Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ өнөөдөр /2024.04.01/ хаалттай хуралдаж шинжээчдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах түр хорооны дарга асан Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Автобусны худалдан авах үйл ажиллагааг хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж шинжээчдээ томилж байгаа юм байна гэж ойлгосон. Миний бие тус хороонд байдаггүй учраас нарийн мэдээлэл байхгүй байна. Хянан шалгах шинжээч нь материалаа цуглуулж, сонголд хэн хэнийг дуудахаа шийддэг журамтай. Хуульд заасан журмын дагуу сонголд намайг дуудвал очно. УИХ-ын хянан шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байсан. Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд хуульд заасны дагуу намайг сонсголд оролц гэвэл оролцоно. Энэ удаагийн сонсголын хүрээний хувьд их явцуу юм билээ. Ногоон автобусны худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудал одоогоор шүүхэд шилжчихсэн байна. Шүүгч хэрэгтэй танилцах ажиллагаа явагдаж байна. Анх гэрчээр дуудаж байсан бол одоо яллагдагчаар дуудаж мэдүүлэг авч байгаа. Ногоон автобуснууд хааччихсаныг хэлж мэдэхгүй. Эхний 20 автобусыг хүлээж авсан. Асуудал хэл ам үүссэн нь 80 автобус бий. Тухайн 80 автобустай холбоотой хэл ам яагаад нийгэмд бий болсон гэхээр хотын дарга бид хоёр Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулсан. Тэдгээр автобусыг албан ёсоор хүлээж аваагүй байсан. Эдгээр 100 автобус хэрэгт татагдаад байгаа Г.Ганхуягийн мэдэлд байгаа гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Би хууль бус зүйл хийгээгүй. Намайг буруутгаж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр анхны 20 автобусыг хүлээж авах үед хууль бусаар үүрэг даалгавар өгч нөлөөлсөн байна гэж үзсэн.
Энэ асуудлыг нотлох тодорхой баримт байхгүй байгаа. Заавал нэг гэм буруутай хүн тодруулах, тэр нь өндөр албан тушаалтан байх ёстой, тэр нь би болж таараад байна. Улстөрч хүний улс төрийн ажил амьдрал нь бүр мөсөн дууссан тэр цаг үеэс л эхэлдэг. Тиймээс өнөөдөр гэм буруугийнхаа асуудлыг шийдүүлээгүй байж улс төрийн үйл ажиллагаагаа дууссан гэж хэлж чадахгүй.
Хэн хэнийг ч ямар нэг байдлаар буруутгаж болно. Өнөөдөр улс төрд ял авчихсан хүмүүс ч байж байна. Янз бүрийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд хэрэг шүүхэд шилжээд, хэлэлцэгдээд явж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотолно. Анхны 20 автобусыг оруулж ирэхэд миний бие нөлөөлсөн бол сүүлд орж ирсэн 80 автобусыг яаж олон нийтэд нээлттэй танилцуулах юм бэ. Миний хувьд сайдын албан тушаал хашиж байхдаа ийм хэрэгт нэр холбогдоно гэж бодоогүй. Тиймээс ёс суртахууны хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Ногоон автобусны хэргээр шалгагдаагүй бол нэр дэвших нь тодорхой байсан гэж мэдэгдлээ.
Нэргүй 2024-04-01 59.153.114.206
Хулгайч нар би гэмгүй гэж л хэлнэ.
батаа 2024-04-01 174.175.207.60
ккк тэгвэл Ганхуяг энэ тендерийг улсын нууцад авсан юм болов уу?
Иргэн 2024-04-01 202.9.40.250
Улаан луйварчин байж.
Зочин 2024-04-01 103.212.119.216
буруугүй нь нотлогдвол шүүсэн шүүгч чинь авилга авсан л гэсэн үг
Зочин 2024-04-01 172.56.105.17
Чамд бол Улаанбаатар хот түгжрэлтэй байна уу үгүй юу түй ч хамаа байхгүй. Чамд ердөө л мөнгө хэрэгтэй байсан.
Үлмэдэх 2024-04-01 66.181.182.83
Хулгайч нь хүртэл би хулгай хийгээгүй гэнэ. Энэ нийгэм гэмгүй хүмүүсээр дүүрэн болжээ. Та нарт итгэх хүн байхгүй болсон шүү.
Нэргүй 2024-04-01 202.126.89.207
хийсэн ажил гээч юмгүй болохоор би тэгээгүй би ингээгүй л гэж өөрийгөө хамгаалах маягийн юм гоншигноод байна л даа тэрнээс биш хийсэн бүтээсэн юмтай хүн бол түүнийгээ л ярьж өөрийгөө хамгаалах арга олно шүү дээ
z 2024-04-01 139.5.216.158
tebe pezdets
Нэргүй 2024-04-01 66.181.182.39
салбарт нь маш том хулгай улсын хөрөнгө хохирч байхад юу ч мэдэхгүй гээд сууж байдаг ингэж ажил хийж ард түмний мөнгөөр цалин авч амьдрахгүй ээ. салбар салбарын малнууд энийг ойлгож ав
Нэргүй 2024-04-01 103.212.116.33
САЙД БОЛОНГУУТАА АЙМШГИЙН ХУЛГАЙ ХИЙСЭН ҮНЭН ШҮҮ.
Чингэлтэйн иргэн 2024-04-01 103.79.157.7
Энэ Сүхбаатар тун боломжийн хуульч залуу. Гэм буруугүй юм бна гэж бодоод байгаа. Шал дэмий балай сайдын ажил хийсэн юм.
Нэргүй 2024-04-01 27.123.212.86
"Гэм буруутай хүн шаардлагатай болоход, тэр нь би болж таараад байна" гэнээ . Энэ чинь танай намын ажлын арга барил ш дээ. . Та нийтийн сүлжээгээр ард түмэнд биш намдаа л наад үгээ хэлсэн чинь дээр дээ. Ийм арга барилаар хэдэн хүнийг хэлсэгдүүлсэн болоо ? . 8 жил тасралтгүй төр барьсан намын УИХ-н гишүүн ийм ч үг хэлэх гэж дээ. Хариуцлагаас л бултах арга ш дээ . Эзэн байхгүй Бүтэлгүйтэлд эзэн байхгүй
Нэргүй 2024-04-01 103.111.68.3
СҮХБААТАР АА МУУХАЙШТЭЭ ТА НАР ИЛРЭЭГҮЙ БОЛ ЯАЖ ОНГИРЧ СОЛИОРЧ БАЙХ БОЛДОО….ГЭХДЭЭ ИЙМ АНДАШГҮЙ МАШ ХУУЧИН ЮМ ШАХЧИХААДДАА
Нийтийн тээврээр зорчигч 2024-04-01 202.21.98.178
Юү гөлөг төөрүүлж байгаа юм шиг юм яриад бгаан. Тендер хийсэн үү хийсэн сонгон шалгаруулсан уу шалгаруулсан хүлээж авсан уу авсан, мөнгийг нь шилжүүлсэн үү гилжүүлсэн. Тийм байтал одоо 20 авсан 80 мэдэхгүй хүлээж аваагүй байсан ч гэх шиг. 80 хүлээж аваагүй гэдэг байдлаар хариуцлагаас мултрах гээд бгаа юм уу.
Нэргүй 2024-04-01 146.235.199.84
Автобусны үнэ,чанар зөв байжээ тэгвэл
Бар 2024-04-01 59.153.115.236
хулгайч нар би тэгээгүй би буруугүй би мэдхгүй шнж хэлнэ бүгд хувилдаан Ганхуягт угсарсан автобус оруулж ирэх тиим зориг байхуу тр чадхгүй иим ажилыг төрн хулгайч нар хиидг ажил
chek 2024-04-01 66.181.188.134
бүгд л өндөг шиг өөгүй болчих юм аа