Томилолтоор ажиллах төрийнхний байрны зардал 150,000 төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.01-нд нийтлэгдсэн

Томилолтоор ажиллах төрийнхний байрны зардал 150,000 төгрөг болжээ

Томилолтоор ажиллах төрийнхний байрны зардал 150,000 төгрөг болжээ

"Төрийн албаныхан томилолтоор ажиллах нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна" гэдэг санал шүүмжлэл гардаг бол УИХ-ын гишүүд “Томилолтын мөнгө бага байдгаас хаанаа ч хүрэлцдэггүй. Зарим үед хувиасаа мөнгө гаргаад тойрогтоо ажиллах тохиолдол бишгүй” гэж гомдол тавьдаг. Тэр бүү хэл, "Хэмнэлтийн хуулиас болоод томилолтоор ажиллахад хоол, байрны зардлыг олгодоггүй" гэх гомдол ч тасрахгүй өнөөдрийг хүргэсэн. Харин Сангийн сайдын тушаалаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс төрийн албаныхан томилолтоор ажилласан нөхцөлд хоол, байрны зардлаа дараах мөнгөн дүнгээр тооцуулан бодож авах болжээ.

Тодруулбал, суманд ажиллах төрийн албан хаагчийн хоолны мөнгөний зардлыг 30 мянга, аймгийн төвд 40 мянга, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт 50 мянган төгрөгөөр тооцохоор болсон байна. Харин байрны зардлыг суманд 60 мянга, аймгийн төвд 130 мянга, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт 150 мянган төгрөгөөр тус, тус тогтоожээ.

Сануулахад, Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс /2024.04.01/ төрийн албан хаагчдын цалин 10 хувь, үйлчилгээний ажилчдын цалин 20 хувиар тус, тус нэмэгдэж буй. Ингэхдээ алслагдсан сум, дүүрэгт ажиллаж байгаа тохиолдолд мөн нэмэгдэл авна. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгөн тэтгэмж тус бүр нэмэгдээд байгаа юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж