Мьямар залуус цэрэг татлагаас зугтаж байна

Мьямар залуус цэрэг татлагаас зугтаж байна

Мьямар залуус цэрэг татлагаас зугтаж байна

Мьянмар дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн 18 ба түүнээс дээш насны иргэдийг цэрэг татлагад хамруулна гэж өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын төрийн дэмжлэгтэй агентлаг мэдээлсэн байна. Мьянмарт 2021 оны төрийн эргэлтээс хойш ардчиллыг дэмжигч хүчнүүд болон угсаатны зэвсэгт байгууллагуудын бослогыг дарах гэж оролдож байгаа тул цэргийн хомсдолд орсон.

Тэгвэл сайн дураараа цэргийн алба хаах хүсэлт гаргасан 184 залууг нийслэл Нейпьитов хотод бүртгэхээр дуудсан тухай тус улсын телевиз өнгөрсөн Баасан гаригт мэдээлэв.

Орон нутгийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн офицерууд тус улсын хамгийн том Янгон хот болон бусад газарт залуучуудыг хүчээр цэрэгт элсүүлэхийн тулд гэрт нь очдог гэж шүүмжилжээ. Цэрэг татлага зарласнаас хойш Мьянмарын залуучууд хөрш Тайланд руу дүрвэж, эсвэл ардчиллыг дэмжигч хүчинд нэгдсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хунта цэрэг татлагыг төлөвлөснөөс эрт хэрэгжүүлсэн байж магадгүй юм. Мьянмарын  эрх баригч хунта  дөрөвдүгээр сарын эцэс гэхэд 5000 цэрэг татахаар зорьж байгаа ба жилийн сүүл гэхэд тус тоог 60 мянга хүргэнэ гэж цэргийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун мэдэгдэв.

Цэрэг татлагыг эрчимжүүлэхийн тулд Мьянмарын арми 18-35 насны эрэгтэйчүүдийг олон нийтийн газар, орон гэрээс нь хүчээр авч явж байна. Тухайлбал, Зүүн Азийн хэд хэдэн улсыг хамардаг "Milk Tea Alliance-Friends of Myanmar" холбооны идэвхтэн 25 настай Роберт Миннийг Янгон дахь шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулж, армид хүчээр элсүүлэхийг  оролджээ. Хунтагийн цэргүүд түүний утсыг хүчээр хураан авч, хувийн орон зайд нь халдсан гэж "VoaNews"-т ярьжээ. Тэрбээр армид элсэхгүйн тулд 50 мянган MMK (Бирмийн кят) буюу  23.80 ам.доллар  цэрэг тус бүрт өгсөн гэв.

Хунтагийн мэдээлснээр Мьянмарын 56 сая хүн амаас 14 сая нь буюу 6.3 сая эрэгтэй, 7.7 сая эмэгтэй цэргийн алба хаах эрхтэй. 

Эх сурвалж:Voanews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж