Ж.Батсуурь: УИХ-ын дарга зугтааж алга болоод сар боллоо

Ж.Батсуурь: УИХ-ын дарга зугтааж алга болоод сар боллоо

Ж.Батсуурь: УИХ-ын дарга зугтааж алга болоод сар боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.04.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн төсөл, шинэ парламентын дэгийн асуудлаар мэдээлэл солилцсон байна. Гурвдугаарт Монгол Улсаас иргэд гадагшаа дайжиж байгаа асуудлаар байр сууриа нэгтгэжээ


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Сар шинийн дараагаас Монголын төр эзгүйрлээ. Хаврын чуулган эхэлсэн боловч байнгын хороод хуралдах боломжгүй, ирц хүрдэггүй. Хууль тогтоох дээд байгууллага ажлаа хийхгүй Монгол орон даяар тараад алга боллоо.

Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд хурал хийж, орон нутгийн нөхцөл байдал хүндэрснийг дуулгасан.  Энэ үеэрээ Малчны зээлийн хүүг царцаах, эсвэл зээлийг нь тэглэх боломжгүй бол олон жил малчидтай гэрээ байгуулж ажилласан Хаан,  Төрийн банкны даатгалын эрсдлийн сангаас хохирсон малчдад нөхөн олговор олгох, амьжиргаанаасаа салсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах хуулийн төсөл өргөн барих гэсэн ч УИХ-ын дарга зугтааж алга болоод сар боллоо. Хаана явж байгаа юм бүү мэд.

Монгол төр эзгүйрсэн, гаргаж байгаа шийдвэр нь ард иргэдэд байнгын дарамт болж очиж байна. Биднийг өвөлжилт хүндрэх нь гээд  асуудлыг хэлэхэд арга хэмжээ авсан бол өчнөөн мянган иргэн амь амжиргаанасаа салахгүй байсан.

Биднийг мэдээлэл хийсний дараа эрх баригчид Хаан, Төрийн банкны удирдлагыг дуудаад асуудал шийдэж байгаа гэсэн. Гэтэл шийдэгдээгүй, эргээд банкаар дамжуулан малчдыг дарамталж байна. Нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Орон нутагт иргэд зургадугаар сарын 28-н хурдан болж, энэ хүмүүсээс салах юмсан. Амьдрал доройтлоо, үүнээс доошоо явах ч боломжгүй боллоо” гэж байна. Авлига бол түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн. Авлигын индексээр ичих төвшинд хүрсэн.

Одоо УИХ хоёр сарын хугацаанд ирцээ бүрдүүлж хуралдаад бидний өргөн барих гээд байгаа хуулийн төслийг хэлэлцээд Малчны зээлийг царцаавал царцаагаад, зээлийг нь тэглэвэл тэглээд, яг юу хийж чадахаас яс тас шийдмээр байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Бид Малчны зээлийн асуудал, малжуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж чадсангүй. Цаг товлоод байхад хоёр удаа зугтаачихлаа. УИХ-ын даргад тодорхой шаардлагыг энэ долоо хоногт хүргэнэ.

Хаврын чуулган эхэлснээс хойш чуулган асуудлуудаа хэлэлцэж чадсангүй.  Бүс томорсон тул УИХ-ын гишүүд орон нутагт л ажиллаж байна.  Чоно борооноор гэгчээр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төслийг Ардын намаас өргөн барьж, хэлэлцүүлэх оролдлого хийж байна. Метро барина л гэх. УИХ-ын гишүүд ямар мөнгөөр метро барих гээд байгааг мэдэхгүй байна.

Нийслэл Эрдэнэс Баянбогд гээд нүүрсний ордтой болсон. 66 хувийг нь нийслэл эзэмшдэг.  Энэ ордын нөөцийг тогтоох хайгуулын ажилд шаардлагатай төсвийг нийслэлийн төсөв дээр суулгасан. Хайгуулын ажил дээр нууцын гэрээ байгуулаад Хятадын компаниудын төлөөлөл ирээд хяналтаа тавьж байна. Бид бүхэн мэдэж байх ёстой орд дээр гадны компани хяналтаа тавиад байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхий сайд найман жилийн ажлаа дүгнэж ярьж байх шиг байна. Хүмүүсийн амьдрал дээшилсэнгүй.  Нэг  ч үйлдвэр завод ашиглалтад орсонгүй.  Монгол Улсын иргэдийн 30 хувь нь ядуу байсан бол одоо дээр нь 20 хувь нэмэгдэх болж байна. Эрх баригчид авлига албан тушаалын хэрэгтэй амаараа л тэмцэж байна. Мөн биенээ хуурах контентыг бүтээж цацаж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт  60-70 хувьтай  гэлээ. УИХ -ын 80 хувийг эзэлдэг, 300 мянган төрийн албан хаагч, 20 гаруй сайдтай Засгийн газар ийм зүйл ярьж болох уу. Иргэдтэй уулзаад явж байхад сайн сайхан хэлж байгаа юм алга. Бусад улс орны залуучууд иргэд хэчнээн боломжийн амьдарч байгааг бид мэднэ. Монголчуудаас 300 мянга нь гадаадад ажиллаж амьдарч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, авч байгаа цалин хөлсөө харахад маш хүнд байгаа гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bэtuaж 2024-04-01 103.57.94.243

Үнэндээ шудрага байсан бол З.Энхболдын Их хурлын дарга байх үед л эн тэнцүү байх байсан юм. Өөрт ашигтай бол чимээгүй байж чаддаг за яахав үед сүржигнэлэг бол нэг л биш юм. Хүн байх хэцүү байх. Тэхдээ байж болоод байдаг нь байх юм. Энэ сайхан биш.

Avatar

зочин 2024-04-01 202.131.227.179

Эх орон газар нутгаа бодоочээ, Гадагшаа боолын хөдөлмөрт явж байгаа нь харамсалтай

Avatar

Зочин 2024-04-01 66.181.181.143

Харлуулах, хулгай хоёроос өөр юу хийдийм та нар. Ийм шааруудыг хэн ч сонгохгүй

Avatar

Зочин 2024-04-01 103.212.118.68

Занданшатар ,Батсуурь хоёулаа хуралаа сөөлжиж таслаад хоорондоо тааралдахгүй байгаа юм байлгүй дээ хөөрхий

Avatar

Зочин 2024-04-01 66.181.178.185

Томсгосон тойрогт яаж ялах вэ гээд л өдрийн бодол, шөнийн зүүд болоод байгаа хоёрдрдоо энэ Сүхбаатарын хоёр.Батсуурь нь ТВ-ээр сонгуулийн сурталчилгааг сайн хийж байыгаа юм. 4 жил зүгээр байж байгаад одоо хоёр сар үлдээд баыйхад хуулийн төсөл өргөн барина энэ тэр гээд юу балаыгаа юм та нар.

Avatar

Нэргүй 2024-04-01 202.179.26.86

Энэ хэдийн дэмийрэл, улиг болсон гүтгэлэг харлуулалтыг сонирхох хүн ховор л байхдаа.

Avatar

Нэргүй 2024-04-01 103.26.95.170

МОНГОЛЧУУД НЭГ УДАА Ч ГЭСЭН МАН-ЫГ СОНГОХГҮЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? 34 ЖИЛ Л МАН-Д ДАРЛУУЛЛАА. ГАНЦ УДАА ӨӨР НАМУУДААР ТӨР БАРИУЛЖ ҮЗЬЕ Л ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-04-01 202.131.245.243

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-01 122.201.23.83

Согтуу толгой алга болоо юу?

