"LETU Mongolia" англи хэл, бизнесийн их сургуулийн захирал, дата аналист Роберт Риц Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлажээ. Мөн залуус яагаад гадны орон руу цагаачлах замыг сонгож буйг "Brain Drain Index"-д тулгуурлан тайлбарласан байна.
Тус индексээр ядуу буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг. Ингэхдээ нийт 177 орны статистик үзүүлэлтэд тулгуурлан хэмжжээ. Монгол улсын хувьд 2007-2023 оны хооронд "Brain Drain Index"-д 123 дугаарт жагссан байна.
Роберт Риц:
-Монголын "Brain Drain Index" маш том асуудал болоод байна. Монгол Улсын 2016-2023 оны индексийн үзүүлэлтийг харцгаая. Хэрвээ эдгээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол индекс улам өсөх болно.
- Улаанбаатар хотын орчин. Түгжрэл, бохирдол, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар байхгүй нь хамгийн том асуудал. Түгжрэл хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилдэг. Хэрэв би өдөр бүр ажил руугаа машинаар явбал үнэхээр залхаж гадагшаа явах болно. Энэ нь үнэхээр аймшигтай ба ДНБ-г жилд 1-2 хувь бууруулдаг. Агаарын бохирдлоос болж монголчууд цалингаа эм тарианд зарцуулж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Бохир агаараар амьсгалж буй үед эрүүлээр бодож чадахгүй.
- Өндөр цалинтай ажлын байр хомс. Хэрэв та физикч бол Монгол амьдрахад хамгийн тохиромжгүй улс. Энэ нь маш олон салбарын хувьд үнэн бодит зүйл. Уул уурхай, санхүү бол Монголд мөнгө хийдэг цорын ганц салбар.
- Хүүхдэд зориулсан орчин муу. Бага насны хүүхдүүд хагас цаг хичээллэдэг ч анги дүүргэлт нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Энэ асуудал 10 жилийн дараа л гайгүй болох боломжтой. Жил ирэх тусам төрөлтийн тоо багасч байна. Тэр хүртэл хүүхдэд зориулсан орчин муу байгаа нь эцэг эхийн хувьд хамгийн том асуудал болсон.
Эдгээр гурван асуудал нь Монголд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад хамгийн том бартаа болоод байна. Хэрэв ухаалаг, хөдөлмөрч монголчуудаа эх оронд нь авч үлдэхийг хүсвэл эхлээд дээрх гурван асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Нэргүй 2024-04-01 139.5.216.210
социализмын үед ч хөдөөнөөс ирэгсэдийг хотын бүртгэлд тийм амар бүртгэдэггүй байсан нь ийм үр дагаварт хүргэхгүй гэсэн шалтгаантай байжээ ер нь ямарч улсад нийслэл хотдоо иргэний үнэмлэх оршин суух эрх хамаагүй өгдөггүй хүний эрх гэж яриад үр дүн нь өөрийн эрх ч байхгүй бусдын эрх ч байхгүй ийм л болгожээ хох нь дээ
Нэргүй 2024-04-01 139.5.216.210
хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэдийн хурдыг хотын хөгжил үнэхээр дийлэхгүй хүчин мөхсдөж байна хотоор дүүрэн хөдөөнөөс нүүж ирсэн иргэд хөлхөлдөж байгааг харахгүй байна уу .бөөн бөөнөөрөө нүүж ирээд байхад яаж түгжрэхгүй байх юм бэ монгол улсын иргэд ганцхан газар л бөөгнөрөөд байнашдээ
батаа 2024-04-01 174.175.207.60
хүүхдээ хорт утаагаар амьсгалуулж, гайгүй сургуульд сургачих санаатай түгжрэлд өдөр бүр 4 цаг алдаж байхаар гээд явсан даа. Хар ажил хийгээд ч олон жил мэргэшсэн ажлаасаа илүү цалин авч байгаа болохоор хүүхдүүдээ бие даатал буцах санаагүй байна
Зочин 2024-04-01 103.212.119.216
гадагшаа дүрвэх зээл өгдөг болоо залууст дүрвэхээс өөр сонголт байхгүй болсон учир шалтгаан нь дэндүү олон
Иргэн 2024-04-01 139.5.216.32
Иргэдийн бүтээмжийг үнэлдгүй төр засагтай, улсаа хөгжүүлэх мөнгө нь 3000 гэр бүлийн карманд ордог, уул уурхайн баялаг, татвар төлөгчдийн мөнгийг идэж уусан нөхдүүд нь улам л том дарга болдог, ард иргэд нь хөлцөнгүй тэмцэдгүй, залхуу, хамгийн гол нь монголчууд бие л болж байвал бусад нь хамаагүй гэсэн зарчимаар амьдардаг, ямарч сахилга бат байхгүй, ардчилал нь анархизм болсон, эрхээ их ярина, үүргээ умартсан ард түмэн. У/намууд 35 жилийн хугацаанд бэлэнчлэх сэтгэлгээ бий болгосон.
Нэргүй 2024-04-01 203.98.76.4
76-г Ордонд нь үлдээгээд 3 сая Монголчууд цөмөөрөө Гадаадруу дүрвэж одоцгооё Энэ Монголд Амьдрах арга алгооооо үнэндээ
Нэргүй 2024-04-01 112.204.175.133
Ardiin nam gesen umhii comunismiin uldegdel orsiin buunii nohoinuud tolgoid garaad suusan baihad yaj amidrahav
Нэргүй 2024-04-01 37.167.37.85
Гол нь монголд шудрага бус бдлаас болж явж бгаа.
зочин 2024-04-01 31.17.203.166
Ажил хийж, амжилт олж буй, шударга хүмүүсээ хэн нэгний матиас хов живээр авилга гэж айлгавал улам дордож мэднэ. Хуулиа сайжруул, Сонгуульд ялахын тулд авилга гэж шоудаж болохгүй байх аа. Үүндээр нь прокурор, мөрдөн байцаагчид тоглож бас болохгүй, үнэний төлөө явгаая. Монголдоо амьдрах орчноо сайжруулья. Улсын чанартай хотуудыг тойруулаад газар өгч, дэд бүтэц бий болгож, орон байр барьж гэр бүлээрээ нар салхинд гарч амардаг, ногоо жимс тарьдаг болцгооё. Гадны том хотууд иймэрхүү харагддаг.
Нэргүй 2024-04-01 24.11.117.36
3 BAIGUTAI GURVAN TUMEN SHALTGAAN BAINA. MONGOL HUN MONGOLD AMIDRAH ARGAGUI BOLSON. MONGOLIIN AMIDRALD HUJAA GARALTAI HULGAICH NAR NOYOLJ BAINA. MONGOL HUND AMIDRAH ORON ZAI BAIHGUI.
Нэргүй 2024-04-01 66.181.177.133
Монголд бүтэж байгаа нэг ч юм алаг
Нэргүй 2024-04-01 59.153.113.213
Цалин бага, дарамт их, авлига, арын хаалга, танил талаар бүх ажил явагддаг. Шудрага байдал огт байхгүй, шудрага нэгнээ үзэн ядаж хавчин гадуурхдаг. хүнд суртал их, түгжрэл их, стресс
Зочин 2024-04-01 66.181.179.101
Сонгууль болохоор л нөгөө ногоон автобус шинэ гээд талбай дээр зогсож байдаг нөхдүүд шиг өчүүхэн гарууд хэджн бор төгрөг аваад л балайрч өгнө дөө. Нэр бүхий намын сонгуулийн сурталчилгаанд мөн ч их зүтгэнэ дээ.
Нэргүй 2024-04-01 79.95.86.180
Mongold buhniig doroituulan sunuusun aucun Tam tend baigaa
Хулгайч нарыг дахин сонгож болохгүй 2024-04-01 59.153.114.202
Энэ засаг төрд болж бүтэж байгаа ганц ч ажил үнэхээр алга. Новшнуудыг бүгдийг шоронд хийх хэрэгтэй.
Зочин 2024-04-01 192.82.92.42
Мунхаг тер, сагсуу залуус, оюуны хомсдол аймшигтай
hi 2024-04-01 158.59.146.30
gadaadad reed huuhed, tomchuud haniad hureh haluurah asuudal, busad uvchin orooh asuudal bmartagddag yukm bna, orchin,agaariin chanaraas ih yum boldog bololtoi, enden jargaj bagno, kkk
Зочин 2024-04-01 139.5.219.87
явах хэрэгтэй, цалин бага, дарамт их, авлига, хүнд суртал их, түгжрэл их
Нэргүй 2024-04-01 66.181.187.198
оросын нутагт үүссэн оросуудын заавараар байгуулсан МАН байгаа цагт залуус гадагшаа дүрвэх тодорхой
Нэргүй 2024-04-01 66.181.160.6
Зайлаа
Үнэн 2024-04-01 202.9.46.234
Монголд нам нам дагаж цүнх б**с долоогч пялдагуудл том жижиггүй хулгаа авилгалаар хагартлаа баяжхаар бусад иргэд яах ууу авилгач хулгаачууд ямарч ялгүйл үлддэг хөгиин хууль шүүхтэй солонгосыг хар авилгал хулгаад хатуу ял өгдөг иргэд нь шудрага ниигмииг шаардаж чаддаг монголоос өөр ул шал чацагаууд гадагшаал гарсан дээршдэээ
Нэргүй 2024-04-01 103.161.242.186
Иргэдийн, төгрөгийн худалдан авах чадвар байнга унадаг. Хүний, нийгмийн анхдагч хэрэгцээг хангаж чаддаггүй, байнгийн эрсдэлд, аюултай орчинд амьдруулж байна.
Нэргүй 2024-04-01 59.153.114.178
MAH засгалсан үед залуучууд цагаачлалаар явах нь эрс нэмэгдсэн байна шүү
blokloj + xylgaichtaigaa xolboj 2024-04-01 216.38.195.74
-OPON ?
Нэргүй 2024-04-01 66.181.183.169
Монголчууд монголчуудыгаа гадуурхдаг ба монгол даргатай болохгүй гэсэндээ гадаад руу гардаг.
Зочин 2024-04-01 172.58.229.227
Монголын төр,шүүх хуулийн бас боловсрол, эрүүл мэндийн систем…гээд бүхэлдээ авилгалд автсан
Шударга юу ч бхгүй…эрүүл аюулгүй амьдрах нөхцөл байхгүй,хөдөлмөрийн мөлжлөгө,гэр бүлийн хүчирхийлэл, архидалтаас, их хулгайч нараас залуус төдийгүй, ард түмэн дайжих болжээ
Нэргүй 2024-04-01 66.181.179.46
haha guu shde
Нэргүй 2024-04-01 124.158.108.200
Монголд шударга ёс – ардчилал бйхгүй учраас залуус гадагшаа тэмүүлж байна. Бүх асуудалыг луйварын аргаар дарга нар шийдэж байна.