Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон байдаг. Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Тэрбээр /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж, сүүлд нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан байдаг. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг өмнө нь мэдээлэхдээ "Л.Чинбат бид хоёроос гадна машинд мөргүүлсэн гэх хоёр залуу, сумын орлогч Засаг дарга нарыг яллагдагчаар татаад байна. Машинд мөргүүлсэн хоёр залуу анх мөргүүлсэн гэж үнэнээ хэлж байсан. Гэвч хэд хоногийн дараа "Бид машинд мөргүүлээгүй, бидний буруу" гэж мэдүүлгээ өөрчилснөөр яллагдагчаар татагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр анх болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэрч. Тэр үедээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цагдаагийн байгууллагад хоёр иргэнийг машинаар мөргөсөн гэж хэлж ярьсан байдаг. Дараа нь мэдүүлгээ өөрчилсөн учраас яллагдагчаар татсан" тухай ярьж байсан юм.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан гэрийн хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авч, дансанд нь байсан 63,200,000 төгрөгийг шилжүүлж авсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Г” ХХК-ийн захирал Л.Ч нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Нэргүй 2024-04-01 59.153.112.244
хүн болгон утастай болсон
Нэргүй 2024-04-01 124.158.123.244
Энэ ч нэг зохион байгуулсан, зурагчин бэлэн байлгаж байгаад, өдөж уурлуулууад авсан бичлэг гэж санагддаг болсон шүү… Манайхан ийм юмыг сайхан хийж чаддаг болсон шүү дээ…
chinbatiig tsagaatga 2024-04-01 103.168.34.90
hun dairaagui bhad ni huniig murgusun bolgoj yrisan bagiin zasag darga terguutei hulgaichuudiig shuuheer yl onoon shiitgej mungun torguuliar ttorgo
Уншигч 2024-04-01 202.126.91.193
Хамгийн эхлээд баатар цолыг нь хураах. Баатар гэдэг цолны шалгуурыг тодорхой болгож өндөрсгөх хэрэгтэй. Ардчиллаас өмнөх баатаруудтай харьцуул. Өмнөхөөсөө илүү болж байх хэрэгтэй. тэгээд шүүхээр хэргийг нь шийдэх
Нэргүй 2024-04-01 139.5.216.210
мөнгө хүнийг эвдэх юм даа
Нэргүй 2024-04-01 202.21.127.160
Гацууртын Чинбат, Нүүрсний Удаанжаргал, Алтайн Батэрдэн, мөнгөний орлын Мөнхбаяр гээд хөдөлмөрийн баатрын нэрийг гутаасан
хүмүүсийн баатар цолыг нь хурааж шорон руу нь явуулаач Хүрэлсүх ерөнхийлөгч өө Энэ хүмүүст л сэлэм чинь тохирно доо
Нэргүй 2024-04-01 66.181.191.125
хаана ямар хэн гээч малын хулгайчийг барьсан юмыэ? битгий шаагаад байгаарай ярзгарыг өмөөрөөд байнауу?! шоронд нь эргэж тойрч байгаарай. улёаас авёан мөнгө буцааж бушуу төл.
Нэргүй 2024-04-01 66.181.191.125
торгоод бнгөрэө биз. мбн ХАА-н олон сангуудыг хооёолёон түүний мөнгийг төлүүлнэ үү?!
Иргэн 2024-04-01 139.5.217.98
Хасгуудыг БӨ-с бүгдийг нь хөөж явуул.
Нэргүй 2024-04-01 202.9.40.162
Торгосон гэж солиоров доо
Нэргүй 2024-04-01 158.59.146.30
muusain archaagui malnuud, murguulchiheed, bidnii buruu geed gulag shig gululzuud yavj bdg, tegeed etsest ni uuruu yallagdach, hihi chinee hohi chin
Нэргүй 2024-04-01 66.181.191.136
МАЛЫН ХУЛГАЙЧИЙГ БАРЬСАН ГЭЖ ҮҮ
Зочин 2024-04-01 103.140.10.197
хөдөлмөрийн баатар энэ тэр гэсэн соц гуншингаасаа хэзээ салах лалрын хар улс шүү юм бэ.
Нэргүй 2024-04-01 66.181.189.156
НЭГ БОЛ ЯМАРЧ АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ ХҮҮХДЭЭ САЙД БООГОНО НЭГ БОЛ ХҮН ДХЙРЧ а**а ГЭЭД МАШИНААОАА ХҮН ХӨӨЖ ЭЛДЭНЭ ЭНЭ ХҮНИЙГ ЯАНА АА
Нэргүй 2024-04-01 66.181.189.156
ЛХАВГЫН ЧИНБАТЫГ ШОРОНД НЬ ЯВУУЛААЧ ДАВАХЧИХСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ АВИЛГАЧИН ШҮҮХ ИЙГ ОДОО ХАРЖ Л БАЙЯ ЧИНБАТЫГ ТОЙРСОН ЮМНУУД ДАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ШҮҮ
Нэргүй 2024-04-01 202.9.47.41
Хөөдөг баатар юм биз дээ.
Нэргүй 2024-04-01 66.181.185.104
Чинбатын зүйл ангийг буруу тогтоосон бна ! Худал мэдээ тараасан биш Хүний амь насанд халдахаар завдан заналхийлсэн хүн !
Нэргүй 2024-04-01 66.181.180.228
Луйварчин хулгайч хөдөлмөрийн баатар болдог орон монгол,энэ даварсан хулгайчийг шүүдэг шүүх,шүүгч монголд байхгүй бхаа.Авилага аваад л энэ хүн гэм буруугүй хамгийн мундаг босс гээл шагналд тодорхойлоно доо.
Нэргүй 2024-04-01 66.181.182.39
энийг хэн шийтгэж чадах билээ. харж л байгаарай торгууль ч төлөхгүйгээр мултарч харин хохирогч гээд байгаа нь ял аваад сална
Нэргүй 2024-04-01 66.181.186.166
Chinbat muu nogoochin luuhaan
Нэргүй 2024-04-01 103.212.116.33
Энэ цагийн хөдөлмөрийн баатарууд хулгай хийнэ, гадаадруу зугтана, хүн машинаар хөөнө ямар хүн баатар болоод бнаа
иш чааваас.... 2024-04-01 202.21.104.178
13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.