"Замын-Үүд-Эрээний зорчигчийн хэсэг 24 цагаар ажиллахгүй"

"Замын-Үүд-Эрээний зорчигчийн хэсэг 24 цагаар ажиллахгүй"

"Замын-Үүд-Эрээний зорчигчийн хэсэг 24 цагаар ажиллахгүй"

Замын-Үүд-Эрээний авто замын ачаа тээврийн хэсэг өнөөдрөөс 24 цагаар ажиллаж эхэлсэн. Зорчигчийн хэсэг 24 цагаар ажиллаагүй бөгөөд олон нийтэд буруу  ташаа мэдээлэл тараахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.ЦЭЕНРЭГЗЭН:

-Замын-Үүд авто замын цогцолбор зорчигч болон ачаа тээврийн гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Зорчигчийн хэсэг бүрэн ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Харин ачаа тээврийн цогцолборыг хоёр сарын өмнөөс ашиглаж эхэлж, өнөөдрөөс бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Ачаа тээврийн цогцолбор ашиглалтад орсноор хоёр улсын хооронд зорчиж байгаа автозамын бараа эргэлт болон транзит бараа эргэлт 3,5-4 дахин нэмэгдэх хүчин чадалтай болж байна.

Өнөөдрийн байдлаар 300-350 тээврийн хэрэгсэл зөвхөн нэг талдаа орж, гарч байгаа. Энэ тоо 700-1000 хүрэх хүчин чадалтай.

Зорчигч тээврийн тухайд улирал болон гаригаасаа шалтгаалж янз бүр. Амралтын өдөр, сурагчдын амралт, баяр ёслолын өдрүүдэд өдөрт 9-10 мянган иргэн улсын хилээр нэвтэрч байна. Энгийн үед зөвхөн автозамын боомтоор 4000-5000 иргэн тогтмол нэвтэрч байгаа. Гааль дээр хилийн хяналтын байгууллагууд төрийн үйлчилгээг иргэд, зорчигчдод түргэн шуурхай үзүүлж байна. Өмнөх зорчигч тээврийн цогцолбор дээд хүчин чадлаараа өдөрт 6000-7000 иргэнд үйлчилдэг байсан бол одоо энэ тоо дөрөв дахин өснө. Тиймээс өдөрт 20 мянган зорчигч хилээр нэвтрүүлэх чадалтай цогцолбор ашиглалтад орж байна.

Гэхдээ автозамын цогцолбор 24 цагаар ажиллаж байгаа ч зорчигч тээврийн цогцолбор 24 цагаар ажиллахгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

medreluud shonoor availgalaa avah yu baihdaa 2024-04-01 66.181.182.207

tegeed yuo 24 tsagaar ajillah yum avilgalaa 24 tsagaar avah yum uu

Avatar

Нэргүй 2024-04-01 103.215.14.2

МАН-хан ер нь хэлсэн ярьсандаа байдаг юм уу? 2019 оны 11 сард дуусгана гэсэн Дарханы зам нь одоо ч бүрэн дуусаагүй л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж