Прогноз: III тойрогт Т.Аубакир хэн хэнтэй тохиролцох вэ?

сонгууль-2024

Прогноз: III тойрогт Т.Аубакир хэн хэнтэй тохиролцох вэ?

Прогноз: III тойрогт Т.Аубакир хэн хэнтэй тохиролцох вэ?

УИХ-ын сонгуульд ганцхан аймгийн нэг тойрог болгосон нь Баян-Өлгий аймаг. УИХ-ын сонгуулийн тухай хууль хэлэлцэх үеэр Баян-Өлгий аймгийг ганцааранг нь нэг тойрог болгох нь буруу гэсэн шүүмжлэл их дагуулж байсан юм.  Баян-Өлгий аймгийн хувьд стратегийн чухал байрлалд оршдог, олон үндэсний нэгдэл гээд Үндсэн хуульд харшлах учраас нэг тойрог болгож болохгүй гэдэг шүүмжлэл гарч байсан ч 2024 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж, 3 мандаттай болгосон юм.  Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийг ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд гурван хүн төлөөлнө гэсэн үг. III тойрог буюу Баян-Өлгий аймаг 3 мандаттай.

Баян-Өлгий аймгийн хувьд онцлогтой бөгөөд  омог, ураг садны хэлхээгээр сонголтоо хийдэг учраас гуравдагч хүчний нөлөө илүү бага тиймээс ч өнгөрсөн хугацаанд АН, МАН гэсэн сонголтыг хийж байв, өлгийчүүд.

I тойргийн прогнозыг ЭНД дарж уншина уу.

II тойргийн прогнозыг ЭНД дарж уншина уу.

МАН: ӨРСӨЛДӨГЧГҮЙ Т.АУБАКИР, ХАМТРАГЧАА ШИНЭЧИЛЖ Т.БАДЕЛХАН ӨНЖИХ ҮҮ?

Дээр хэлсэнчлэн тус тойрогт хэн ялалт байгуулж, УИХ-д өлгийчүүдийг төлөөлөх вэ гэдэг нь омгоос шалтгаалдаг. Тиймээс УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон Т.Аубакир энэ удаад өрсөлдөгчгүй тойрогтоо нэр дэвшинэ. Сэлэнгэ аймагт төрж өссөн, газар тариалангийн салбарт бизнес эрхэлж байсан Т.Аубакирыг багаас нь УИХ-д бэлтгэсэн нэгэн гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баделхантай хамт намаасаа өрсөлдөж, ялалт байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаад Т.Баделханыг өнжиж, түүний оронд Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Гылымхан, Барилгын хөгжлийн төвийн дэд захирлаар ажиллаж байсан М.Ибрай,  Аймгийн засаг дарга Д.Бауыржан нарын залуусыг сойно гэсэн мэдээлэл бий. Гэхдээ тус аймгийн МАН өнгөрсөн хугацаанд намын даргаа өөрчилж, сольж, маргаантай байгаа учраас одоогоор эцэслэгдээгүй ч Т.Аубакиртай залуу хүнийг дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Мөн эмэгтэйчүүдийн квотоор дандаа өрсөлддөг ч өвдөг шорооддог Ж.Саулегийн нэр ч яригдаж буй. Өнгөрсөн 2020 оны сонгуульд өвдөг шороодсон Г.Солтаны хувьд ч дахин гишүүн болох хүсэлтэй яваа сурагтай.

Мөн өнгөрсөн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж буй С.Зулпхарыг 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлэх магадлалтай гэсэн яриа бий. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймагаа эргэж, тойрч ажиллаж байгаа нь ч ийм яриа гарахад хүргэсэн биз ээ.

АН: А.БЕЙСЭН, Л.МУРАТ НАР ХОРШИХ УУ?

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын хоёр гишүүнтэй өрсөлдөж, ялалт байгуулсан хүн бол А.Бейсэн. Түүний хувьд нутагтаа олон жил эмчээр ажилласан, гавьяат эмч юм. Түүнтэй хамт Ардчилсан намаас Р.Гажайв, Д.Мурат нарыг нэр дэвшүүлсэн ч өвдөг шороодсон юм.  Р.Гажайвын хувьд “Монстрой-Эра” компанийн захирал, барилгын инженер мэргэжилтэй, даруухан бизнесмен гэх мэдээллээс өөр зүйлгүй. УИХ-ын гишүүн асан Д.Муратын хувьд 2016-2020 оны УИХ-д хамгийн дуулиантай нэгэн байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд  Баян-Өлгий аймагтаа бол нэр хүндтэй нэгэн. Гэхдээ энэ удаад түүнийг дахин нэр дэвшүүлэх эсэх нь эцэслэгдээгүй байгаа. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан А.Бакей, Х.Ержан нарын нэрс ч ил, далдаар яригдаж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-01 188.162.254.81

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!! худалч хулгайч з**х*й эмс авилгачдын хэнийг ч битгий сонго!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.179.237

наад мэдээ шүү юмаа монголоор бичээч.

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.184.155

Аубакир гарна гэж хэн тэгээд байгаа юм . Бид тэр чигээрээ цэнхэртэнэ. Гүйцээ. Сонирхон тэгж шийдсэн

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.176.48

Тохиролцоно гэхээр чинь тэгээд хувааж байгаа саналуудыг худалдаж аваад өөртөө нэгтгэнэ гэсэн үг үү

Avatar

Нэргүй 2024-04-01 139.5.216.210

абукаар гэдэг нь үэвүүн хог байналээшд цаашаа санаатай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж