Иргэд: Цалин, тэтгэвэр нэмэгдээд хүнсний үнэ өсөхөөр нэмэргүй

Хуучирсан мэдээ: 2024.04.01-нд нийтлэгдсэн

Иргэд: Цалин, тэтгэвэр нэмэгдээд хүнсний үнэ өсөхөөр нэмэргүй

Иргэд: Цалин, тэтгэвэр нэмэгдээд хүнсний үнэ өсөхөөр нэмэргүй
Гандантэгчэнлин хийдэд засал номоо хийлгэхээр ирсэн иргэд.

Өнөөдрөөс төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ тодорхой хувиар өсч буй. Иргэдийн зүгээс орлого нэмэгдэж байгаа нь сайн зүйл ч бодит өсөлт мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай болохыг хэлж байна. Учир нь цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ өсдөг жишиг тогтоод удаж байгаа юм.

Тиймээс иргэдийн зүгээс энэ удаагийн тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэл мөн л бодитой байж чадахгүй байгааг хэлж байна.

Нэмэгдлүүдийг авч үзвэл тэтгэвэр, тэтгэмж 100 мянган төгрөгөөр өссөн. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 302 мянга 500 төгрөг болгож, нэмэх шийдвэр гаргасан. Хуучин олгож байсан нийгмийн халамжийн тэтгэвэр 325 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний болон асаргааны тэтгэмж 275 мянган төгрөг байсан юм.

Төрийн албан хаагчдын цалингийн хувьд шатлал, зэрэг, ажилласан жил болон хот, орон нутгаас хамаарч харилцан ялгаатай нэмэгдэж байгаа юм.

Одоогоор өргөн, хэрэглээний хүнс барааны үнэ тогтвортой байгаа ч цалин, тэтгэврийн сургаар үнэ нь тэнгэрт хадаж болзошгүй учир холбогдох газрууд нь хяналт тавихыг ч иргэдийн зүгээс хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж