"Төрийн албаныхан томилолтоор ажиллах нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна" гэдэг санал шүүмжлэл гардаг бол УИХ-ын гишүүд “Томилолтын мөнгө бага байдгаас хаанаа ч хүрэлцдэггүй. Зарим үед хувиасаа мөнгө гаргаад тойрогтоо ажиллах тохиолдол бишгүй” гэж гомдол тавьдаг. Тэр бүү хэл, "Хэмнэлтийн хуулиас болоод томилолтоор ажиллахад хоол, байрны зардлыг олгодоггүй" гэх гомдол ч тасрахгүй өнөөдрийг хүргэсэн. Харин Сангийн сайдын тушаалаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс төрийн албаныхан томилолтоор ажилласан нөхцөлд хоол, байрны зардлаа дараах мөнгөн дүнгээр тооцуулан бодож авах болжээ.
Тодруулбал, суманд ажиллах төрийн албан хаагчийн хоолны мөнгөний зардлыг 30 мянга, аймгийн төвд 40 мянга, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт 50 мянган төгрөгөөр тооцохоор болсон байна. Харин байрны зардлыг суманд 60 мянга, аймгийн төвд 130 мянга, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт 150 мянган төгрөгөөр тус, тус тогтоожээ.
Сануулахад, Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс /2024.04.01/ төрийн албан хаагчдын цалин 10 хувь, үйлчилгээний ажилчдын цалин 20 хувиар тус, тус нэмэгдэж буй. Ингэхдээ алслагдсан сум, дүүрэгт ажиллаж байгаа тохиолдолд мөн нэмэгдэл авна. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгөн тэтгэмж тус бүр нэмэгдээд байгаа юм.
Г.ХОРОЛ
багш 2024-04-01 202.131.251.130
дээд боловсролын салбарт ажиллагсадын цалин 20 % нэмэгдэх үү? Энхамгалан сайд, Булгантуяа сайдаас албан ёсны хариулт авмаар бна. төрийн өмчит их сургуулийн багш, ажилтнуудын цалин жинхэнэ улны хэмжээнд очсон шүү. сайн бодоорой.
Нэргүй 2024-04-01 202.126.89.176
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зөвхөн удирдах албан тушаалын генерал хурандаа нар гадаад томилолтын мөнгийг мөн аваад халаасандаа хийдэг. Очих орны болон зам зуур түр саатах оронд сууга цэргийн атташе нараараа байр хоолныхоо мөнгийг даалгадаг. Томилолтын гэж авсан мөнгөөр гадаад орнуудын том том дэлгүүр хэсэж, авгай хүүхэддээ брэндийн хувцас авдаг. Албаны ажил хэрэг бүтээх гэхээс хувийнхаа ажлыг амжуулдаг. Бас атташе нараасаа тэр орны хүүхэн нэхдэг. Ёстой бүтэхгүй улс шүү
Нэргүй 2024-04-01 202.126.89.176
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зөвхөн удирдах албан тушаалын генерал хурандаа нар л томилолтын мөнгө авдаг.Гэхдээ тэрийг халаасандаа хийдэг. Шалгалт болон бусад ажлаар харьяа анги байгууллагуудад очихдоо тэднийхээ хүрч ядаж байгаа төсвөөс нь шомбодож_ аймаг орон нутгийн том зочид буудлын люкс өрөөний зардлыг гаргуулдаг. Хамт яваа бага тушаалын бусад офицер ахлагч нар тухайн шалгуулж байгаа анги салбарын цэргийн буудалд, эсвэл цэргийн байр, эмнэлэгт байрладаг.Хоолыг нь тэр анг
Баатар 2024-04-01 122.201.31.182
Өгдөггүй ш дээ… Байнга л өөрийнхөө зардлаар явдаг…
Зочин 2024-04-01 192.82.92.42
Тер данхайж, чадваргуй, хариуцлагагуй, зяналтгуй яамдад ажлаа хийх хун алга! Сайд нь гадаадад аялсан, сонгуулийн шоу зохиосон этгээдууд л бна!!!