Avatar

иргэн 2024-04-01 202.21.126.195

АН-н алиа нар.Янз янзын зүйл яриад АН алиа алдаж байна дөө.Хөгшин залуугүй л бүгд яаж сонгуульд ялж гишүүн болчих бэ гээд л хаяагаа хадраад мөн ч их сандарч байна дөө энэ нөхдүүд.Шүүх хууль орохгүй зүйл байхгүй болов АН-д.Та нарыг хэзээч сонгохгүй. Ингэж улам өөрсдийгөө муухай болгож бүр шалбааганд унагаж яадаг байна өө.

Avatar

Нэргүй 2024-04-01 172.225.55.35

Одоо иймэрхүү салбадайнуудыг таягдан зайлуулах хэрэгтэй.Нам харгалзахгүй хувалзнуудаасаа салахгүй бол эд нао ахиад л гаоч ирнэ.Бүр залгамжаа бэлдэж байгаа

Avatar

зочин 2024-04-01 103.57.94.230

Одоо сонгуулиас өмнө төрийн булхайг бүгдийн гаргах хэрэгтэй. Ард түмэн мэдэж байгаа гаргаж, үнэнийг илчилж байж зөв хүнийг дээшээ гаргах нь чухал шүү дээ. Тэгж байж төр цэвэршинэ

Avatar

Зочин 2024-04-01 66.181.178.185

Та нар хүний нүднээс далдхан байж байгаад хугацаагаа дуусга. Заавал хүнд харагдаж хүнийдургүй хүргэх хэрэг юу баына.

Avatar

Зочин 2024-04-01 66.181.178.185

Та нараас бас залхаж байна. .Батсуурь сҮүлийн үед EAGLE ТВ-ЭЭР ӨӨРИЙГӨӨ МӨН МАГТАЖ ГАРЧ БАЙНА. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ИЛ ТОД ИЧИХ ЗҮЙЛГҮЙ ХИЙЖ БАЙНА. ХАРИН АРДЫН НАМЫНХАНЙЫДАЛТАЙ ХИЙЖ БАЙНА.ХОЁР ТОМ НАМЫГ ДАЛААР НЬ ЦЭВЭР ТАВИНА ГЭЭД Л УЛСУУД ЯРИАД БАЙНА ШҮҮ. ТЭР НЬ Ч ЗӨВ

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.180.158

Баттулга, Элбэгдорж нараасаа салаад ч та нар чадахгүй дээ. Намаа цэгцлээгүй байж төрөө цэгцлэх тухай яриа бүр байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.178.210

Ха ха угаасаа эзэнгүй юм бмш үү

Avatar

алиа гарууд 2024-04-01 66.181.182.155

Лав та нар Монголыг хөгжүүлнэ гэж байхгүй

Avatar

Уншигч 2024-04-01 139.5.216.196

Интерполиор, шувуудаад л гүйцээ. Залуулдаа санасан юм байлгүй дээ

Avatar

Гөлөгт 2024-04-01 43.242.241.151

Сүхбаатараас гарсан энэ эргүү бас л сайхан шаана шүү. Зандан чинь саяхан л хаврын чуулганаа нээгээд үг хэлээл сууж байсан биз дээ. Сар алга боллоо ч гэх шиг ха ха. Сайхан поп п***а вэ

Avatar

зочин 2024-04-01 139.5.219.97

Аж ахуй нэгжүүд биднийг зээлийн өрөнд дарагдахаар төл гээд шүүхэд өгдөг .Малчдыг болохоор бүгд хайртай болоод өрийг нь тэглэж өгдөг, гоё уу тээ. Бид ч бас амины хэдэн малаа хүнээр маллуулж цалин өгдөг .Тэд болохоор бүх өвс тоосоо өөрсдөө авчихаад төлийн гарзгүй л байх юм. Гайхалтай. Маниас болохоор ААНОАТ , ХАОАТ гээд татаас авчихна. Болио боль. Аж ахуй нэгжүүдийг бүгдийг нь малчинтай болгоод татвар төлөлтий нь хэмжээгээр өөрсдөө эрсдэлээ даах гэрээ хийгээд малын квот заагаад өгчихмөөр юм дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж