Эрдоган сөрөг хүчинд ялагдав

Хуучирсан мэдээ: 2024.04.01-нд нийтлэгдсэн

Эрдоган сөрөг хүчинд ялагдав

Эрдоган сөрөг хүчинд ялагдав

Туркийн орон нутгийн сонгуульд ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний "AK" нам сөрөг хүчинд ялагдлаа. Тус сонгуулиар Туркийн 81 муж даяар 30 хот, 1351 дүүргийн дарга, мөн мужийн 1251, хотын 20500 зөвлөлийн гишүүнийг сонгосон байна. Тэгвэл тус сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы "Шударга ёс, хөгжлийн нам буюу АК" Өзгүр Өзелийн Бүгд найрамдах ардын намд ялагдав.

Одоогийн байдлаар саналын хуудасны 99 хувийг тоолж дууссан бол  Өзелийн нам нийт саналын 37.69 хувийг авсан. Харин Эрдоганы нам 35.53 хувийг авчээ. Гол өрсөлдөгч болох Истанбул хотын захирагч, Бүгд найрамдах ардын намын Екрем Имамоглу захирагчийн сонгуульд 10 гаруй хувиар тэргүүлж ялалт байгуулснаар үргэлжлүүлэн албан тушаалаа хаших юм. Мөн Бүгд найрамдах ардын нам тус улсын нийслэл Анкара болон бусад 15 хотод захирагчийн суудлыг авсан.

Энэхүү сонгууль нь Эрдоган болон түүний намын хувьд засгийн газрын эрхийг барьсан 20 гаруй жилд болсон  хамгийн том ялагдал болов.

Эрдагон 16 сая хүн амтай мега хотыг шинэ эрин зуунд авчирна гэж амлаад байсан ч сөрөг хүчний намд ялагдсанаар түүний улс төрийн замнал дуусаж магадгүй юм. Хэрэв "АК" нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан бол Эрдоган үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2028 он болохоос өмнө ерөнхийлөгчийн албаа үргэлжлүүлэн хаших арга сэдэх байсан гэж олон улсын шинжээчид үзсэн. Мөн нийслэл Анкара хотод Ардчилсан намын Мансур Явас өрсөлдөгчөөсөө 59 хувийн  саналаар маш хол түрүүлж, дэмжигчид хотын бүх гол замыг хааж, туг далбаагаа мандуулж, машины дуут дохиог хангинуулж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 61 сая орчим иргэн оролцох эрхтэй байсан бол нэг сая гаруй залуу сонгогч анх удаа саналаа өгсөн. Тус улсын 81 аймагт сонгуулийн ирц 77 гаруй хувьтай байна гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж:ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж