Хойд Солонгос энэ онд хэд хэдэн тагнуулын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө дахин баталжээ. Тус улс өнгөрсөн арваннэгдүгээр сард анхны ийм хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн. Өмнөд Солонгосын төрийн мэдлийн төв мэдээний агентлаг Даваа гаригт мэдээлснээр Хойд Солонгос өнгөрсөн жил тагнуулын хиймэл дагуул “Маллигёнг-1”-г амжилттай хөөргөсөн нь үндэсний батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил авчирсан гэв. Түүнчлэн Хойд Солонгосын сансрын агентлаг тогтвортойгоор бүтээн байгуулалтаа нэмэгдүүлж, шинэ эринд хүрэхийг зорьж байна.
Пёньян 2024 онд гурван тагнуулын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө өмнө нь мэдэгдэж байсан. Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосыг нутгийн баруун хойд хэсэгт орших Сохае хиймэл дагуул хөөргөх станцаас цэргийн хоёр дахь хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байна гэж мэдээлжээ.
Харин Өмнөд Солонгос дөрөвдүгээр сарын эхээр хувийн хэвшлийн пуужин ашиглан АНУ-аас хоёр дахь цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөв. Холбогдох улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ба Хойд Солонгос хөрш Өмнөд Солонгосыг хиймэл дагуул хөөргөхөөс өмнө төлөвлөгөөгөө хэрэгжүүлж магадгүй гэсэн таамаглалаас үүдэн олон улс Пёньянд тавих хяналтаа эрчимжүүлэв.
Эх сурвалж:NHK
Холбоотой мэдээ