"Сэхээнд байсан хоёр хүний 1 нь нас барж, 1 нь ГССҮТ-д ирсэн"

"Сэхээнд байсан хоёр хүний 1 нь нас барж, 1 нь ГССҮТ-д ирсэн"

"Сэхээнд байсан хоёр хүний 1 нь нас барж, 1 нь ГССҮТ-д ирсэн"

Олон зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан харамсалтай осол өнгөрсөн Баасан гаригт болсон. Хүнд хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд шаардлагатай хүмүүсийг Улаанбаатар руу тээвэрлэж авч ирсэн юм. Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодрууллаа.

ГССҮТ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.МӨНГӨН:

-Уул уурхайн компанийн 40 хүнтэй автобус Төв аймгийн замд авто тээврийн осолд орсон. Осол гарсан тухайн үед хоёр хүн газар дээрээ нас барж, 18 хүн хүнд болон хүндэвтэр гэсэн оноштойгоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж авсан. Ослын газарт нийт 41 хүн байсан бөгөөд хоёр хүн нь эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барж, бусад хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч ирсэн.

Биеийн байдал нь маш хүнд хагалгаанд оруулах заалттай хоёр иргэнийг өнгөрсөн Баасан гаригт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үлдээж, бусад хүмүүсийг хот руу авч ирсэн. Харамсалтай нь, биеийн байдал нь маш муу байсан нэг хүн эмчлүүлж байгаад нас барсан.

Харин нөгөө хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд Ням гаригт авч ирсэн. Нийт 28 хүнд анхан шатны тусламж үзүүлж, боолт хийж давтан үзлэг хийхээр буцааж, үлдсэн 10 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс эрчимт эмчилгээ, тархи толгой, гар сарвуу, нуруу зэрэг хавсарсан тасгуудад эмчилгээ хийлгэж байгаа.

Төв аймгаас биеийн байдал маш хүнд сүүлд хүргэгдэж ирсэн нэг хүний бие сайжраагүй байна.

Тухайн осолд орсон хүмүүс бүгд орон нутгийн харьяалалтай байсан учир харьяа дүүрэг гэж байхгүй. Тиймээс ГССҮТ-ийн амбулаторийн тасагт тэдгээр 28 хүнийг өчигдөр дахин нэгдсэн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулсан.

ОБЕГ: ОСЛЫН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т орших Ногоон дов гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай  дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 29-ний 10:01 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын  алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250″ загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд  38 ажилтанг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Жолоочийг аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид хүргэж өгчээ.

Автобусны жолооч 36 настай эрэгтэй, туслах жолооч 44 настай эрэгтэй нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөнчид тус тус хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус автобусанд зорчиж яваад бэртэж, гэмтсэн  18 ажилтанг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна гэлээ.

Одоогоор ослын дүгнэлт гараагүй байна.

Ч.ЭНХЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 2024-04-02 66.181.182.121

ум мани бад ми хум. сайн төрөлд төрөх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж