Тоглоомон буугаар бусдыг сүрдүүлсэн иргэнийг 100 мянгаар торгожээ

Хуучирсан мэдээ: 2024.04.01-нд нийтлэгдсэн

Тоглоомон буугаар бусдыг сүрдүүлсэн иргэнийг 100 мянгаар торгожээ

Тоглоомон буугаар бусдыг сүрдүүлсэн иргэнийг 100 мянгаар торгожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан үйлдэл гаргасан. Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд холбогдогчид шүүгчийн шийтгэврээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ мэдээллийг шалгахад, өмнө нь архидан согтуурч найман удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоожээ. Түүнийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээлж байв.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж