Израилийн төлөөлөгчид гал зогсоох асуудлаар Египетэд ирэв

Израилийн төлөөлөгчид гал зогсоох асуудлаар Египетэд ирэв

Израилийн төлөөлөгчид гал зогсоох асуудлаар Египетэд ирэв

Израилийн төлөөлөгчид Газын зурвас дахь дайны галыг зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлыг хэлэлцэхээр Египетэд очсоныг тус улсын төрийн мэдээллийн агентлаг Ням гаригт мэдээлэв. Израилийн төлөөлөгчид Газын Рафах хоттой хиллэх Египет улсын албан тушаалтнуудтай гал зогсоох болон хил давж дайтахгүй байх талаар ярилцсаны дараа Хамас бүлэглэл өөрсдийн саналаа илэрхийлэх төлөвтэй байна.

Хамас өмнө нь Израилийн  засгийн газарт Газын зурвасаас гарах, дайны галыг бүрэн зогсоох, өмнөд зүгт дүрвэсэн палестинчуудыг хойд зүг рүү буцахыг зөвшөөрөх гэрээ байгуулахыг шаардаж байсан ч ерөнхий сайд Беньямин Нетаньяху татгалзсан юм. Тэгвэл Ням гаригт болсон жагсаалын дараа Израилийн төлөөлөгчдийн баг дахин хэлэлцэхээр шийдсэн бололтой.

АНУ-ын "AXIOS" агентлагийн мэдээлснээр, Хамас бүлэглэлийн шаардлагыг авч үзэн барьцааны хүмүүсийг суллах боломжтой гэж Израилийн тагнуулын алба болон хэлэлцэгчдийн баг мэдэгдсэн ч ерөнхий сайд Беньямин Нетаньяху татгалзсаар байгаа юм. Израилийн парламентын хэд хэдэн гишүүн ерөнхий сайд Беньяминийг уян хатан чанаргүй гэж шүүмжилсэн ба үргэлжлүүлэн улс орныг удирдах шаардлагагүй гэж үзэв. Хамасын шаардлага болон Израилийн санал хүсэлтийг зохицуулах чадваргүй гэж буруутгагдаж буй Беньяминийг огцруулах жагсаал Ням гаригаас эхэлсэн бөгөөд  тус улсын төлөөлөгчид нөхцөл байдлыг үл харгалзан Хамас бүлэглэлтэй  хэлэлцээ хийхээр явжээ.

 Эх сурвалж: NHK NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж