИШҮҮНЭЭ ДЭМЖИНЭЭ, ҮНЭХЭЭР ТОЙРОГТОО ИХ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ, ШИНЭ ХӨДӨӨ ТӨСӨЛ ОЛОН ӨРХӨД ИТГЭЛ НАЙДВАР ӨГСӨН ДӨӨ, АМЖИЛТ ХҮСЭЕЭЭ
ZOCHIN 2024-04-02 66.181.160.42
Ж, БАТЭРДЭНЭ ДАРГАДАА САНАЛАА ДАХИН ӨГНӨӨ, ИТГЭЛ АЛДААГҮЙ ШҮҮ,
Ноён 2024-04-02 66.181.190.82
АН-аас дэвшиж буй Ц. Чинбат гарвал маш хэрэгтэй хүн байгаа юм даа. бусад нь ч их хэцүүхэн гарууд харагдах юм.
ЗОЧИН 2024-04-02 66.181.160.34
Үнэндээ сахал гишүүн ч тойргоо сайн усалсаан,,, зарим нэг айрагны хөшөө хийдэг хүмүүсийг бодвол хаха
yag l unendee 2024-04-02 103.57.93.102
Ih hurald yamar shalguuraar ner devshuulj baigaag ve?! Hudalch hudraggui, medleggui doldoigoor unelj baigaa bol Bat-Ulziin Bat-Erdene yag taarna, deviuulj bolnoo bolno.
АМРАА 2024-04-02 66.181.160.34
МАНАЙ БУЛГАН, ЭРДЭНЭТ, ХӨВСГӨЛД БОЛ Ж,БАТЭРДЭНЭ ШИГ Л ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ БГААМАА, ШИНЭ ХӨДӨӨ ТӨСӨЛ ОЛОН ӨРХ АЙЛД ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГЧ, АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ БОЛГОЖ БАЙГАА, ОРОН НУТАГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ БАЙГАА ШҮҮ,
Булган 2024-04-02 203.91.118.53
Бат-Эрдэнээр яахав дээ. Сайд хийж чадаагүй сайхан залуу алуулсан. Сүнээтэй л байвал бол оо. Намынхандаа их халгаатай нэгэн дээ. Санаа бол хогийн эр. ШИнэ хөдөө л гэнэ. Дандаа ойр дотноо тэтгэсэн. Бас олон хүн өрөнд орсон.
ХУУЛЬЧ 2024-04-02 202.9.46.14
ХӨВСГӨЛ ,,БУЛГАН,, ЭРДЭНЭТИЙН НИЙТ ИРГЭДЭД ТАНИГДСАН ХҮН БОЛ ЗҮГЭЭР БАЙЖ ДЭЭ .,,,ТИЙМ ХҮН Ч БАЙХ УЧИРТАЙ ДАА,,,,ТҮҮНИЙГЭЭ НАМУУД САЙН СУДАЛСАН БАЙЛГҮЙ ДЭЭ.,,,,ТОМСГОСОН ТОЙРОГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРДЭНЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮН ГЭСНЭЭР СОНГОХГҮЙ Л ДЭЭ.,,,,ИТГЭЛ ХҮЛЭЭЖ ЧАДАХ ЧАДВАРТАЙ ,,ЧАДАМЖТАЙ ,СҮХИЙН ТАЛБАЙ ДЭЭР ГАРЧ СҮР ҮЗҮҮЛДЭГҮЙ ,,,АЖИЛ ХИЙДЭГ БАС СЭТГЭЛЭЭР САЙН МУУ ЯЛГАДАГ ЗӨВ ХҮНИЙГ СОНГОДОГЫГ БҮҮ МАРТ,,,,,,,
Нэргүй 2024-04-02 202.179.26.86
Арван хувийн гэгдэх Даваасүрэнг л дэвшүүлж болохгүй шүү . Муу санаатай хүний адаг гэж байдаг бол энэ этгээддээ.
Нэргүй 2024-04-02 122.201.23.83
даваасүрэн,ананд базар 2 болсон бхөө
зочин 2024-04-02 66.181.191.92
ДАВААСҮРЭН с** БИТГИЙ ГАРААСАЙ МОНГОЛЫН ГАЙ
ccc 2024-04-02 103.57.94.109
heniig ni ch songoson bugd hulgaich.arai baga hulgai hiideg huniig songoh orsoldoon yum da
Нэргүй 2024-04-02 202.131.245.69
Эрдэнэтийн Чинбат гарчихвал маш хэрэгтэй хүн дээ
Нэргүй 2024-04-02 139.5.217.208
Булганы засаг дарга Ариунэрдэнэ одоо болтол ажилаа өгөөгүй учираас дэвшихгүй нь ойлгомжтой
Нэргүй 2024-04-02 124.158.109.214
Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүс улс төрөөс холдож, зөвөлгөө өгөх маягаар ажиллах хэрэгтэй.
Нэргүй 2024-04-02 188.162.254.114
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!! хэн ч сонгуульд битгий оч !!!!!!
Нэргүй 2024-04-02 66.181.185.194
бат эрдэнэ батлут ананд аль ч хэрэггүй ээ тэрний оронд шинэ хүмүүс оруулсан нь дээр наад хэл чинь хог шүү үнэндээ
Нэргүй 2024-04-02 66.181.184.155
хулгайчдаас л салхиар байхын да. сонговол амьдрал улам дордоно