"УИХ-д 95-аас дээш гишүүн сонгогдвол парламент бүрэн эрхээ хэрэгжүүлнэ"

"УИХ-д 95-аас дээш гишүүн сонгогдвол парламент бүрэн эрхээ хэрэгжүүлнэ"

"УИХ-д 95-аас дээш гишүүн сонгогдвол парламент бүрэн эрхээ хэрэгжүүлнэ"

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын даргад өргөн мэдүүлж, батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ- ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Шинэ парламент үүсэхэд Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа эхлүүлэх ёстой.

Тиймээс УИХ -ын бүрэлдэхүүний тухай, бүтэц зохион байгуулалт, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрх, хууль тогтоох журмын талаар, Тамгын газрын чиг үүрэг, бусад гэсэн 7 бүлэг бүхий өөрчлөлт УИХ -ын тухай хуульд орж байгаа. Нэг танхимтай 126 гишүүнтэй парламент байна. УИХ-ын сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.  УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам эвсэл олонхи болно гэсэн заалт оруулсан.

Байнгын хороо  19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй, гурваас илүүгүй байнгын хороонд ажилладаг байсан бол 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдаж ажиллахаар зохицуулалт тусгалаа.

Ингэснээр салбараараа мэргэшээд ажиллах нөхцөл  бүрдлээ.  Нийт найман байнгын байнгын хороо 25 гишүүнтэй болохоор байгаа.

Өмнө нь байнгын хороо 19 гишүүнтэй байхад  10 хүн асуудал шийддэг байсан бол шинэ парламент бүрдсэнээр 25 хүн ороод 13 хүн асуудал шийднэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд нь харьяалагддаг байнгын хороонд орж ажиллахгүй, зөвхөн нэг байнгын хороонд ажиллана. Нэг байнгын хороонд Засгийн газраас хоёроос илүү гишүүн ажиллуулахгүй. УИХ-ын бие даасан байдлыг хангахад чиглэсэн заалт оруулсан.

УИХ-ын Дэд хороо, Түр хороо,  Хянан шалгах түр  хорооны асуудлын тухайд, Түр хорооны ажил нь жигдэрч эхэлж байгаа. Бүлэг дээр ярьж байнгаад тухайн УИХ -ын гишүүний гуравны хоёроос дээш буюу 32-оос дээшхи нь санал гаргавал Хянан шалгах түр хороо байгуулж байхаар зохицуулалт хийлээ.

Одоогоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нараас санал аваагүй байна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө саналыг нь авч эцэслэнэ.

Хянан шалгах түр хороо маш анхаарал татсан, цоо шинэ арга хэлбэрээр явагддаг, энийг бид бүх гишүүдийн дөрөвний нэгээр санал гаргавал заавал байгуулдаг байх.

Нэг дор дөрвөөс илүүгүй Хянан шалгах түр  хороо ажилладаг байх гэх мэтлчэн зохицуулалт санал болгох гээд явж байна. Хянан шалгах түр хороо нь олон нийтийн анхаарал татсан асуудал хэлэлцэхдээ гэмт хэрэг үүссэн асуудал байна гэж үзвэл шүүхэд очихоос өмнө гишүүдийнхээ саналаар шалгаад явах боломжтой, хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцоод байхааргүй хийхээр зохицуулалт тусгасан.

Мөн УИХ-д 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол бүлгээ байгуулахаар. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол 8 гишүүнтэй байж бүлэг байгуулна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзвэл УИХ-д шууд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд оруулж ирдэг хууль үйлчилж байгаа. Олон улсын парламентын холбооны  хэмжээнд барьдаг зарчим нь бүрэн эрх нь сонгогчоос олгосон мандат юм. Тухайн гишүүнээр дамжаад парламентад биеэ даасан хараат бусаар асуудлаа чөлөөтэй илэрхийлж, дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх гол механизм байдаг гэж үздэг. Манайд шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал орж ирээд халдашгүй байдал руу нь ордо. Халдашгүй байдлын хүрээнд баривчилдаг, шалгадаг. байцаадаг, нэгжлэг хийх зүйлүүд ордог.  Энийг салгахгүй болохооор эсвэл баривчилдаг, шалгадаг, эсвэл өнөө хүн нь шалгагдахгүй бүрэн эрхтэйгээ явж байгаад шүүхээр ороод шийтгүүлдэг зөрчил үүсээд байгаа.

Энийг ялгаж салгах шаардлага бий. Дахин томъёолоод халдашгүй байдал тусдаа, бүрэн эрх нь тусдаа байхаар зохицуулна гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариулт өгөв.

-Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх асуудлыг прокуророос оруулаад ирлээ гэхэд юу болно гэсэн үг вэ?

-Сонгогчийн өгсөн мандатыг хамгаалж байх, хэнээс ч айлгүйгээр хараат бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд явж байх баталгаа эрх нь халдашгүй байдал. Өнөөгийн хуулиар халдашгүй байдал гэдэгт орон байр, унаа машин, ажлын байр, малд нэгжлэг хийх баривчлах асуудал орж байгаа. Бүрэн эрх гэдэг нь сонгогчоос авсан мандатынхаа дагуу УИХ-аар асуудал хэлэлцэхэд оролцох, чөлөөтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх  эрхийн тухай асуудал.  Бүлэг энэ асуудлыг нэлээн дэлгэрэнгүй ярьсан.   УИХ-ын гишүүн хэрэгт холбогдоход саад тотгор болоод байвал нэгждэг, ажлын байр, байр саванд нь нэгжлэг хийдэг, бусад иргэдээс  давуу байдаг зүйлийг байхгүй болгоод энэ хүнийг бүхий л арга хэрэгслээр шалгаж болно гэнэ. Шүүхээр гэм буруутай гэдэг нь тогтоогдвол УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд мандат нь байхгүй болдог энэ асуудлыг ярьж байгаа юм.

Тэгэхгүй бол халдашгүй байдал нь авчихсан бүрэн эрхтэйгээ байгаа гишүүн хуралдаа ч орохгүй шүүхээр шийтгэл хүлээчихээд байгаа асуудал бий. Энийг ялгах нь зөв юм, ялгахдаа саяын заагаар байх нь зөв юм гэж үзсэн. Яаж томъёологдохыг мэдэхгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.160.107

95ш. хангалттай юм бол 126-аар яах юм бэ?? 31 ш. нь байхгүй ч байсан болно гэсэн үг үү??

Avatar

Нэргүй 2024-04-01 103.57.94.238

Ард нийтийн саналаар 126 болсон гэх. бүгд л эсэргүүцэж байдаг.

Avatar

Нэргүй 2024-04-01 122.201.31.77

Өмхий хөгшин төгрөг зайлаа.

Avatar

сонгогч 2024-04-01 202.9.46.6

95- ААС ИЛҮҮ ХҮН СОНГОХ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АШГҮЙ ХЭДЭН ХҮНИЙ ЦАЛИНГ ХЭМНЭЖ БОЛОХ ЮМ БНА. УГААСАА 126 ЧИНЬ ОЛДООД 100 ЯМААНД 60 УХНА БОЛООД БАЙСАН ЮМ.

Avatar

Нэргүй 2024-04-01 202.70.34.98

л******д

Avatar

иргэн 2024-04-01 202.21.127.160

Зөвхөн Тойрогт нэр дэвшигчид саналаа өгөөд намын жагсаалтаар огт санал өгөхгүй байж болох уу

Avatar

Иргэн 2024-04-01 82.144.201.2

Гишүүдийн халдашгүй бүрэн эрх гэдгийг цуцлах, хүчингүй болгох хэрэгтэй шүү. Халдашгүй бүрэн эрх гэдгээрээ далимдуулж хууль бусаар хийсэн үйлдлээсээ цэвэр мултран үлдэдэг шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-04-01 188.162.254.86

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!! Хэн ч сонгуульд битгий оч!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-01 202.126.88.191

саналаа өгөхгүй байлаа гээд чи яахуу дээ. Саналаа өгсөн хүмүүсийнх нь олонхийн саналаар сонгогдоод л явна ш дээ. Чи харин хүсээгүй хүн чинь гишүүн болохыг харах болно.

Avatar

Irgen 2024-04-01 70.187.210.175

Enhhold fedeg hyn zailaad uguusei byteesen yumgyi zuvhun ard tymniig huurah hooson maggah ajilhiideg amia hicheesen ylbegee amitan 30 jil turiin undur alband tejeegdlee ene met ulsiud zailaad ugvul bolno doo

Avatar

uvgun 2024-04-01 202.9.46.9

novshnuud

Avatar

555 2024-04-01 66.181.190.248

Энэ Сонгуулийн дараа үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй маш том асуудал дэгдэнэ дээ… Тэрнээс л айж байна… Яаж ч бодсон энэ заваан юмнуудад хэн ч санал өгөхгүй байтал сонгогдсон мэт дахиад л гараад ирнэ, яах ёстой юм бэ?

Avatar

Нэргүй 2024-04-01 64.119.29.144

Харахаас ой гутмаар заваан юмнууд …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж